| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/05341/И |
| Дугаар | 192/ШШ2025/04409 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04409
| 2025 05 22 | 192/ШШ2025/04409 |
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
Орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох Орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай иргэний хэрэгт Орон сууц захиалгын гэрээний зүйл болсон орон сууцны 1 мкв талбайн үнийг 2,209,000 төгрөгөөр буюу *******,*******,*******,*******,*******,******* хоёр өрөө орон сууцыг нийт 107,070,230 төгрөгөөр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх саналыг нэхэмжлэгч Дө хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч ******* нь 2020.09.22-ны өдөр "айгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан орон сууцны нийт үнэ 65,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Одоо орон сууцны нийт үнийг 107,070,230 төгрөг болгон нэмэгдүүлсэн тул зөрүү 42,070,230 төгрөгийг 2025.05.16-ны өдөр төлнө. 3. Хариуцагч Төгс прогресс ХХК нь дээрх орон сууцны зөрүү нэмэлт төлбөр 42,070,230 төгрөгийг хүлээн авсан даруй нэхэмжлэгч ******* захиалсан орон сууцыг түүний эзэмшилд бодитоор хүлээлгэн өгч, орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид өгнө. /төлбөр төлөгдөх, орон сууцыг хүлээлгэн өгөх процесс зэрэг хийгдэнэ/ 4. Хариуцагч Төгс прогресс ХХК нь *******,*******, Архивчдын гудамж 48.87 мкв хоёр өрөө орон сууцны өмчлөгч ******* мөн болохыг хүлээн зөвшөөрч, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүх баримт бичиг, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тодорхойлолт зэргийг нэхэмжлэгч ******* орон сууцны зөрүү нэмэлт төлбөрийг төлсөн даруй түүнд бүрэн хүлээлгэн өгөхөөр тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч х гаргасан “2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09/22/02 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээний 2.4, 6.1.10 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд х гаргасан “Өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,950 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ххх ас 241,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн 100200100941 тоот данснаас буцаан гаргуулан хххххх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 827,950 төгрөгийг төрийн сангийн 100200100941 тоот данснаас буцаан гаргуулан хххх тус тус олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
6. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР