Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/15

 

2024/ДШМ/15

 

 

 

Э.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: Б.Н

Яллагдагчийн өмгөөлөгч: Э.М

            Нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Оийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/140 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Э.Мд холбогдох 2312000000231 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, б мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Т сумын 0-р баг, Г гэх газар оршин суух, урьд нь Х дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөг торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, У овогт Э М / РД:000000000000000/,

 

Яллагдагч Э.М нь 2022 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А аймгийн Т сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Хны ар гэх газраас хохирогч Б.Иийн 36 тооны ямаа буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Э.Мд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

             А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/140 дугаартай шүүгчийн захирамжаар: А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Э М /РД:000000000000/-д холбогдох 2312000000231 дугаартай эрүүгийн хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Яллагдагчийн өмгөөлөгч Э.Мн гаргасан гэрч хохирогч нарын мэдүүлгийг зөрүүг арилгуулах, хохирогч Б.Иээс дахин мэдүүлэг авах тухай хүсэлтийг хангаж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор,  оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.

 

            Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ...Яллагдагч Э.М нь 2022 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө хохирогч Б.Иийн 36 тооны ямаа буюу олон тооны мал хулгайлсан, 2 хоногийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогчид 13 тооны ямааг өөрийн мотоциклоор тууж аваачиж өгч, хохирогчтой үлдсэн хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа тохирч, өөрийн үйлдсэн хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй байхыг хохирогчоос гуйсан боловч тогтоосон хугацаанд хохирлыг төлөөгүйн улмаас хохирогч Б.И нь Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 7 сарын дараа буюу 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна. Хэдийгээр хохирогч Б.И нь М надад би танай ямаануудыг машин дээрээ ачаад аваад явсан нь үнэн гэж хэлсэн” гэж, гэрч Д.Р нь "... А аймгийн Т сумын 0 дугаар багийн нутаг Г гэх нэртэй газар М гэж айлын өвөлжөөн дээр үхрээ авах гээд очтол М 6 тооны ямааг улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклтой тууж явсан. Үүний дараа 11 цагийн үед И над дээр ирээд “зүсээр хэдэн эр ямаа алга байна хоёулаа тоолоодох уу” гэхээр нь дагаж очоод тоолтол 36 тооны ямаа дутуу байна гэсэн. Тэгээд бид хоёр Мгийн байран дээрээс тээврийн хэрэгслийн мөр хартал давхар дугуйтай Портер маркийн машины мөр байсан...” гэж, гэрч Б.Э нь “...9 тооны ямааг эзгүй байран дээр нь үлдээн маргааш өглөө нь байрнаас гаргаж байхад нь манай нутгийн залуу Р гэх хүн харсан байсан. Тэгээд манай нөхөр И М дээр очоод асуухад 27 тооны ямааг өөрийнхөө машин дээр ачаад явсан 9 тооны ямаа багтахгүй болохоор нь тухайн байран дээр хашаад үлдээсэн гэж хэлсэн байсан...” гэж тус тус мэдүүлсэн боловч тухайн хэрэг илэрч Цагдаагийн байгууллага шалгах үед гэмт хэргийн ул мөр арилсан, гэмт хэрэгт машин механизм ашигласан эсэх талаар тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн, дээрх мэдүүлгүүд нь өөр нотлох баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсэн заалтуудыг үндэслэн яллагдагч Э.Мыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлээгүй болно. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад яллагдагч Э.Мы өмгөөлөгч Э.Мн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “... хохирогч Б.Иээс хулгайд алдсан гэх 36 тооны ямааны нас хүйсийн талаар нэг бүрчлэн асууж тодруулсны эцэст дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчийг томилуулах хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийн “хохирогч Б.Иийн хулгайд алдагдсан гэх ямааны тоо болон нас, хүйсийг тогтоох шаардлагатай” гэх хэсгийг хангасан атлаа “дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчийг томилуулах” гэх хэсгийг хангахаас татгалзсан нь ойлгомжгүй, хохирогч Б.Иийн хулгайд алдагдсан гэх ямааны тоо болон нас, хүйсийг тогтоох ажиллагааг хийх нь хэрэгт ямар ач холбогдолтой талаар дүгнэлт хийгээгүй, хэрэв ямааны нас хүйс өөрчлөгдөх тохиолдол гарвал шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай эсэх нь тодорхойгүй байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Харин “яллагдагч Э.М нь хохирогчид 6 тооны ямаа аваачиж өгсөн үү 9 тооны ямаа, 13 тооны ямаа хүргэж өгсөн талаар гэрч хохирогч нар өөр, өөр мэдүүлдэг тул гэрч хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгуулах” гэсэн заалтын хувьд хохирогч Б.И нь яллагдагч Э.Маас 13 тооны ямааг хохиролд авсан талаар мэдүүлдэг тул уг ажиллагааг хийх шаардлагагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/140 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Э.М нь 2022 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А аймгийн Т сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Хны ар гэх газраас хохирогч Б.Иийн 36 тооны ямаа буюу олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Энэ нь хохирол төлбөр барагдуулахаар 10 тооны мал аваачиж өгдөг. Мөн өөрийн хүүхдийн үсийг авах зорилгоор 900,000 төгрөгийг зээлсэн гэдэг боловч гэр бүлийнх нь гишүүн хүнээс мөнгө төгрөг зээлээгүй хүүхдийнхээ үсний найранд хэрэглэх зүйлсийг өөрсдөдөө байсан мөнгөөрөө авсан гэдэг. Тухайн үед 900,000 төгрөгийн хохиролд гадаа байсан модоо зарсан гэдэг. Энэ нь хохирлыг барагдуулах ажиллагаа хийгээд явсан талаар Э.М, И болоод ойр тойрны хүмүүс нь хэлдэг. Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/140 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Э.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/140 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Ингэхдээ зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. Дээрх дурдсан мөрдөн байцаалтын шатанд хийлгэх хүсэлтүүдийг хангаж, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар тусгаж өгнө үү. Мөн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой тээврийн хэрэгсэл ашигласантай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Уг саналд нэг зүйлийг тайлбарлаж хэлэхэд прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс авхуулаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ч гэсэн гэм буруугийн талаар байнга дүгнэлт хэлдэг. Өнөөдөр ч гэсэн шүүгчийн захирамжийг хэлэлцэж хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүхэд нөлөөлөх нөхцөл байдал гаргах гээд байдаг юм уу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж гэм буруутай байдлаар тайлбар гаргамааргүй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

А аймгийн Прокурорын газраас Э.Мыг 2022 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А аймгийн Т сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Хны ар гэх газраас хохирогч Б.Иийн 36 тооны ямаа буюу олон тооны малыг хулгайлсан гэж дүгнэж, Э.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж хуульчилжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Б.И, гэрч Б.Э, Д.Р нарын мэдүүлэгт Э.Мыг тээврийн хэрэгсэл ашиглаж гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар мэдүүлсэн байхад дээрх мэдүүлгүүдийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

 

Яллагдагч Э.М тухайн гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл ашигласан эсэх, ашигласан бол хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх, мөн тухайн тээврийн хэрэгслийг битүүмжлэх, эсвэл үнэлэх  шаардлагатай, яллагдагчийн өмгөөлөгч Э.Мийн гаргасан хохирогч  Б.И нь 36 тооны ямаанаас хэдэн тооны ямаа нь ямар насны ямаа байсан эр ямаа хэд, эм ямаа хэд байсан талаар огт мэдүүлээгүй, түүнээс тодруулаагүй байх тул хохирогчоос үүнийг тодруулах, мөн яллагдагч Э.М нь хохирогчид 6 тооны ямаа аваачиж өгсөн үү 9 тооны ямаа, 13 тооны ямаа хүргэж өгсөн талаар гэрч хохирогч нар өөр өөр мэдүүлдэг тул гэрч хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгуулах тухай хүсэлтийг хангаж, харин шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлтийг хангахгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

          Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/140 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага бол болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/140 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        В.Ц

 

                            ШҮҮГЧИД                                        Т.Д

 

                                                                                                 Н.Э