| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04673/И |
| Дугаар | 192/ШШ2025/02541 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/02541
2025 04 02 192/ШШ2025/02541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, 43 байр,******* холбогдох
СӨХ-ийн төлбөр 2,547,524 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч холбогдуулан СӨХ-ийн төлбөрт 2,547,524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Нэхэмжлэгч "" СӨХ нь Хан-Уул дүүргийн*******ны 43 дугаар байрын ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундын өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор ..... оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ. Гэвч тус хотхоны цөөн хэдэн өмчлөгчид дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг олон жилийн хугацаанд огт төлөхгүй байсаар өнөөдрийг хүрч бусад өмчлөгчдөд хохирол учруулсаар байна. Тухайлбал*******ны 83 дугаар тоотын өмчлөгч нь СӨХ-д төлбөл зохих төлбөр буюу 2014 оны 10 дугаар сараас 2019 оны 07 дугаар сарын хооронд төлөх сар бүрийн 31, төгрөг, 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарын хооронд төлөх сар бүрийн 41,080 төгрөг, 2024 оны 05 дугаар сард төлөх 50,000 төгрөгийг тус тус төлөөгүй. Энэхүү нөхцөл байдал нь СӨХ-ны төлбөрөө хэвийн төлдөг бусад сууц өмчлөгч аж ахуйн нэгж, иргэдийн эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт "... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө" гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-т "дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх гэж, мөн зүйлийн 148.3 дахь хэсэгт "Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж тус тус заасны дагуу "" СӨХ-ны ашиглалт, засвар, үйлчилгээний зардал 2,544,024 /хоёр сая таван зуун дөчин дөрвөн мянга хорин дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчийн СӨХ-ны төлбөрөө төлөөгүй буруутай үйлдлийн улмаас гаргасан нэхэмжлэлд хавсаргасан баримтыг батлуулсан нотариатын хөлсөнд 3500 /гурван мянга таван зуун/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Иймд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,544,024 /хоёр сая таван зуун дөчин дөрвөн мянга хорин дөрвөн/ төгрөг, нотариатын хөлс 3500 /гурван мянга таван зуун/ төгрөг, нийт 2,547,524 /хоёр сая таван зуун дөчин долоон мянга таван зуун хорин дөрвөн/ төгрөгийг хариуцагч оос гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч СӨХ-ны 2,544,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч С. би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн би 2019 оны 7 сард хөдөөнөөс орж ирээд оюутан хүүхэддээ энэ байрыг худалдаж авч өгсөн. Худалдагч талын эхнэр н.Цолмон нь манай эхнэрт энэ байрыг танилцуулж, СӨХ-тэй танилцуулж хүлээлцэж өгч авсан. Тийм болохоор Би 2019 оноос хойших төлбөр тооцоог хариуцах болохоос өмнөх тооцоо төлбөр надад хамаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.07.04-ний өдрийн итгэмжлэл, төлбөрийн баримт, 14/17 дугаар гэрчилгээ, 2024.05.02-ны өдрийн 04 дугаар сууц өмчлөгчдийн холбооны төлбөр цалин хөлс нэмэгдүүлэх тухай, нэр дээрх*******ны 83 тоотын төлбөрийн нэхэмжлэх зэргийг ирүүлсэн.
Хариуцагчаас 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0219 дугаартай итгэмжлэл ирүүлсэн.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2024/22598 дугаартай захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025.01.24-ний өдрийн 10-6/104 тоот албан бичиг, эд хөрөнгийн эрхийн мэдүүлгийн хуулбар, үйлчилгээний хураамж төлсөн баримтын хуулбар, мемориалын баримтын хуулбар, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн №000530930 дугаартай гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар зэргийг гаргуулан авсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч холбогдуулан СӨХ-ийн төлбөрт 2,547,524 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2019 оны 7 сард байрыг худалдаж авсан учир 2019 оноос хойших төлбөр тооцоог хариуцах болохоос өмнөх тооцоо төлбөр надад хамаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр С.Шарав гудамж*******, 83 тоот хаягт байршилтай 47.21 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр С. нь улсын бүртгэлийн Ү-2206016359 дугаарт 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 35 дахь тал)
3.2. Шарав-43 Сууц өмчлөгчдийн холбоо нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №14/17 дугаартай гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн*******нд 43 дугаар байрыг хамруулан үйл ажиллагаа эрхлэхээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 6 дахь тал)
3.3. Сууц өмчлөгчдийн холбооны №14/17 дугаартай гэрчилгээнд холбооны гүйцэтгэх захирлаар томилсон байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар тус холбооны гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.(хавтаст хэргийн 7 дахь тал)
3.4. Шарав-43 Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай шийдвэрээр 2024 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Засвар үйлчилгээний төлбөр 350 төгрөг, Жижүүр 6,000 төгрөг, Цэвэрлэгээ 6,000 төгрөг, Гэрэлтүүлэг, тогны мөнгө 3,000 төгрөг, баримт 500 төгрөг болгож нэмэгдүүлжээ.(хавтаст хэргийн 7 дахь тал)
3.5. Хэрэглэгчийн дугаартай, Хан-Уул дүүргийн*******ны*******ны 83 тоотын 2014 оны 10 дугаар сараас 2024 оны 5 сарыг дуустал хугацаанд нийт 2,544,524 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.(хавтаст хэргийн 8 - 10 дахь тал)
3.6. Зохигчид СӨХ-ийн төлбөрийн хэмжээ, Хан-Уул дүүргийн*******нд******* байрладаг эсэх, хорооны дугаар өөрчлөгдсөн эсэх, Хан-Уул дүүргийн*******ны*******ны 83 тоотын өмчлөгч нь С. мөн эсэхэд маргаангүй.
Харин орон сууцны өмчлөгч болохоос өмнөх төлбөр тооцоог хариуцах эсэхэд зохигчид маргаантай.
4. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1. “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө”, 148 дугаар зүйлийн 148.2. “Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ”. 148.2.3. “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Шарав-43 Сууц өмчлөгчдийн холбоо нь харьяалагдах тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч нь С.оос Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148 дахь хэсэгт заасныг баримтлан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар “сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг ойлгох бөгөөд хариуцагч С. нь улсын бүртгэлд бүртгэгдсэн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн сууц өмчлөгч болсон гэж шүүх үзлээ.
Иймд хариуцагч С. нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлйин 148.2.3 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 7 дугаар сараа хойшхи хугацааны СӨХ-ийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
6. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба 2021 оны 7 дугаар сарын 05-н өдрөөс өмнөх үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.2.3-т заасны дагуу дууссан байх тул нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын , төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй байна.
Харин 2023 оны 1 дүгээр сараас 2024 оны 5 сар хүртэлх хугацааны СӨХ-ийн төлбөрийг хариуцагч төлөөгүй болох нь тогтоогдож байх тул нийт 707,280 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.(хавтаст хэргийн 10 дахь тал)
7. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ сууц өмчлөгч биелүүлээгүйтэй холбоотойгоор шүүхэд хандах зорилгоор нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээ авсан байх тул уг зардал болох 3,500 төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй гэж шүүх үзлээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 710,780 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,836,744 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,710.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,608.72 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.оос 710,780 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, үлдэх хэсэг болох 1,836,744 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,710.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.оос 21,608.72 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР