2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 192/шш2025/04207

 

 

 

 

 

 

 

 

2025 05 19 192/ШЗ2025/04207

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,,-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,199,499.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч   нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,199,499.12 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №08000901123 тоот хээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд ,H маркийн авто машиныг барьцаалж тус ББСБ-аас 30 сарын хугацаатай 30,000,000 төгрөгийг нэг сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.1.2, 3.1.4-т дах заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Тус ББСБ-ын зүгээс зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир автомашиныг хураан авч зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нь биелүүлээгүй. Иймд Барьцааны гэрээний 5 дугаар зүйлд зааснаар барьцаа хөрөнгийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 24,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан боловч барьцааг худалдсан дүн зээлийн гэрээний дүнг хааж хүрэхгүй байгаа тул ББСБ нь зээлийн гэрээний үлдэгдэл дүнг нэхэмжлэх үндэслэл болж байна. Иймд зээлдэгч аас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 9,609,966.54 төгрөг, зээлийн хүүнд 5,221,415.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,467,917.43 төгрөг, эрэн сурвалжлуулахтай холбогдон гарсан зардал 70,200 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна, харин өмгөөлөгчийн хөлс 1,830,000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хариуцагч аас 18,369,499.1 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас: итгэмжлэгдсэн төлөөлөгч , Э.Анарболд нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ын -д гаргасан хүсэлт, худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Халка ХХК-ийн итгэмжлэлийн хуулбар, барьцаа хөрөнгийг үнэлүүлэх, гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдэл, төлбөрийн баримт, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, фидуцийн гэрээний хуулбар, зээлийн дансны хуулга, харилцагчийн дансны хуулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.14-ний өдрийн 181/ШШ2024/01967 дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн 2025.04.15-ны өдрийн 1749 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.

 

4. Хариуцагч талаас: нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,199,499.12 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өмгөөллийн хөлс 1,830,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч аас 18,369,499.1 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №08000901123 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, автомашиныг барьцаалан 30,000,000 төгрөгийн зээлийн 30 сарын хугацаатай, 2,5 хувийн хүүтэй зээлдэн авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хугацаа хэтэрсэн удаа дараа зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс амаар болон бичгээр шаардаж байгаа боловч зээлээ төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох ,H маркийн авто машиныг 24,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Гэвч барьцаа хөрөнгө зээлийн гэрээний дүнг хааж хүрэлцээгүй гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №08000901123 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 2,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд ,H маркийн авто машиныг барьцаалж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь гэрээний хуулбарууд, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбарууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 5-6/

 

5.2. Нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, агуулга хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

5.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

5.4. Энэхүү зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

 

6. Нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгө болох нийт 30,000,000 төгрөгийг А.Ганбаатарын 5556307160 тоот дансанд шилжүүлсэн болох нь зээл тооцооллын хүснэгт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 4/

 

6.1. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 3.1.4-т Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн зээлдүүлэгч барьцаалсан хөдлөх хөрөнгийг Монгол Улсын Иргэний хуулийн 13 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйл, Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг дагуу худалдан борлуулж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал хохирлыг нэн даруй төлүүлнэ, 3.1.5-т Энэхүү гэрээний 3.1.4-т заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал хохирол нь энэхүү зээлийн гэрээний үүргийн биелэлт бүрэн биелүүлж дуусгавар болох өдөр хүртэлх хоногоор тооцогдоно гэж тус тус заасан байна.

 

6.2. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан байна.

 

6.3. Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийг ,H маркийн авто машины төлбөрт зориулан А.Ганбаатарын өмчлөлд шилжүүлж, уг автомашиныг эзэмшиж эхэлснээр гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн байна гэж үзнэ.

 

6.4. Харин хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт 3 удаагийн төлөлт төлсөн байх боловч ийнхүү зээлийн төлбөрийг төлөхдөө зээлийн гэрээнд заасан зээлийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлэхгүй удаа дараа зөрчиж, сар бүр гэрээнд заасан зээлийн хүү болон үндсэн зээлийн зохих хувийг тогтоосон журмын дагуу хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлэхийн зэрэгцээ бүрэн бус төлж байсан болох нь: зээл эргэн төлөлтийн тооцооллын хуудас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. /хх-ийн 4/

 

6.5. Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус банк бус санхүүгийн байгууллагад зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхөө илэрхийлэн бичгээр хүсэлт гаргаж байсан, мөн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж зээлээ хаах хүсэлт гаргаж байсан, нэхэмжлэгч нь хариуцагч аас 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр барьцааны хөрөнгийг үнэлүүлэх, гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж байжээ. /хх-ийн 8, 13, 14,/

 

6.6. Гэтэл хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлэхгүй удаа дараа зөрчиж, сар бүр гэрээнд заасан зээлийн хүү болон үндсэн зээлийн зохих хувийг тогтоосон журмын дагуу хугацаандаа төлөөгүй, үр дүн гараагүй тул барьцаа хөрөнгө болох ,H маркийн авто машиныг 24,000,000 төгрөгөөр худалдан борлуулж зээлийн төлбөрт суутгасан боловч зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусаагүй байна.

 

6.7. Зээлдэгч гэрээнд заасан ерөнхий хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, түүнчлэн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцон төлөх үүргийг хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээдэг.  

 

7. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч аас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

7.1. Түүнчлэн нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцэж байна.

 

8. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.

 

8.1. Мөн талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 6.2-т ... гарсан хохирол зардлыг нэмж төлнө гэж заасан байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

9. Иймд хариуцагч аас үндсэн зээл 9,609,966.54 төгрөг, зээлийн хүү 5,221,415.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,467,917.43 төгрөг, эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 70,200 төгрөг нийт 18,369,499.1 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -д олгож шийдвэрлэлээ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

10.1. Хариуцагч 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг шүүхээс тайлбарлан, танилцуулсан. /хх-ийн 35/

 

10.2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй, зээлийн үлдэгдэл төлбөр, түүнийг төлөх талаар ямар нэгэн санал гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болохыг дурлаа.

 

11. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

12. Нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 249,797 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, тус тус зааснаар хариуцагч Батболдын Батбаатараас 18,299,299.1 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -нд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 249,797 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ