2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 192/шш2025/04528

 

 

 

 

 

 

 

 

2025 05 28 192/ШШ2025/04528

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нь надтай хамтран амьдарч байх хугацаандаа гэр бүлээс гадуурх харилцаанд удаа дараа орж, одоо хамт амьдарч байгаа эхнэр гэх хүн нь хүүхдийг нууцаар төрүүлж 2 талд амьдрал зохион амьдарч байсан. Иймд 2016 оноос өрх толгойлон 2 хүүхдээ бие даан өөрөө өсгөж байна. 2 хүүхэд томрохын хирээр хэрэглээ нэмэгдэж байгаа учраас ийм шийдвэр гаргаж, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэмж тогтоолгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцэг аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан энэ шаардлагаа дэмжиж байна гэв.

 

3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Бид 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүддээ тэтгэлэг төлнө ... гэв.

 

4. Нэхэмжлэгч тал: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүүхэд эрүүл өсч байгаа гэсэн өрхийн эмчийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын Цэлмэг дижитал сургуулийн тодорхойлолт зэрэг баримтыг гаргаж өгсөн.

 

5. Хариуцагч тал: нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан хариу тайлбар болон баримт ирүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Номуундарийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

4. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2009 оноос эхлэн хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд тэдний дундаас 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин , 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүү нар төрж, эхийн асрамжид эсэн мэнд бойжиж байгаа нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, талуудын тайлбараар нотлогдож байна.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар нэхэмжлэгч , хариуцагч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас төрсөн охин , хүү нарыг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг аар овоглон бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон байх тул хүүхдүүдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна гэж үзлээ.

 

6. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

8. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдарч байгаа нь энэ үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

9. Мөн охин М.Бишрэлт, хүү М.Билэгт нар нь эх Ц.Номуундарийн асрамжинд байгаа, эх нь хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авна гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул энэ нь хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

 

10. Нэхэмжлэгч , хариуцагч нарын дундаас охин М.Бишрэлт, хүү М.Билэгт нар төрснөөр эцэг , эх нарт хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэг үүссэн бөгөөд талууд тэтгэлгийн хэмжээний талаар харилцан тохиролцоогүй байна.

 

11. Хариуцагч нь охин М.Бишрэлт, хүү М.Билэгт нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

 

12. Иймд охин М.Бишрэлт, хүү М.Билэгт нарыг эх Ц.Номуундарийн асрамжинд үлдээж, эцэг аар тэжээн тэтгүүлэхээр хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.

 

13. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг нь охин М.Бишрэлт, хүү М.Билэгт нартай уулзах болон эцэг нь хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх д сануулах нь зүйтэй байна.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Номуундарийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин , 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү нарыг эх Ц.Номуундарийн асрамжинд үлдээсүгэй. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар охин М.Бишрэлт, хүү М.Билэгт нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны баталгаажих түвшингийн 50-иар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх , эцэг нарт мэдэгдсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг  нь охин М.Бишрэлт, хүү М.Билэгт нартай уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх д сануулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийн шүүгчийн туслах /С.Солонго/-д даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Номуундарийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай. 

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ