| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/02460/И |
| Дугаар | 192/ШШ2025/04083 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/04083
2025 05 14 192/ШШ2025/04083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан, Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “М.Анударь миний бие тай 2006 онд танилцаж, 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний хүү 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, охин 2013 онд төрсөн, охин 2016 онд, охин 2020 онд төрсөн. Бид 2 Швед улсад 15 жил хамт амьдарсан. 2024 оны 11 сард Монголд ирснээс намайг үндэслэлгүй хардаж, хэлээр доромжилж, гар хүрч биед удаа дараа халдаж, хохирол учруулсан. Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэр бүлийн хүчирхийллээр шалгагдсан. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдийг минь өөрийн асрамжид авах эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа: “Миний бие овогтой нь 1986 оны 05 дугаар сарын 10-нд Сэлэнгэ Аймгийн Мандал суманд төрсөн. Улмаар Манхан сумын 3-р арван жилийг төгсөж, Дархан-Уул аймгийн Дархан өргөө сургуульд суралцаж төгссөн. Одоо Улаанбаатар хотын Баянгол дүүргийн*******,*******ны 240 тоотод эхнэр 4 хүүхдийн хамт амьдран суудаг. CU сүлжээ дэлгүүрийн түгээлтийн автомашины жолоочоор ажилладаг болно. Эхнэр анхан шатны тойргийн шүүхэд миний эсрэг гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б. төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б. төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б. төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн тодорхойлолт, , Б., , нарын эрүүл өсөж бойжиж байгаа талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Нийслэлийн 97 дугаар цэцэрлэгийн 2025.03.20-ны өдрийн 29 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн*******ны 2025.03.20-ны өдрийн тодорхойлолт зэргийг ирүүлжээ.
Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч болон хариуцагч нар гэр бүл болсныг 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 3 дахь тал)
3.2. Гэрлэгчдийн дундаас 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүү , 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр охин , 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр охин , 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр охин Б. нар төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.(хавтаст хэргийн 4-6 дахь тал)
3.4.Зохигчид тусдаа амьдарч, хүү , охин , охин , охин Б. нар нь эхтай хамт байгаа тухайд маргаангүй. Зохигчид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаантай.
4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Хариуцагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж байсан болох зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Анударь болон хариуцагч нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү , 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин , 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин , 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б. нарыг эх асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, охин Б., нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, охин Б.Нарансолонгыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
8. Хүү нь 16 насанд хүрсэн байх ба ийг суралцаж байгаа талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, эцгээс нь Б. хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эцэг нь Б., , , нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эхд даалгаж шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Монголжин овогтой М болон У нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү , 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин , 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин , 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б. нарыг эх асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, охин Б., нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, охин Б.Нарансолонгыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг аар сар бүр тэжээн тэтгүүлж, хүү ийг тэжээн тэтгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нь Б., , , нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эхд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчд олгосугай.
6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР