| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01011/И |
| Дугаар | 192/шш2025/04558 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 192/шш2025/04558
2025 05 28 192/ШШ2025/04558
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******лол,,,,,
Хариуцагч: *******,,,,,,
Хариуцагч: ,,,,, нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,293,040,657.53 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч , хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Иргэн Дэвшилт пропертиз ХХК, , нар нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр L130240528001 дугаартай зээлийн эрх нээх гэрээ, 1130240528003 дугаартай Ипотекийн гэрээг тус тус байгуулж 1,100,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Y-2206049252 бүртгэлийн дугаартай, 001221271 гэрчилгээний дугаартай, ,,,, хаягт байршилтай, 298.32 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ипотекийн гэрээнд 636,350,500 төгрөгөөр үнэлж барьцаалсан, Ү-2206030845 бүртгэлийн дугаартай, 001236195 гэрчилгээний дугаартай, ,,, 9а байр 18 тоот хаягт байршилтай, 125.85 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ипотекийн гэрээнд 245,407,500 төгрөгөөр үнэлж барьцаалсан, Ү-2206043963 бүртгэлийн дугаартай, 001221270 гэрчилгээний дугаартай, ,,, хаягт байршилтай, 78.17 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ипотекийн гэрээнд 203,242,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан, Y-2206049253 бүртгэлийн дугаартай, 001221272 гэрчилгээний дугаартай, ,,,, хаягт байршилтай, 27 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ипотекийн гэрээнд 15,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. Зээлдэгч Дэвшилт пропертиз ХХК, , нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн гэрээний үүргийг бүрэн хангуулахаар нэхэмжилсэн буюу 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 1130240528001 тоот зээлийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 1,100,000,000 төгрөг, хүү 193,024,657.53 төгрөг, нотариатын зардал: 16,000 төгрөг, нийт 1,293,040,657.53 төгрөг байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан L130240528001 тоот Зээлийн эрх нээх гэрээг тус тус үндэслэн хариуцагч Дэвшилт пропертиз ХХК, , нараас нийт 1,293,040,657.53 төгрөг гаргуулан "Инвескор ББСБ" ХК-д олгуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Дэвшилт пропертиз ХХК, , нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ... -ийн нэхэмжлэлтэй, Дэвшилт пропертиз ХХК, , нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нар дараах байдлаар эвлэрэн хэлэлцсэн болно. Үүнд: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,293,040,658,53 төгрөгийг хариуцагч нар бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сард 20,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 73,040,658.53 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 600,000,000 төгрөг, 2025.10 дугаар сард 600,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Энэхүү эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар эвлэрэн хэлэлцсэн болно ... гэж эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр д олгосон итгэмжлэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно гэж эвлэрэх бүрэн эрхийг олгосон байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Дэвшилт пропертиз ХХК, , нар зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,903,954 төгрөгөөс 3,451,977 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,451,977 төгрөг, төрийн сангийн орлогоос 3,451,977 төгрөг тус тус гаргуулж нийт 6,903,954 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Дэвшилт пропертиз ХХК, , нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 1,293,040,657.53 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт талууд:
хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,293,040.658 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сард 20,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 73,040,658 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 600,000,000 төгрөг, 2025.10 дугаар сард 600,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Энэхүү эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,903,954 төгрөгөөс 3,451,977 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,451,977 төгрөг, төрийн сангийн орлогоос 3,451,977 төгрөг тус тус гаргуулж нийт 6,903,954 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ