| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04411/И |
| Дугаар | 192/шш2025/04543 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 192/шш2025/04543
2025 05 28 192/ШШ2025/04543
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь тэй 2016 онд танилцаж, 2018 оноос хамтран амьдарсан. Бидний охин Гүнчин-Иш Наран-Учрал нь 2019 онд 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн. Охиноо төрөхөд бид Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг авч, охин маань эцгээрээ овоглосон. Бид зан харилцаа, сэтгэл зүйн болон бие махбодийн хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж 2020 оны 9 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй намар 1 дүгээр ангид элсэн суралцаж эхэлэх тул хичээлийн хэрэгсэл, хувцас болон бусад зардлуудыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.
3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Би охиндоо тодорхой хугацаанд мөнгө явуулдаг байсан. Сүүлийн 4, 5 саруудад боломжгүй байсан учраас мөнгө явуулж чадаагүй. Учир нь үйлчилгээний газар ажиллуулж байгаад дампуурсан. Үүргээ ухамсарлаж байгаа асуудлаа шийдчихээд охин луугаа явуулах болно. Хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй. Мөн хуульд заасны дагуу тэтгэлэг төлнө ... гэв.
4. Нэхэмжлэгч тал: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүүхэд эрүүл өсч байгаа гэсэн өрхийн эмчийн тодорхойлолт, Баянгол дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 88 дугаар сургуулийн тодорхойлолт зэрэг баримтыг гаргаж өгсөн.
5. Хариуцагч тал: Хариуцагч 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд хариу тайлбараа ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр лэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч ид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
4. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2016 оноос эхлэн хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд тэдний дундаас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр охин Гүнчин-Ишийн Наран-Учрал төрж, эхийн асрамжид эсэн мэнд бойжиж байгаа нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, талуудын тайлбараар нотлогдож байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар нэхэмжлэгч , хариуцагч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас төрсөн охин Гүнчин-Ишийн Наран-Учралыг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг ээр овоглон бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон байх тул хүүхдүүдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна гэж үзлээ.
6. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ.
7. Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
8. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдарч байгаа нь энэ үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
9. Мөн охин Гүнчин-Ишийн Наран-Учрал нь эх ын асрамжинд байгаа, эх нь хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авна гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул энэ нь хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.
10. Нэхэмжлэгч , хариуцагч нарын дундаас охин төрснөөр эцэг , эх нарт хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэг үүссэн бөгөөд талууд тэтгэлгийн хэмжээний талаар харилцан тохиролцоогүй байна.
11. Хариуцагч нь охин ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
12. Иймд охин ыг эх ын асрамжинд үлдээж, эцэг ээр тэжээн тэтгүүлэхээр хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.
13. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг нь охин уулзах болон эцэг нь хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх ад сануулах нь зүйтэй байна.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр охин Гүнчин-Ишийн Наран-Учралыг эх ын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар охин ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны баталгаажих түвшингийн 50-иар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх , эцэг нарт мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг нь охин уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх ад сануулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийн шүүгчийн туслах /С.Солонго/-д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ад олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ