Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 211

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч З.Знарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө овогт З-ийн Зд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805011190192  дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .......дүүргийн ... дугаар хороо ...дугаар хороолол ...... дугаар байр .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ө овогт З-ийн З

 

 

Шүүгдэгч З.Знь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын орчимд иргэн Э.Эгийн халааснаас I phone 6 S plus загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар  хууль бусаар авч 608.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Змэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч З.ЗЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч  З.Знь иргэн Э.Эгийн халааснаас I phone 6 S plus загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 608.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Э.Эгийн “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай найз Нгийн төрсөн өдрийг тэмдэглэх болсон.  Оройн 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын ертөнцийн зүгээр хойд талд байрлах  “Платинум” нэртэй караокед очиход найз Н, М, М, Б нар байсан. ...Караокеноос гараад зам руу явж байх замд нэг залуу намайг мөрлөх шиг болсон. Тэр үед хэн нэгэн “халааснаас чинь юм авчихлаа шүү дээ” гэж орилох шиг болсон. Би тэрийг нь сонсоод эргэж харахад хэн ч байгаагүй. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Тэгсэн өглөө ухаан орж сэрэхэд гэртээ ирчихсэн. Миний шаргал өнгөтэй  I phone 6s plus  маркийн гар утас байхгүй байсан. ...Цагдаагийн байгууллага дээр ирэх үед үзүүлсэн гар утас миний гар утас мөн байна. Гар утсыг нээж үзэхэд миний хурууны хээ таарч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас/

“...Би өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөх үедээ тухайн үед болсон явдлын талаар бүгдийг тодорхой мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би хулгайд алдсан өөрийн эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан учир ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/

 

Гэрч Ч.Э “...2018 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө  02 цагийн үед Өргөө кино театрын ертөнцийн зүгээр хойд талд байрлах Game Arina писи тоглоомын газрын гадна зогсоолд машинтайгаа зогсож байсан. ...Би М-ын машинд сууж байхад явган хүний замаар 25-30 орчим насны нэлээн согтсон эрэгтэй утсаар ярьж байгаад халаасруугаа утсаа хийж байсан. Би М-д тэр залуу яг такси авна даа гэж хэлээд тэр залуу руу заагаад байж байтал тэр согтуу залуугийн  хажуугаар нэг залуу өнгөрөх үедээ халааснаас нь гар утсыг нь аваад зам руу гараад машинд суугаад явчихсан. Тэр машины улсын дугаарыг нь хараад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хуудас/

 

Гэрч С.М “ ...Би өөрийн эзэмшлийн 04-07 УНЛ улсын дугаартай  Тоёота Приус маркийн автомашинтай таксинд явдаг юм. Манай найз Энхсайхан  мөн адил өөрийнхөө машинтай таксинд явж байсан. ...Тэгсэн тэр залуугийн хажуугаар нэг залуу өнгөрөх үедээ халааснаас нь гар утсыг нь аваад зам руу гараад такси бариад явчихсан. ...Хулгай хийсэн залууг тухайн үед ардаас нь харсан болохоор одоо харвал танихгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан “I phone 6s plus gold гар утсыг 608.000 төгрөгөөр үнэлсэн” баримт. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч З.Золбоогийн яллагдагчаар өгсөн “... Би хулгайлсан гар утсаа тухайн үед бүрэн бүтэн хураалгаж, учирсан хохирлыг бүрэн арилгасан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “ Шаргал өнгөтэй, I phone 6s plus маркийн гар утас хүлээлгэн өгөв” /хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм.

 

Иймд шүүгдэгч З.Знь иргэн Э.Эгийн халааснаас I phone 6 S plus загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар  хууль бусаар авч 608.000 төгрөгний хохирол учруулсан нь  хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч,  гэрчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ““Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Шүүгдэгч З.Знь шунахайн сэдэлтээр өөртөө ашиг олох зорилгоор хохирогч Э.Эгийн гар утсыг халааснаас нь авсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.Золбоогийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 22 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд  бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

 

Хэрэгт эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “ Шаргал өнгөтэй, I phone 6s plus маркийн гар утас хүлээлгэн өгөв” /хэргийн 32 дугаар хуудас/ авагдсан, мөн хохирогчийн “Би хулгайд алдсан өөрийн эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан учир ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хэргийн 30 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Збаривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Ө овогт З-ийн Зг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Золбоог 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Золбоод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Знийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, З.Збаривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  З.Золбоод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.