Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/16

 

2020/ДШМ/16

 

 

 

Б.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор                                                                    А.А

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Э.М

            Нарийн бичгийн дарга                                              Б.Д нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Дд холбогдох 2212001040146 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 10000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, б мэргэжилтэй, Г ажилладаг , ам бүл 3, ээж, дүүгийн хамт У хотын Б дүүрэг, 0-р хороо, Г 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Б Д /РД:000000000/ 

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 03 дугаар сар, 5 дугаар саруудад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчиж хохирогч Ч.Цгийн хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авч D мэйл хаяг болон, “Б” , “А” “G” гэсэн фэйсбүүк хаягуудыг ашиглаж уг хаягуудаар цахим хэрэгсэл ашиглаж бусдад дамжуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         А аймгийн Прокурорын газраас Б.Дд холбогдох хэргийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Дыг 6000/зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000/зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 0 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд шүүхээс оногдуулсан 6000/зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000/зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т  зааснаар хэрэг хураагдсан сиди 2/хоёр/ ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, гар утас 1/нэг/ ширхгийг эзэмшигч Б.Дд буцаан олгож,  Шүүгдэгч Б.Д энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Ц нь гэмт хэргийн улмаас  өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 10 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.Д гаргасан давж заалдах гомдолдоо...Намайг D мэйл хаяг болон "Б", “А", “А" гэсэн фэйсбүүк хаягуудаас нэр бүхий хүмүүс рүү иргэн Ч.Цгийн хувийн мэдээллийг задруулсан гэж үзсэн. Би эдгээр хаягаас энэ хүний мэдээллүүдийг задруулаагүй ийм гэмт хэрэг үйлдээгүй болно. D хаягийн хувьд хохирогч гээд байгаа Ч.Цгийн охин Y 2022 оны 02 сарын 00-ны өдөр миний олон жил ашиглаж байсан мэйл хаяг, фэйсбүүкийг минь хааж (яагаад ч юм болохгүй болчихлоо гэж тайлбарлан) шинээр нээж өгсөн хаяг хамтран ашигладаг байсан. Мөн утасны icloud гээд бүгдийг нээж өгч байсан учраас миний хаяг, утасны бүх нууц үг, кодыг мэддэг байсан. Би өөрөө бараг ашигладаггүй байсан учраас код энэ тэрийг нь ч солиогүй Харин ч энэ мэдээлэл тараасан гэх үед мөн түүний өмнө ч надаас кодыг лавлаж асууж өөрөө орж ашигласан байсан. Би тэр мэйл хаяг, аккуантаа 5 сараас эхлэн ашиглаагүй. Би хуучин фэйсбүүкээ сэргээмээр байна гэж хэлж байсан 9 сард өөрийн хуучин фэйсбүүкээ сэргээж нэрийг нь Б.Ачи болгон өөрчилсөн. Гэтэл охиных нь нээж өгч байсан Б.Д гэх хаягийг мөн Б.Ачи болгон өөрчилсөн байсан. "А” хаягийн тухайд би ийм фэйсбүүк хаяг огт нээж байгаагүй, ашиглаж байгаагүй хүмүүс рүү бичлэг явуулаад байна гэж байсан тухайн үед ч энэ хаягаас над руу бичиж байсан. Би үүнийг тухайн үед скрийн шот болон скрийн рекорд хийж хадгалж авч байсан. Тэр чатны ерөнхий утга нь чамд хэрэг тохно, асар их мөнгө нэхэмжилнэ, чамд хэн ч итгэхгүй гэх утгатай байсан. Цгээр ч би үзүүлж хэн юм бол гэж ярилцаж байсан Мөн энэ хаягийг юнителийн 80-тай дугаар дээр нээсэн байна гэж байсан. Үүнийг цагдаа нар хайгаад шүүгээд олох боломжтой байсан гэж үзэж байгаа гэвч тэгээгүй. Үүний дараа 2022 оны 05 сарын 18-ний орой мөн “А’’ хаягнаас мөн тараагаад байна гэж Ц цагдаад хандаж шөнө 23 цаг өнгөрч байхад цагдаа нар гэрт ирж намайг хэлтэс дээрээ авч ирж Цгийн дэргэд миний утсанд үзлэг хийсэн. Бичлэг хийж авсан. Миний утаснаас тухайн үед юу ч гараагүй. Миний хажууд цагдаа нарын дэргэд байхдаа л яг одоо энэ хаягаас тараагаад байна гээд байсан. Тэгэхэд би хажууд нь зогсож байсан цагдаа нар утсанд үзлэг хийж байсан. Энэ үйлдлээр ч миний хийж байгаа юм биш гэдгийг Ц мэдэж байгаа. Б хаягийн тухайд би ийм фэйсбүүк нээгээгүй огт ашиглаж байгаагүй. Гэрч Б намайг ашиглаж байгаад устгасан гэнээ. Гэтэл одоо ч энэ хаяг фэйсбүүкт байна, би хүний фэйсбүүкийг ашиглах ямар ч боломжгүй шүү дээ. Яагаад ийм худлаа мэдүүлэг өгснийг гайхаж байна. Энэ 2 хүн бие биеэ яаж таньдаг болсныг гайхаж байна. Энэ 2 эмэгтэй хохирогч мэтээр харагдаж байгаа ч өөр хэрэг дээр нийлж миний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдон шалгагдаж байгаа. “А" хаягийн тухайд мөн би ийм хаяг нээгээгүй, ашигладаггүй. Харин ч 2023 оны 01 сарын сүүлээр яг энэ хаягаас манай сумын зарын группт мөн миний нүцгэн зураг (3-0) удаа тавьж дээр нь намайг хэл амаар доромжилсон пост оруулсан. Тэр оруулсан зураг нь миний Цагдаагийн байрнаас алдсан Цгийн нөхөр Дийн Цагдаагийн өрөөнөөс хулгайлж авч явсан утсан дотор байсан зураг байсан. Энэ миний нээсэн хаяг байсан бол би өөрийнхөө нүцгэн зургийг тавиад өөрөө өөрийгөө доромжлоод сумын зарын олон мянган хүнтэй групп дээр тавиад сууж байх уу. Ер нь бол Ц бид 2-ын дунд маш их мөнгөний авлага байсан. Намайг мөнгөө нэхэхээр уурлаад маш их хэл амаар доромжилж, аваагүй мэтээр дайрч давшилж арга бараад цагдаад гомдол гаргаж Ч.Цгээс мөнгөө олж авсан. Надаас гуйж гомдолгүй гэж мэдүүлэг авсны маргааш нь над дээр энэ гомдлыг гаргасан байдаг. Намайг маш олон гэмт хэрэгт гүтгэж байсан хүн. Хулгай, хүчингийн гэмт хэрэгт гүтгэж шоронд хүртэл оруулна даа гэж байсан нь надад байгаа. Би Ц болон нөхөр Дийн миний утсыг цагдаагаар бариулж байгаад хулгайлсан үйлдэлд тэр “А" гэсэн хаягаас намайг доромжилсон үйлдлүүдийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан шалгагдаж байгаа болно. 2022 оны 03 сарын 19-нд цагдаад дуудлага өгөхдөө шал өөр утга агуулгатай зүйлээр бас л гүтгэж цагдаад өгсөн. Тухайлбал 2022 оны 02 сард охин Н нь надаас зээлсэн 300.0 төгрөгийг өөр зорилгоор өгсөн тодруулбал Хөгшин сайн ах нартай унтуулна тэгээд бүр их мөнгө өгнө бараг л насанд хүрээгүй охиныг нь биеийг нь хүчээр үнэлүүлсэн, үнэлүүлж байна бүх юм утсан дээр нь байгаа гэж хандаж хүч хэрэглэн бүлэглэн утас дээрэмдэж авч хулгайлсны дараагаар энэ хэргээр гүтгэж эхэлсэн. Тухайн үед Н луу залгаад аав, ээж чинь намайг ингэж гүтгээд байна би чамд тэгж хэлээгүй ш дээ юу яриад байна гэх үед та тэгсэн шүү дээ гэж намайг гүтгэсэн эндээс харахад намайг гүтгэхийн тулд 300.000 төгрөг зээлжээ гэж би үзэж байна. Мөн утас хулгайд алдагдахаас өмнө Н бид 2-ийн чатанд бичлэг хийж огт тийм юм байгаагүй нь тогтоосон байдаг. Миний үйлдсэн гээд байгаа энэ хэргийг цагдаа маш дутуу шалгасан бөгөөд зөвхөн хохирогч болон түүний хэлж өгсөн ярьж тохирсон хүмүүсээс хэргийн мэдүүлэг авч хэт их нэг талыг барьж намайг л буруутгах гэж шалгасан гэж үздэг. Мөн хулгайд алдсан нь тогтоогдсон утсыг миний утас мөн эсэхийг тогтоохдоо удаа дараа өвлийн хүйтнээр 7 7 хоногийн зайтай 3, 0 удаагийн үйлдлээр дуудаж ахиж дөн өвлийн хүйтэнд таван малаа хаяж очихгүйн тулд мөн гэхээс өөр аргагүй байдал үүсгэж утас дээрээс миний 1 зураг 1 бичлэгийг үзүүлж гаднаас нь харуулаад чиний зураг мөн биз дээ тэгүүл чиний утас мөн гээл тогтоочихсон. Мөн би өөрөө утсан дээрээ хаана юу байгаан мэдэх учир өөрөө утасныхаа функцүүд рүү орж үзмээр байна мөн утас худалдан авч байх үеийн баталгаат хуудасны Серал номертэй тулгаж үзмээр байна гэх үед огт зөвшөөрөөгүй. Мөн миний эд мөрийн баримтаар хураасан гар утсанд байгаа фэйсбүүк, мэйл хаяган дотор болон өөрт нь хадгалагдаж байгаа зүйлд нарийвчилсан үзлэг хийж тогтоох боломжтой байсан гэж үзэж байна. Иймд би энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Иймд хэргийг хянаж надад оногдуулсан ялыг хүчингүй болгож өгнө үү. Манай суманд маш их цас орж зудын байдалтай, мал харах хүнгүй, аймаг явах унаа олдохгүй байгаа тул өөрийн биеэр гомдлоо аваачиж өгч чадахгүй байгааг минь ойлгож хүлээж авна гэж найдаж байна...гэжээ.

          Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ...А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон үйл баримтыг тогтоосон хууль ёсны шийдвэр гарсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж өгнө үү...гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Саналаасаа өмнө нэг зүйлийг хэлэхэд D гэсэн мэйл хаягаар тараагаад явсан гэдэг нөхцөлүүдийг яллах дүгнэлтэд оруулж ирээд байдаг. Мэдээж Ай фоне ХР-маркийн утас нээгдэхээсээ авахуулаад заавал мэйл хаяг нээгдэж байж тухайн утас нээгдэх боломжтой. Үүнийг Ай фоне маркийн болон андройд төрлийн утас барьдаг бүх хүмүүс мэднэ. Зайлшгүй ашиглах ёстой байдаг. D мэйлийг тухайн утсанд оруулснаар мэдээллийг олж авсан гэж үзэх ямар ч боломжгүй. Хоёрдугаарт тухайн шинжээчийн дүгнэлтээр D гэсэн мэйл дотроос бусдад тараагдсан гэх мэдээлэл огт олдоогүй. Үүнийг прокурор мэдэж байгаа байх. Хохирогчтой дан ганц хувийн харилцаатай байснаар хувь хүний мэдээллийг олж авна гэж байж болохгүй. Хохирогч өөрөө тухайн үед гэртээ байсан гэдэг. Гэртээ хамт амьдарч байгаа ямар ч хүнээс мэдээлэл олж авах боломжтой. Хамт амьдардаг байсан 2 охин нь мэдээллийг олж авах боломжтой. Дахин давхардуулж хэлээд байна гэх байх. Гэхдээ хэлэхгүй бол болохгүй байна. 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Б.Д нэг хаягаа ашиглаж байсан. Түүнээс хойш 2 сарын хугацаанд хэн хэдэн хаяг оруулж гарсныг тухайн хүн мэдэхгүй учраас нөгөө 3-н хаягийн талаар мэдэхгүй гэдэг тайлбар хэлж байгаа нь үндэслэлтэй. Иймд саналаа хэлэхэд анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглагдсан нотлох баримт байна уу нотлох баримтын шаардлага хангасан байна уу гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна. Мөн хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хуулийн зохицуулалтын дагуу шүүгдэгчийг цагаатгуулах саналтай байна...гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

  Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1.12 дэх хэсэгт...хүний эмзэг мэдээлэл гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг,  мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт... Энэ хуулийн 0.1.12-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна...гэж тус тус хуульчилсан байна.

 Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 03 дугаар сар, 5 дугаар саруудад дээрх хуулийн зохицуулалтуудыг зөрчиж Ч.Цгийн хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авч D мэйл хаяг болон, “Б”, “А” “G” гэсэн фэйсбүүк хаягуудыг ашиглаж уг хаягуудаар цахим хэрэгсэл ашиглаж бусдад дамжуулсан болох нь хохирогч Ч.Цгийн...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Э суманд аймгийн өсвөрийн аварга шалгаруулах Бадминтоны тэмцээн зохион байгуулагдах байсан учир миний бие 2022 оны 03 дугаар сарын 00-ний өдөр нөхөр Л.Д, охин Э нарын хамт Э сум руу явж байх замд буюу Б аймгийн Д сум өнгөрөөд явж байтал манай охин Д.Н над руу залгаад “ээж таны талаар А гэх хуурамч фейсбүүк хаягаас Г эгч рүү маш олон мэдээллүүд явуулсан байна, Г эгч над руу скрийншот хийгээд явуулчихлаа би тань руу явуулъя” гэж хэлээд тухайн явуулсан мэдээллийг нь харахад миний нүцгэн зураг болон дүрс нь харагдахгүй эмэгтэй хүн уйлж байгаа юм шиг видео бичлэг, намайг элдэв янзаар доромжилж бичсэн чат зэргийг хэн нь мэдэгдэхгүй хүн явуулсан байсан. Би тухайн мэдээллүүдийг харчхаад Ө суманд орж ирээд сүлжээ орохоор нь нөхөр хүүхэдтэйгээ хоолонд орох гэж сууж байхдаа гарч байгаад Б.Дын 0000000 дугаарыг блок хийсэн байсан тул блокоо гаргаж байгаад түүн рүү залгаж “чи яагаад миний талаарх мэдээллийг хүн амьтан руу явуулаад хэзээдээ бичлэг хийгээд авчихсан юм бэ, наад асуудлаа боль" гэж хэлэхэд Б.Д “чи надтай яагаад ярихгүй байгаа юм, яагаад миний утсыг блоклочихсон юм. Би 00000 дугаарын утсаар зөндөө залгасан, ядаж энэ дугаарыг авчих" гэх мэт зүйл ярьсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн Б.Д нь миний ажлын өрөөнд орж ирээд "чи яагаад ийм зүйл хийгээд орчимд байгаа юм бэ, наад асуудлаа больчхооч, яагаад янз бүрийн юм мэдээлэл ийш тийш байгаа юм" гэж хэлэхэд Б.Д надад "Би байж сууж чадахгүй байна.  Ядаж миний утсыг блоклохгүйгээр аваад ярьчих, би яг галзуурах гээд байна” гэх мэт зүйл ярьсан. Тухайн үед би Б.Д руу уурлаад чи ийм юм хийхээ боль гэж хэлээд уурлаад түүн рүү хашхирч орилоход Б.Д нь намайг уучлаарай гэж хэлээд бөхийж зогсчхоод гарахгүй байсан. Тэгтэл манай бичиг хэргийн эрхлэ нь манай өрөөнд орж ирээд Б.Дыг аваад гарсан. Тэгээд би гэр рүүгээ явчхаад, тэмцээнээр орчхоод буцаж өрөөндөө ороход манай нягтлан бодогч О нь өрөөнд орж ирээд Б.Д миний өрөөнд байгаад байна, галзуу юм шиг өрөөнд орж ирчхээд гарахгүй, тантай уулзмаар байна, надад туслаарай О эгчээ гэж хэлээд зогсоод байна” гэж хэлэхээр нь би Од Б.Дыг аваад ороод ир гэж хэлээд түүнийг орж ирэхээр нь чи миний талаар битгий хүмүүс рүү явуулаад бай гэж хэлэхэд би тийм зүйл явуулаагүй би биш худлаа мэдээлэл гэж хэлснээ надад "хуучин аймгийн Засаг дарга З дарга над руу ийм зүйл бичээд байсан, “...би биш, тэр хүн таны талаар мэдээлэл тараасан байх...” гэж хэлээд утсан дээрээсээ 00000 дугаартай хүнтэй харьцсан талаарх мессеж ээ харуулахаар нь би тухайн үедээ түүний утсан дээр зургийг нь дарж авч байсан бөгөөд тухайн дарж авсан гэрэл зургаа өргөдөлдөө хавсаргаж өгсөн юм. Тэгээд би тухайн зургийг дарж авчхаад Б.Дыг одоо гар би ажилтай байна гэж хэлэхэд нягтлан Отгонтуяа түүнийг дагуулаад гараад явсан. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19, 20 цагийн үед нөхөр Л.Дийн хамт сумын Соёлын төвд тоглолт үзээд сууж байхад манай нөхөр тамхи татах гээд гарангуутаа над руу залгаад чи гараад ир гэхээр нь би гараад Л.Дтэй уулзахад “A” гэх хаягаас түүний фейсбүүк рүү миний нүцгэн зураг болон дүрс нь харагдахгүй эмэгтэй хүн уйлж байгаа юм шиг видео бичлэг, намайг элдэв янзаар доромжилж бичсэн чат зэргийг явуулаад "Юу юм шиг байна чамайг байхгүйд танай эхнэрийн чинь хийсэн зүйл” гэж чат бичсэн байхаар нь манай нөхөр Л.Д зөрүүлээд “над руу залгаад яриадах, хэн бэ чи яг яах санаатай ийм юм явуулаад байна, чамд яг юу хэрэгтэй байгаа, энэ юун бичлэг зургууд ирээд байгаа, ямар зүйлийн чи бичлэг зургийг манай эхнэр гэж юугаар нотлохын, надтай ирээд уулз, надад хамаагүй, над руу явуулаад яах вэ, өөр олон зүйл байгаа бол ирээд уулзчих" гэж хэлээд блоклосон байсан.  Дээрх асуудлаас болоод манай нөхөр миний талаарх зүй бус мэдээлэл бусад pyy тараагдаж яваад байгааг мэдэж, гадарлаад уурлахаар нь бид хоёр тоглолтоо үзэхээ болиод харьцгаасан. Тэгээд би тухайн үед Б.Дыг Соёлын төвд утсаа оролдоод сууж байгааг нь харсан учир, гэртээ ороод нөхрөөсөө холдож байгаад бие засах өрөөндөө орж Б.Дын 0000000 дугаарын утас руу нь залгаад “чи наад зураг, бичлэгээ тараахаа больчих яах гээд байгаа юм” гэж хэлэхэд Б.Д "юу гэнэ ээ сууж байсан учир энэ дуунд сонсогдохгүй байна” гэж хэлээд байсан...гэсэн мэдүүлэг, гэрч Л.Дийн...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд сумын Соёлын төвд эхнэр Ч.Цгийн хамт тоглолт үзээд сууж байхад дээрх A гэх фейсбүүк хаягаас 22 цаг өнгөрч байхад над руу чат бичээд 25 секундийн эмэгтэй хүн уйлж байгаа юм шиг дүрс нь харагдахгүй видео бичлэг, нүцгэн эмэгтэйг араас нь харуулсан гэрэл зураг зэргийг явуулахаар нь би тухайн хүнээс юу юм гэж асуухад “юу юм шиг байна чамайг байхгүйд танай эхнэрийн чинь хийсэн зүйл” гэж хэлэхээр нь би юу хүсээд яагаад ингээд байгаа талаар болон ирж уулз гэж хэлэхэд хариу өгөхгүй байхаар нь би тухайн фейсбүүкийг блок хийж байсан. Тэгээд би тухайн тоглолтын дундуур гарч байгаад эхнэр Ч.Цг дуудаад ирсэн мэдээллүүдээ хэлээд бид хоёр маргалдаж гэртээ харьцгаасан. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр бид хоёр Улаанбаатар хот руу явах гэж байсан учир явахаасаа өмнө Ч.Ц ажил руугаа очиж ажлаа цэгцэлнэ гэж хэлээд явсан. Тэгээд би Ч.Ц ирэхгүй байхаар нь ажил руу нь очоод өрөө рүү нь ороход Ц, нягтлан бодогч Отгонтуяа, үл таних залуугийн хамт 3-уулаа байсан бөгөөд манай эхнэр тухайн залуу руу чи л тараасан, чамаас гарцаагүй гэх мэт зүйл ярьж байхаар нь би юу болсон талаар асуухад Ц миний талаарх зүй бус мэдээлэл бусдад тараагаад байгаа хүн энэ залуу гээд тухайн үл таних залууг зааж байсан. Тэгэхээр нь би тухайн залууд яагаад янз бүрийн юм бусдад тараагаад байгаа талаар асуухад “би тараагаагүй гэж хэлсэн. Тиймээс би цагдаа дуудаж шалгуул гэж хэлэхэд Ч.Ц сумын цагдаад дуудлага өгөөд дуудлагаар сумын цагдаа нар болох М, С нар ирж байсан...гэсэн мэдүүлэг, гэрч Н.Бийн...2022 оны 05 сарын 13-ны өглөө 08 цаг 00 минутад бас л та хаана байх юм өнөөдөр гэсэн чат явуулахаар нь би хариу бичсэн. Тэгсэн 2022 оны 05 сарын 19-ний шөнийн 01 цаг өнгөрч байхад Б.Д над руу сургуулийн захирлаа гэж орилж байгаа бичлэг явуулаад өөрөө устгасан. Дахин нэг бичлэг явуулсан. Тухайн бичлэг нь нүүрийг далдалсан нүцгэн хүний дүрс харагдахаар нь би устгасан. Тэгсэн энэндээ хэлээрэй би ахиж тэвчихгүй шүү, хамаг юмыг нь үнэн цагаанаар дэлгэж чадна шүү, бүх баримт нь байна, харин сүүлд нь энэ хүн төрд ажиллах ямар ч эрхгүй болно хэхэхэ бас түмэнд нүүрээ барна гэдэг билүү тэр нь болно байхаа” гэсэн утгатай чат явуулсан...гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бийн...Б.Д 2015 онд миний хуучин “Бг” гэсэн нэртэй фейсбүүк хаягийг ашиглаж хүмүүс рүү миний өмнөөс чат бичиж, грүпп хаягуудад пост оруулж намайг доромжилж байсан болохыг би хүмүүсээс мэдэж байсан...гэсэн мэдүүлэг, гэрч П.Оийн...2022 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 20 цагийн үед А аймгийн Э сумын 0 дүгээр баг, Б хорооллын 0-0 тоотод байх гэртээ байж байхдаа өөрийн гар утсаараа O гэх фейсбүүк рүүгээ ороод мэдээллүүдтэй танилцаад байж байхад "Б.Д” гэх хаягаас найзын хүсэлт ирээд удалгүй над руу тухайн хаягаас “Эгчийн чинь талаар мэдээлэл өгье” гэх чат ирэхээр нь би тухайн үедээ танихгүй учраас уг ирсэн чатыг нь шууд устгасан. Удалгүй “A” гэх шар үстэй гадаад эмэгтэйгийн зурагтай фейсбүүк хаягаас над руу “Нүцгэн эмэгтэйг араас нь дарсан гэрэл зураг”, “Хар өнгийн ямар нэгэн дүрс харагдахгүй 25 секундийн эмэгтэй хүн уйлаад байгаа юм шиг видео бичлэг” зэрэг ирсэн...гэсэн мэдүүлэг, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 327 дугаартай дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Дыг хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Дыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.

Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020

оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч…дээрх гэмт хэргийг үйлдээгүй тул өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгчийн ашигладаг гэх хаягаас Н гэх хүн бусад хүмүүсийн хаяг руу зураг, бичлэг явуулсан гэх нөхцөл байдал  хэрэгт цугларсан баримтуудад дурдагдаагүй, тогтоогдоогүй, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

     

              Шүүгдэгчийн өмгөөлөгч 2022 оны 03 дугаар сарын 19-нөөс 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хүртэл шүүгдэгчийн эзэмшлийн гар утас бусдын эзэмшилд байсан тул шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нь 2022 оны 3 дугаар сарын 00, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрүүдэд анх зураг, бичлэг явуулсан болох нь хохирогч, гэрч Л.Д, гэрч Д.О нарын мэдүүлгээр тогтоогдсон, өөрийн хаягыг зөвхөн тухайн гар утаснаас ашиглана гэсэн ойлголт үндэслэлгүй.     

 

    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.0.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 00.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 10 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             В.Ц

 

                       ШҮҮГЧИД                                            Т.Д

 

                                                                                                 Н.Э