| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04383/И |
| Дугаар | 192/шш2025/04271 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 192/шш2025/04271
2025 05 20 192/ШШ2025/04271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Солонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* анх танилцахад ганц бие, өмнө нь амьдрал зохиож байгаагүй, хүүхэдгүй, хувийн бизнес эрхэлдэг, Улаанбаатар хот болон Дархан хотод гоо сайхны салбар дэлгүүр ажиллуулдаг, одоо Сэлэнгэ аймагт салбар нээх тул Дархан хотод дийлэнхдээ амьдарч байгаа гэсэн бөгөөд үе үе утсаар ярьдаг байсан. Улмаар 2023 оны 10 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн. 2023 оны 11 сарын сүүлээр Г.Шинэцэцэг нь УБ хотод Хүннү хороололд 3 өрөө байр худалдан авч амьдармаар байна гээд байраа сонгочихоод ирлээ гээд 3 өрөө шинэ байрны зураг үзүүлж /байрны үнэ 450 саят/ өөрт байсан 70 сая 7-г би шилжүүлсэн тул одоо мөнгөгүй чи үлдэгдэл мөнгийг нь яаралтай олж өгөөрэй гээд ганцаараа шийдвэр гарган нэхэмжлэгч Б. Ендонпүрэвийг шахаж эхэлсэн. Байрны захиалгын гэрээг нь харъя гэхээр тус байрны эзэн нь манай хуурай эгч Дариад 200 сая 7-н өртэй тийм учраас энэ хүнд 250 сая 7 гаргаж өгөөд манай Дариа эгчид 200 сая - ийг нь 5-6 жилийн хугацаанд өгөх тул ямар ч гэрээ энэ тэр байхгүй гэсээр огт гэрээг нь үзүүлдэггүй байсан. Нэхэмжлэгч ******* бодохдоо Дархан хотод юм ажиллуулдаг бас хуримтлалтай байсан байх гээд 70 сая 7 байрны эзэнд өгсөн гэхэд нь итгэсэн. Үүний дараа 2023 оны 12 сарын эхээр Бөмбөгөр худалдааны төвд боломжийн 20 м.кв лангуу гэрчилгээтэй 137 сая Т-өөр худалдан авахаар болсон ийм байрлалтай лангуу дахиж олдохгүй яаж ийгээд л авна, чи мөнгө гарга би байдгаа Хүннүгийн байрлуу оруулсан, одоо худалдан авах лангууг авахад би ахаасаа мөнгө авсан гээд байхад нь нэхэмжлэгч ******* өөрт байсан хадгаламж болон найзаасаа мөнгө зээлж 69,6 сая -ийг Г.Шинэцэцэг рүү бэлэн шилжүүлж хамт анхны бараанд нь цуг явая гээд БНХАУ-н Иву хот руу цуг явж дахин 20 сая Т-өөр барааг нь татаж, худалдан авсан гээд байгаа лангууг нь тохижуулж, засвар хийж өгч одоогийн бизнесийг нь эхлүүлсэн. Бүх мөнгийг нь 2024 оны 1 сард бүрэн өгч дууссаар байхад тус лангууны гэрчилгээ нь ч гардаггүй өмнөх зарсан гээд байгаа хүн нь ч суллаж өгөхгүй явсаар 2024 оны 4-р сарын сүүлээр түлхүүрийг нь авч ажиллуулж эхэлсэн. 2024 оны 8 дугаар сард нэхэмжлэгч Б. Ёндонпүрэвийн аав машин авах гэсэн юм гээд нэхэмжлэгч Б. Ёндонпүрэв рүү 11 сая өгч миний хүү үлдэгдлийг нь аргалаад аавдаа приус аваад өг гэхэд нь энэ тухайгаа Г.Шинэцэцэгт хэлэхэд аавын мөнгийг бараа руу оруулчихъя гялс эргэлдүүлээд машиныг нь хөдөө явах үед нь аваад өгье гэхэд нь бас өгсөн. Аавын хөдөө явах хугацаа болоход мөнгө гаргаж өгөх ямарч боломжгүй гэхэд нь өвчтэй аавынхаа олон сар цуглуулсан мөнгийг нь авчихсан нэхэмжлэгч Б. Ёндонпүрэв өөрийн Сатгу машинаа аавдаа бүр өгч тэр мөнгийг хаасан юм. Тус машиныг нэхэмжлэгч ******* 2 жилийн өмнө 39 сая Т-өөр авч байсан ба одоо ч банкинд зээлийг нь төлж явдаг. Мен банкнаас 5 сая 7-ийн кредит карт бэлэн мөнгөний хэрэгцээндээ ашиглаж бай гэхэд бүгдийн бараа руугаа оруулж нэхэмжлэгч ******* хэрэглэсэн төлөлтийг нь хийж нэхэмжлэгч Б. Ёндонпүрэвийг өрөнд оруулдаг байсан юм. Үүний дараа Г.Шинэцэцэг Бөмбөгөр төвийн хажууд байр түрээслэмээр байна гэр холдоод байна гэж үргэлж хэлдэг болсон. 2024 оны 8 сарын сүүлээр Хүрээ хотхонд 2 өрөө 64 м.кв байрыг 230 сая Т-өөр худалдан авахаар тохирсон. Би том ахаасаа 30 сая Т-ийг аваад өгсөн байгаа үлдэгдэл нь 200 сая Т-ийг яаж ийгээд 100 сая 7-ийг гаргаж өгөөд үлдэгдэл 100 сая Т-ийг банкны зээлэнд хамрагдъя гээд нэхэмжлэгч *******ийг одоо амьдарч байгаа 1 өрөө байраа зарчих гээд хүүхэдтэй ч боллоо байраа томруулъя гээд үргэлж шахаж эхэлсэн. Уг зарчих гээд байгаа байр Хан-Уул дүүргийн 19-р хороо******* 566 байрны 19 тоот байр нь банкинд 60 сая 7-ийн зээлийн үлдэгдэлтэй байдаг ба нэхэмжлэгч ******* ч хүүхдээ бодож зевшеерсен ба уг байраа хүргэн ахдаа 120 сая Т-өөр зарахаар тохирч зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгч Б. Ёндонпүрэвийн нэр дээр тэд төлж явж байгаад боломжтой үедээ хаах, эхний ээлжинд 50 сая Т-ийг нэхэмжлэгч Б. Ендонпүрэвт бэлэн өгсөн. Уг 50 сая 7-ийг нэхэмжлэгч Б. Ендонпүрэв авч тус байрлуу нь оруулах гэхэд эхлээд бараа руу оруулъя, бараа ихтэй байвал учиртай гэсээр 30 сая Т-ийг нь бараа руу оруулж үлдэгдэл 20 сая 7-өөр нь машины урьдчилгаа хийгээд нэхэмжлэгч Б. Ёндонпүрэвийг өөр дээрээ зээл гаргуулчих гэсээр Г.Шинэцэцэгийн терсен ах Г.Алтайхүүгийн олж ирсэн 2022 оны Changan машиныг 2024 оны 8 дугаар сарын сүүлээр 55 сая 7-өөр худалдан авахаар тохирч нэхэмжлэгч Б.Ендонпүрэв машины эзэн Гантулга гэж хүнд Г.Алтайхүүгийн хамт байхад нь уг 20 сая Т-ийг бэлэн өгч үлдэгдэл нь тухайн эзэмшигч дээр ББСБ-д 35 сая 7-ийн зээлэнд байгаа тул тус төлөлтийг Г. Шинэцэцэг хийж хаана гээд уг машиныг авахуулсан. Нэхэмжлэгч Б. Ёндонпүрэв тухайн машиныг унах 1 сар хагасын хугацаанд 3,2 сая 7-ийг мөн ББСБ-д төлж байсан. 2024 оны 10 сард нэхэмжлэгч Б.Ендонпүрэвийг тус машиныг унаж байхад ББСБ-аас залгаж зээл хаахыг шаардаж нэхэмжлэгч Б. Ёндонпүрэв Г. Шинэцэцэгт хэлэхэд ерөөсөө зээлийн төлдөггүй, би машиныг нь анх авж явсан болохоор эзэд нь надруу хандсаар би ч сүүлдээ тус машиныг Г.Алтайхүү гээд ахад нь 2024 оны 10 сарын эхээр өгсөн. Хүрээ хотхонд ахаас 30 сая авч өгсөн, дахиад 30 сая, нийт 60 сая 7-ийг байрны эзэнд өгсөн учраас нүүгээд орчихож болно гээд тус байранд нүүн очиж засвар хийн өөрийн хуучин эд тавилга, эд хогшлыг зөөж аваачин дутуу тавилга 7 сая 7-ийн хөргөгч угаалгын машины зээл авч тохижуулсан. Гэвч уг байрны эзэнтэй холбогдоход Г.Шинэцэцэг нь мөн л 60 сая өгөөгүй зүгээр сарын 2 сая 7-вер түрээсэлж байгааг нь олж мэдсэн. Дээрх байдлаар хэлсэн ярьсан бүх зүйл нь худал болж, баригдаж эхэлсэн бөгеед энэ хугацаанд нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.Шинэцэцэгийн Хаан банкны 5119028392 тоот данс руу 69,900,000 төгрөг, Г.Шинэцэцэгийн хэлсний дагуу гоо сайхны барааны төлбөрт гэх зэргээр Г.Шинэцэцэгийн ээж Намширын Налжирмаагийн Хаан банкны 5045251649 тоот данс руу нийт 44,824,500 төгрөг, Г.Шинэцэцэгийн ах Ганбаатарын Алтайхүүгийн Хаан банкны 5004394280 тоот данс руу нийт 2,900,000 төгрөг, бусад иргэн, хуулийн этгээд рүү гоо сайхны барааны төлбөрт 6,273,700 төгрөг, Чанган автомашин авах урьдчилгаа төлбөрт бэлэн 20,000,000 төгрөг, Чанган автомашины ББСБ-ын зээлийн төлбөрт 3,220,000 төгрөг, нэхэмжлэгчийн Голомт банкны зээлийн эрхтэй кредит картаар Г. Шинэцэцэгийн хэрэглэсэн өр төлбөр 10,000,000 төгрөг, нэхэмжлэгч Хүрээ хотхоны байранд ороход шинэ тавилгууд авахад авсан зээл 6,599,000 нийт 163,717,200 төгрөгийг тус тус шилжүүлж, захиран зарцуулсан байна. Тиймээс уг төлбөрийг хариуцагч Г.Шинэцэцэгээс нэхэмжлэхээр түүний амьдарч байсан , 3-р хороо, 1 давхар хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ,,,,-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.12.25-ны өдрийн итгэмжлэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.03.28-ны өдрийн 191/ШЗ2025/14089 дугаар захирамжийн хуулбар, депозит дансны хуулбар зэргийг хавсарган ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Г.Шинэцэцэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Г.Шинэцэцэг нь нэхэмжлэгчийн тодорхойлсон ,,,, хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.03.28-ны өдрийн 191/ШЗ2025/14089 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* оршин суугаа газар нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Г.Шинэцэцэг нь ,,,, хаягт оршин сууж байсан бөгөөд, нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл дугаарын утсаар холбогдож болохыг тэмдэглэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ,,,,-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ