Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00687

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00687

 

 

                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Бархас овогт Б-ийн П, Мянган овогт З-ын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин П.Ц-ийг төрсөн эх З.Б-ийн асрамжид, 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү П.Б-ийг төрсөн эцэг Б.П-ийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар хариуцагч З.Б-аас зээлийн төлбөр 2,475,000 (хоёр сая дөрвөн зуун далан таван мянга) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.П-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,525,000 (нэг сая таван зуун хорин таван мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.П-аас 2 ширхэг буйдан буюу 1,400,000 төгрөг, мөлхөө тавилга буюу 1,500,000 төгрөг, хөлдөөгч буюу 900,000 төгрөг, дуков буюу 1,000,000 төгрөг, нийт 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө, бэлэн 1,850,000 (нэг сая найман зуун тавин мянга) төгрөг, бүгд 6,650,000 (зургаан сая зургаан зуун тавин мянга) төгрөгийн эд хөрөнгө гаргуулан, хариуцагч З.Б, охин П.Ц нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,575,000 (найман сая таван зуун далан таван мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Пунцагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч З.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,150 төгрөгөөс 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 246,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч З.Б-д, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.П, эх З.Б нарт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Б.П, эх З.Б нарт тус тус даалгасугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА