Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2025/0511

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С******* ******* ХХК

Хариуцагч: Сангийн яам

Маргааны төрөл: Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ-ын ******* дугаартай зуны дизель түлшний тендерийг дахин үнэлгээ хийхийг үүрэг болгосон шийдвэр гаргахыг Сангийн яаманд даалгах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Наранцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С******* ******* ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ү ТӨҮГ-ын зуны дизель түлшний нийлүүлэгчийг шалгаруулах ******* дугаартай тендерт нийт 9 аж ахуйн нэгж оролцсон байдаг. Э ү ТӨҮГ-ын 2025 оны 0 дүгээр сарын 16-ны өдрийн тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг ирсэн агуулгыг харахад манай компанийн хүргүүлсэн материал 3-т эрэмбэлэгдсэн, тухайн тендерт Т******* ХХК шалгарсан тухай мэдэгдэл байв.

Тухайн мэдэгдэлтэй холбоотой тендерт оролцогч байгууллагуудаас хуульд заасны дагуу гомдол гарч, гомдол үндэслэлтэй гэж дүгнэгдсэнээр "Т******* ХХК-ийг шалгаруулсан шийдвэр хүчингүй болж, Э Ү ТӨҮГ-ийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр манай материал 2-т эрэмбэлэгдсэн, тухайн тендерт Ш ХХК-ийг шалгаруулсан тухай агуулгатай байв.

Манай зүгээс энэхүү Э Ү ТӨҮГ-ийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тоот шийдвэрийг эс зөвшөөрч Монголын Улсын Сангийн яаманд 2025 оны 05 дугаар сарын 28-ний өдөр тоот албан бичгээр гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Сангийн яамнаас 2025 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн ******* дугаартай гомдол хянасан тухай шийдвэрээр манай гомдолд дурдсан асуудлуудыг бүрэн тодруулалгүйгээр гомдлыг үндэслэлгүй гэх байдлаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Манай зүгээс олон нотлогдох үндэслэл бүхий гомдлыг гаргасан бөгөөд тендерт шалгаруулсан Ш ХХК-ийн илгээсэн тендерийн материалд дараах алдаа зөрчлүүд байдаг:

1-т Ш ХХК-ийн шатахууны худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл 2025 оны 07 дугаар сарын 20-ний өдөр дуусгавар болж байгаа бөгөөд шатахуун нийлүүлэх 90-150 хоногт тухайн зөвшөөрлийн хугацаа нь дуусаж буй тул ТШЗ-ын 18.2-т дахь заалтыг зөрчиж байна гэх агуулгын хүрээнд нийлүүлэгчийн санал болгох хугацаа дуустал хүчинтэй байна гэдэг байдлаар дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл нийлүүлэгч нь тухайн бараа бүтээгдэхүүнийг 150 хоногт нийлүүлнэ гэх саналыг хүргүүлсэн нь хуанлийн хугацаагаар гэрээ хэдийд байгуулагдахаас үл хамаарч 5 сар байгаа бөгөөд харин тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болоход 1 сарын хугацаа үлдсэн байгаа нь дээрх заалтыг зөрчсөн буюу хэрэгжүүлэх хангалттай боломжит хугацаагүй байна. (Тендерийн материалын 2-р бүлэг өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2 дах хэсэгт Бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь III бүлгийн Бараа нийлүүлэлтийн хуваарь-ийн 7 дугаар багана буюу санал болгох хугацаа дуустал хүчинтэй байна гэж заасан. "Бараа нийлүүлэлтийн хуваарь"-ийн 7 дугаар баганад гэрээ байгуулснаас хойш Евро зуны дизель түлшийг 150 хоногт, Энгийн зуны дизель түлшийг 90 хоногт нийлүүлнэ гэж заасан боловч Ш ХХК-ийн Бүх төрлийн шатахуун бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн хугацаа 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусаж байгаа тул ТШЗ-ийн 18.2 дахь заалтыг зөрчиж байна)

2-т нууцалсан мэдээлэл байхгүй гэсэн хэр нь Ш ХХК болон Р М******* ХХК-тай байгуулсан гэрээг нууцалсан гэх гомдлын хүрээнд ямар нэгэн хяналт шалгалт хийгээгүй бөгөөд энэ талаар хариу өгөөгүй. Нэгэнт л тухайн мэдээллийн агуулгад нууцалсан тухай мэдээлэл байхгүй бол түүнийг бусад оролцогчдод ил тавих ёстой бөгөөд бусад оролцогчид тэрхүү нууцлаагүй мэдээллийг бүрэн харах боломжгүй байгаа нь нэг бол ТШЗ-ын 25.5-д заасныг зөрчсөн эсвэл тендерт дутуу материал өгсөн байна гэж ойлгогдож байна.

(Ш ХХК нь 2025 оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн №B/718 тоот Э ү ТӨҮГ-ын Тендерийн комисс-д хаягласан албан бичигт Нууцалсан баримт бичиг, мэдээлэл болон Хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээлэл тус бүр -байхгүй гэж ирүүлсэн боловч Ш ХХК болон Р М******* ХХК-тай байгуулсан гэрээний ихэнх хэсгийг нууцалж харагдахгүй болгосон байгаа нь Тендерийн материалын 2-р бүлэг өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 25.5 дахь хэсэгт оролцогч хуулийн 22.5-д заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг ил болгохгүйгээр илгээх бол хуулийн 22.6.3-т заасан мэдэгдлийг V-р бүлгийн маягт 6-ын дагуу нууцлахгүйгээр ирүүлнэ гэж заасныг зөрчиж байна)

3-т Ш ХХК-ийн хүргүүлсэн гадаад хэл дээрх баримт нь Монгол хэл дээрх орчуулга нь байхгүй гэх гомдлыг гаргасан ба Сангийн яамнаас энэ талаар дүгнэхдээ Тендер шалгаруулалтын баримт бичигт үлэгч, эсвэл борлуулагчтай байгуулсан гэрээ ирүүлэх талаар заагаагүй, орчуулгыг хавсаргасан" гэдэг нүд аньж илэх байдлаар дүгнэсэн байх юм. Өөрөөр хэлбэл ямар нэгэн орчуулагдсан баримт байгаа бол түүнийг бусад оролцогчид шалгарсан оролцогчийн баримтыг харах эрхтэй ба энэ эрхийнхээ хүрээнд харахад тухайн орчуулга байхгүй байсаар байтал байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй төдийгүй ТШЗ-ын 12.1-т заасныг илт зөрчсөн байтал зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

(Тендерийн материалын 2-р бүлэг өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.1 дэх хэсэгт Тендер шалгаруулалтын хэл: Монгол хэл Тендер шалгаруулалтын зарлал, баримт бичиг, урилгыг Гадаад хэлээр давхар нийтэлсэн эсэхээс үл хамааран тендер шалгаруулалтын баримт бичиг, тендер шалгаруулалттай холбогдох албан бичиг, захидал, бусад баримт бичиг, оролцогчдын ирүүлэх тендер Монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг орчуулгын хамт бэлтгэн ирүүлнэ. Тендерийн материалыг Монгол хэл дээр ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан байтал Ш ХХК-ийн илгээсэн Р М******* ХХК-тай нэмэлт гэрээний орчуулга огт байхгүй байгаа нь тухайн тендерээс татгалзах үндэслэл байна)

-т. Тендерийн материалын 1-р бүлэг тендер шалгаруулалтын зааварчилгаа ТШЗ 21.9 дэх хэсэгт хуулийн 21.5-д заасан тохиолдолд тендер шалгаруулалтын оролцогчийн тендерийн үнэ төсөвт өртгийн 80 хувиас доош бол уг үнэ нь бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг тендерт ирүүлнэ гэж заасан Ш ХХК-ийн тендерт санал болгосон үнэ тухайн тендерийн төсөвт өртгийн 80 хувиас бага 71,2 хувь байгаа бөгөөд хуульд заасны дагуу тайлбарыг ирүүлээгүй байгаа нь хуулийн болон тендерийн заалтыг зөрчиж байна. Энэ нь бараа үйлчилгээний бодит өртгөөс доогуур үнээр бусад өрсөлдөгчийг зах зээлээс шахан гаргах хууль бусаар үйлдэл байх магадлалтай.

5-т. Ш ХХК нь Ш Т ХХК-ийн шатахууны сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори-оор зуны евро дизель түлш шинжлүүлсэн байна. Ш Т ХХК нь Үндэсний итгэмжлэлийн төвийн итгэмжлэгдсэн байгууллагад хамрагдаагүй, итгэмжлэгдсэн лабораторийн гэрчилгээг хавсаргаагүй байгаа нь тендерийн материалын 3-р бүлэг зуны евро дизель түлшний техникийн тодорхойлолтын нэмэлт шаардлагын 18-д итгэмжлэгдсэн шатах тослох материалын лабораторийн сорилтын үр дүнг хавсаргах гэсэн заалтыг зөрчиж байна.

6-т. Ш ХХК-ийн тендерийн материалд илгээсэн маягт 2 Барааны үнийн задаргааны 8-р баганад барааг эцсийн цэгт хүргэхэд шаардагдах тээвэрлэлтийн зардлыг 1 кг тутамд 289 төгрөгөөр тооцсон байгаа нь бодит байдалд нийцэхгүй илт худал тооцоолол байна.

7-т. Тендерийн материалын 2-р бүлэг өгөгдлийн хүснэгт ТШЗ 18.1.2.5 дахь хэсэгт банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй байна гэж заасан ба Ш ХХК-ийн илгээсэн тендерт нийт харилцагч банк бус зөвхөн Голомт банк-нд хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай тодорхойлолт ирүүлсэн байгаа нь тухайн заалтыг зөрчиж байна

Түүнчлэн 8-т. Тендерийн материалын 2-р бүлэг өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.5 дахь хэсэгт Оролцогч түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.5-д зааснаар эсхүл түүнтэй дүйцэх гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ гэж заасан боловч Монгол улсын стандарт хэмжил зүйн газрын энэ холбоосоор Монгол улсын евро дизель түлшний MNS 0216:2017 стандартад евро дизель түлшний ерий шаардлага нь ОХУ-н ГОСТ 32511-2013 стандарттай дүйцнэ гэж заасан байгаа нь Ш ХХК-ийн санал ГОСТ Р 5575-2013 стандартын дизель түлшний техникийн тодорхойлолт хангахгүй байна. /илт 2 өөр стандарт байгааг анхаарна уу/

Түүнчлэн 9-т. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Шалгарсан оролцогчийн тендерийн нууцлаагүй хэсэг, тендерийн талаар оролцогчоос өгсөн тодруулгыг гэрээ байгуулах эрх олгосноос хойш ажлын таван өдрийн хугацаанд цахим системээр бусад оролцогчид ил болгоно гэж заасан ба мэдээллийг хуульд заасан хугацаанд ил болгох ёстой ба шалгарсан оролцогчийн хувьд аливаа мэдээллийг нууцлахгүй хүргүүлэх байтал түүнийг бид хараагүй, угаасаа байхгүй зүйлийг эрх бүхий этгээд байна гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна.

Дээрх гомдлын нөхцөлүүдийг хариуцагч сайтар нягтлаагүй манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 26 дугаар зүйлийн 26.9-д Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж шууд заасныг зөрчиж, баримт бичгийн бүрдэл дутуу хуульд нийцээгүй тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн нь анхнаасаа үндэслэлгүй тул Э ү ТӨҮГ-ын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/5 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Ш ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь хүчин төгөлдөр бус байхаар байна.

Иймд Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн ******* дугаартай гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ-ын 2025 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн М-ДБ-112-12/5 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Ш ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ-ын ******* дугаартай зуны дизель түлшний тендерийг дахин үнэлгээ хийхийг үүрэг болгосон шийдвэр гаргахыг Сангийн яаманд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус тендер шалгаруулалтад захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Ш ХХК-ийн тендер тендер шалгаруулалтын баримт бичгийн холбогдох шаардлага хангаагүй талаар С******* ******* ХХК, П ХХК-аас тус тус гомдол гаргасан бөгөөд гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох захиргааны хэм хэмжээний актын хүрээнд тус яам шийдвэрлэсэн тул тус яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

1. С******* ******* ХХК 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тоот албан бичгээр гаргасан гомдолд 7 үндэслэл дурдсаны дагуу үндэслэл тус бүрээр хянан үзэж, Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн. Тодруулбал, тус яамны ******* тоот албан бичгийн 2 дэх хэсгээр гомдлын 1 дүгээр, дэх хэсгээр гомдлын 2, дүгээр, 5 дахь хэсгээр гомдлын 5 дугаар, 6 дахь хэсгээр гомдлын 6 дугаар, 7 дахь хэсгээр гомдлын 7 дугаар, 8.1 дэх хэсгээр гомдлын 3 дугаар үндэслэлд холбогдох хариуг өгч, хянан шийдвэрлэсэн байна.

С******* ******* ХХК-ийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзэхэд захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байсан тул тус яамны шийдвэр үндэслэлгүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын 8 дугаарт дурдсан асуудлаар С******* ******* ХХК-ийн гомдолд дурдагдаагүй бөгөөд уг асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй болохыг тодруулж байна.

2. С******* ******* ХХК-ийн гаргасан гомдлын хүрээнд захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл үүсээгүй байсан тул Ш ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

3. С******* ******* ХХК-ийн гаргасан гомдлын хүрээнд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10 дахь хэсэгт заасан шийдвэр гаргах сонгох боломж хуулиар тус яаманд олгогдоогүй байна. Иймд тендерт дахин үнэлгээ хийлгүүлэхийг Сангийн яаманд даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Иймд С******* ******* ХХК-аас гаргасан Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С******* ******* ХХК нь Сангийн яаманд холбогдуулан Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ-ын ******* дугаартай зуны дизель түлшний тендерийг дахин үнэлгээ хийхийг үүрэг болгосон шийдвэр гаргахыг Сангийн яаманд даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Гомдол хянасан тухай №******* тоот албан бичигт ...С******* ******* ХХК-иас ирүүлсэн Ш ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол үндэслэлтэй боловч захиалагчийн уг асуудлаар хянан үзсэн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй тул С******* ******* ХХК-ийн тендерийн баталгааг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.6.3 дахь заалтад санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн гэж зааснаар улмын орлого болгох нөхцөл үүсэхгүй болохыг тодруулж байна гэсэн байна.

Хэрэгт авагдсан Э ү ТӨҮГ-ийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай М-ДБ-112-12/25 тоот албан бичиг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд, Ш ХХК нь тус тендер шалгаруулалтад ,,,58 тэрбум төгрөгийн үнийг санал илгээсэн байна.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 2.1-ээс үзэхэд, уг тендер шалгаруулалтын нийт төсөвт өртөг нь 7,,,8.00 төгрөг байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын оролцогч тендерийн үнийг төсөвт өртгийн 80 хувиас доош үнэ санал болгох бол уг үнэ нь бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг тендерт ирүүлнэ гэж заасан байна.

Дээрх үнийн санал, хуулийн зохицуулалтаас үзэхэд, Ш ХХК нь тус тендер шалгаруулалтын төсөвт өртгийн 80 хувиас доош буюу ,,,58 тэрбум төгрөгийн үнийг санал болгосон болох нь тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд, Ш ХХК нь төсөвт өртгийн 80 хувиас доош үнэ санал болгож байгаа тул дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг тендер илгээхдээ хамтад нь илгээх үүрэгтэй байсан байх ба энэ талаарх үндэслэл бүхий тайлбараа тендерт ирүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх үйл баримтаас үзэхэд, төсөвт өртгийн 80 хувиас доош үнэ санал болгосон атлаа барааны хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг ирүүлээгүй компанийг шалгаруулсан захиалагчийн шийдвэр хуульд нийцэхгүй байтал тус захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Гомдол хянасан тухай №******* тоот албан бичиг нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Үүнээс үзэхэд, хариуцагч Сангийн яам нь төсөвт өртгийн 80 хувиас доош үнэ санал болгосон компаниас барааны хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг ирүүлэх эсэхийг тодруулсны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хий гэсэн үүргийг захиалагчид өгөх ёстой байжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Тус тендер шалгаруулалтын санхүүжилтийн эх үүсвэр нь улсын төсвийн хөрөнгө биш Э ү ТӨҮГ-ын өөрийн хөрөнгө тул хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг энэ маргаанд хамааралгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Э ү ТӨҮГ нь 100 хувь төрийн өмчит үийн газар бөгөөд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг нь нийтэд илэрхий үйл баримт тул тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь энэ маргаанд хамааралтай, тус зохицуулалт нь энэ маргаанд хэрэглэгдэхээр байна, илүү тодруулбал тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан зохицуулалтын агуулгаас үзэхэд, энэ маргааны тохиолдолд тус зохицуулалтыг явцуу байдлаар биш өргөн агуулгаар ойлгож хэрэглэхээр байна.

Мөн тус хэрэгт цахим байдлаар авагдсан С******* ******* ХХК болон Ш ХХК-ийн тус тендер шалгаруулалтад илгээсэн барааны үнийн задаргаа хүснэгтийн болон 8 дугаар баганад байгаа тоон үзүүлэлтүүдийг харьцуулан үзэхэд, барааг эцсийн цэгт хүргэх тээвэрлэлтийн зардлыг 1 кг тутамд тооцон үзэхэд тус компаниудын тээвэрлэлтийн зардал хоорондоо 10 дахин зөрүүтэй болох нь тогтоогдож байна. /Жишээ нь: Ш ХХК нь тээвэрлэлтийн зардлыг ,,,62 төгрөгөөр тооцсон байхад С******* ******* ХХК нь тээвэрлэлтийн зардлыг ,, төгрөг гэж тооцсон/

Дээрхээс үзэхэд, тендерт оролцогч С******* ******* ХХК болон Ш ХХК-иуд нь тээвэрлэлтийн зардлыг эрс зөрүүтэй тооцоолсон байхад үүнийг хариуцагч судлан шалгаж үзээгүй байна.

Зүй нь хариуцагч Сангийн яам нь С******* ******* ХХК болон Ш ХХК-иуд нь тээвэрлэлтийн зардлыг эрс зөрүүтэй /10 дахин/ тооцоолсон байх тул нөхцөл байдлыг тодруулж, дахин үнэлгээ хий гэсэн үүргийг захиалагчид өгөх ёстой байсан гэж шүүх үзлээ.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана, 59.10.1-д тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах, 59.10.2-т зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах гэж тус тус заасан зохицуулалтуудын дагуу хариуцагч Сангийн яам нь нөхцөл байдлыг тодруулж, дахин үнэлгээ хий гэсэн үүргийг захиалагчид өгөх ёстой байжээ.

Ийнхүү тендерт оролцогчид тээвэрлэлтийн зардлыг үндэслэл бүхий, үнэн зөв тооцоолсон эсэхийг нягтлан шалгаж, дахин үнэлгээ хийх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчид нийцнэ гэж шүүх үзлээ.

Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Гомдол хянасан тухай №******* тоот албан бичгийг гаргахдаа бодит нөхцөл байдлыг бүрэн тодруулж шалгаагүй буюу Захиргааны ерий хуулийн 2 дүгээр зүйлийн 2.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 2.2-т Энэ хуулийн 2.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 2.-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан зохицуулалтуудыг хэрэгжүүлээгүй байна.

Дээр тайлбарласан үйл баримт, хууль зүйн үндэслэлүүдээр Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №******* тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Э ү ТӨҮГ-ын ******* дугаартай зуны дизель түлшний тендерийг дахин үнэлгээ хийхийг үүрэг болгосон шийдвэр гаргахыг Сангийн яаманд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул тус шаардлагатай шууд уялдаа холбоо бүхий 2 дахь шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүх 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг нөхцөл байдлыг тодруулж, дахин үнэлгээ хий гэсэн үүргийг захиалагчид өгөх ёстой байсан гэж дүгнэж хангаж шийдвэрлэсэн тул дахин үнэлгээ хийхийг үүрэг болгосон шийдвэр гаргахыг даалгах шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх зөвхөн дээр тайлбарласан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн маргаж буй бусад үндэслэлүүд нь нэхэмжлэлийг хангах хэмжээний үндэслэл болж чадахааргүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Түүнчлэн дашрамд дурдахад, Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №******* тоот албан бичгийн 9-д зааснаас үзэхэд, Ш т ХХК нь Ш ХХК-тай харилцан хамааралтай компани болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч тал нь Ш ХХК нь өөрийн хамаарал бүхий Ш т ХХК-ийн дотоод хяналтын лабораториор дизелийн түлшээ шинжлүүлсэн нь хөндлөнгийн байх зарчимд нийцэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Ш ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй тухайд:

Нэхэмжлэгч нь Э ү ТӨҮГ-ын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/5 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Ш ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн ******* дугаар захирамжаар тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь зөвхөн Сангийн яамны №******* тоот албан бичигтэй маргаж байгаа тул Ш ХХК-ийг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3., 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1, 21 дүгээр зүйлийн 21.5, 59 дүгээр зүйлийн 59.10.1, Захиргааны ерий хуулийн 2 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2. заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Гомдол хянасан тухай №******* тоот албан бичгийг хүчингүй болгож, ******* дугаартай Зуны дизель түлш нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Э ү ТӨҮГ-т үүрэг болгосон шийдвэр гаргахыг Сангийн яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу нэхэмжлэгч С******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ