2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 192/шш2025/04576

 

 

 

 

 

 

 

 

2025 05 29 192/ШШ2025/04576

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

*******,*******,*******-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,381,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Зээлдэгч ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 6000224096 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 19,680,000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000224096 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 138 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн эрх нээх гэрээний хугацаа 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000224096 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 17,935,296.9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,399,208.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,119.66 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 19,381,625 төгрөгийг зээлдэгч Буян-Ундрахын Хадбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: *******-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,381,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.06.27-ны өдрөөс эхлэн сар бүрийн 24-ны өдөр 1,615,135.41 төгрөгийг тус тус *******-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  М банк ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,381,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,381,625 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.06.27-ны өдрөөс эхлэн сар бүрийн 24-ны өдөр 1,615,135.41 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч *******-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч *******ын зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна. 

 

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,858.13 төгрөгөөс 127,429.06 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 127,429.06 төгрөг, төрийн сангийн орлогоос 127,429.06 төгрөг тус тус гаргуулж нийт 254,858.13 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар М банк ХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,381,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,

хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,381,625 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.06.27-ны өдрөөс эхлэн сар бүрийн 24-ны өдөр 1,615,135.41 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч *******-нд төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,858.13 төгрөгөөс 127,429.06 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 127,429.06 төгрөг, төрийн сангийн орлогоос 127,429.06 төгрөг тус тус гаргуулж нийт 254,858.13 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

                   ШҮҮГЧ                               Э.ОЮУН-ЭРДЭНЭ