| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/03324/И |
| Дугаар | 192/шш2025/04486 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 192/шш2025/04486
2025 05 26 192/ШШ2025/04486
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 36,320,799.59 нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь Хаан банктай гэрээ байгуулж дараах зээлүүдийг авсан байдаг. 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №ЗГ/202247500570 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж 17,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Өмнөх зээлийн үлдэгдэл 15,016,459.73 төгрөг дээр нэмж, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ/55363019 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж 3,500,000 төгрөг нийт зээлийн хэмжээ 18,516,459.73 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл 16,493,566.50 төгрөг дээр нэмж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №ЗГ/55363019 тоот онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж 5,000,000 төгрөг нийт зээлийн хэмжээ 21,493,566.50 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл 11,790,328.04 төгрөг дээр нэмж, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/55363019 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж 24,894,211 төгрөг нийт зээлийн хэмжээ 36,684,539.04 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр №БГХ202247500570 тоот Барьцааны гэрээ байгуулж: Ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 17,930.989.92 төгрөг, зээлийн хүү 8,908,974.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,221.96 төгрөг, нийт 26,849,186.87 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 235 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мон талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно." гэж, мөн хуулийн 7.2-т "Энэ хуулийн 7.1- д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд "Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно.
Иймд зээлдэгч ээс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөрт 32,963,221.08 төгрөг, зээлийн хүү 3,275,223.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,355.34 төгрөг, нийт 36,320,799.59 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: -ийн нэхэмжлэлтэй, т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36,320,799.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 18 сарын хугацаанд 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2,320,799.59 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч -д төлж барагдуулна. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ 1 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,320,799.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр М.Золзаяад олгосон итгэмжлэлдээ ... эвлэрэх ... эрхийг олгосон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золзаяа, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ... -ийн нэхэмжлэлтэй, т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36,320,799.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 18 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2,320,799.59 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч -д төлж барагдуулна. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ 1 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлнэ гэж эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл Хариуцагч зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339,554 төгрөгөөс 169,777 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 169,777 төгрөг, төрийн сангийн орлогоос 169,777 төгрөг тус тус гаргуулж нийт 339,554 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох иргэний хэрэг талууд:
хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 36,320,799.59 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 18 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2,320,799.59 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч -д төлж барагдуулна. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ 1 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлнэ гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339,554 төгрөгөөс 169,777 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 169,777 төгрөг, төрийн сангийн орлогоос 169,777 төгрөг тус тус гаргуулж нийт 339,554 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ