2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/03488

 

 

 

 

 

 

 

 

    2025             04              29                                           192/ШШ2025/03488                           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, *************тоотод байрлах, Ю ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э******* ХХК болон Б.А******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тус компани /РД:*******/ нь Э******* ХХК болон Б.А******* нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 127,113,850 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч нарын Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, *************** тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч Б.А******* тус хороонд бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б******* илтгэх хуудас, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт болон дээрх хаягт амьдарч байсан Б******* гэх хүний тайлбараар тус тус тогтоогдсон. Мөн хариуцагч Б.А*******гийн оршин сууж байгаа гэх Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ********* тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд "очих болгонд эзэнгүй, утсаа авахгүй байгаа, хадгалах хугацаа дууссан" гэх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн 51 дүгээр салбарын шууданчийн магадалгаа зэргээр тогтоогдсон. Харин хариуцагч "Э*******" ХХК нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ********** тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин байрладаггүй болох нь тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн 51 дүгээр салбарын шууданчийн магадалгаа зэргээр тус тус тогтоогдсон тул шүүх цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүйд хүрсэн тул оршин суугаа хаяг нь тодорхойгүй Э******* ХХК болон Б******* овогтой А******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжилж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг эзгүйд хэргийг шүүхээр хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Юу Би Эй Зэт ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э******* ХХК болон Б.А******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э******* ХХК болон Б.А******* нар нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, **************тоотод оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2024/28098 дугаар  шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэв.

 

Иймд Э******* ХХК болон Б.А******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Э******* ХХК /РД:*******/ болон Б*******гийн А******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Б.Өлзийжаргалыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг   Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                        Ц.ОЮУНБИЛЭГ