2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/04535

 

 

 

 

 

 

 

 

       2025           05            28                                            192/ШШ2025/04535

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******, Ривер гарден хотхон  305 байр,*******,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох,

 

Орон сууц болон автозогсоол хүлээлгэн өгөхийг даалгаж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулж, алданги 114,685,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  нь хариуцагч  холбогдуулан Орон сууц болон автозогсоол хүлээлгэн өгөхийг даалгаж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулж, алданги 114,685,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь хариуцагч "Финанс энд сервис" ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр "English town" хотхоны орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээний 1.1, 1.2. 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь , Зайсангийн аманд байрлах хуучнаар "English town" буюу одоогийн "Гантиг вилла" хотхоны 7 дугаар байрны тоотод байрлах 57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус байрны В1 давхарт байрлах 01 тоот автомашины зогсоолын хамт нийт 246,637,500 төгрөгөөр захиалан авах, хариуцагч компани нь гэрээний зүйл болсон орон сууц, автомашины зогсоолыг гэрээний 3.1-д заасан хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр багтаан барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсний дараа 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч надад актаар хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцсон талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 1.1, 1.2-д заасны дагуу орон сууц, автомашины зогсоолын төлбөр болох 246,637,500 төгрөгийг гэрээний 2.1-д заасан хэлбэрээр бүрэн төлөгдсөн боловч хариуцагч "Финанс энд сервис" ХХК нь гэрээний 3.1-д заасан хугацаанд гэрээний зүйл болсон "Гантиг вилла" хотхоны 7 дугаар барилга баригдаж ашиглалтад орсон боловч өнөөдрийг хүртэл орон сууц, автомашины зогсоолыг нэхэмжлэгч надад хүлээлгэн өгөөгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой баримтыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөлгүй гэрээний 3.1-д заасан үүргээ зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна.

Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, 2024.07.03-ны өдрийн 0987 дугаартай итгэмжлэл, 2021.03.31-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, а  иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мэдэгдэл хүргүүлэх тухай бичиг, Монгол шуудан ХК-ийн 2024.06.24-ний өдрийн 18/374 дугаартай тодорхойлолт, 2024.06.24-ний өдөр мэдэгдэл хүргүүлэх тухай бичиг зэргийг ирүүлсэн.

 

            Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025.01.21-ны өдрийн 25/002 дугаартай итгэмжлэл ирүүлсэн байна. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан, , Зайсангийн аманд байрлах хуучнаар "English town" буюу одоогийн "Гантиг вилла" хотхоны 7 дугаар байрны тоотод байрлах 57 м.кв 2 өрөө орон сууц болон тус байрны В1 давхарт 01 тоотод байрлах автомашины зогсоолын хамт хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, уг орон сууц болон автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нэр дээр гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг Хариуцагчид даалгах, алдангийн төлбөрт 114,685,740 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

 

Хариуцагчид 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Зохигчдын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 31-ны өдөр “English town” хотхоны орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 11-р хороо, English town” хотхоны 7-р байрны 1 давхарт тоот хаягт байрлах 57 мкв талбайтай 2 өрөө орон сууц болон уг орон сууцны B1 давхарт 01 тоотод байрлах автомашины зогсоолын хамт 246,637,500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.(хавтаст хэргийн 7-10 дахь тал)

 

3.2.Нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 31-ны өдөр “English town” хотхоны орон сууц захиалан бариулах гэрээ”-ний төлбөр болох 248,028,640 төгрөгийг бэлтгэн нийлүүлэгчийн “Ривер гарден девелопмент ХХК /захиалагч талтай хамаарал бүхий компани/-д төлөх өр төлбөрт тооцож, орон сууцны үнийг хариуцагч талд төлсөн байна.(хавтаст хэргийн 8 дахь тал)

 

3.3. Зохигчид нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тухайд, гэрээний төлбөрт 248,028,640 төгрөг төлөгдсөн тухайд талууд маргаангүй.

 

Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба Хан-Уул дүүргийн 11-р хороо, English town” хотхоны 7-р байрны 1 давхарт тоот хаягт байрлах 57 мкв талбайтай 2 өрөө орон сууц болон тус байрны B1 давхарт  01 тоотод байрлах автомашины зогсоолын хамт 246,637,500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 248,028,640 төгрөг төлөгдсөн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.31-ны өдрийн шийдвэрээр х нийт 248,028,640 төгрөгийг гаргуулан х /захиалагч талтай хамаарал бүхий компани/-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу төлөгдөх төлбөрийг хаах хэлбэрээр тохиролцсон гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа хууль заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хамт ирүүлээгүй, нотлох эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, 2021 оны 9 дүгээр сарын 31-ны өдөр “English town” хотхоны орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу , Зайсангийн аманд байрлах "Гантиг вилла" хотхоны 7 дугаар байрны  тоотод байрлах 57 м.кв 2 өрөө орон сууц болон тус байрны В1 давхарт 01 тоотод байрлах автомашины зогсоолын эзэмшлийг нэхэмжлэгч Х-Д хүлээлгэн өгөхийг хариуцагч "Финанс энд сервис" ХХК-д даалгаж, уг орон сууц болон автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч д гаргаж өгөхийг хариуцагч А-д даалгаж шийдвэрлэв.

 

5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1. “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.3. “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6. “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан.

 

Мөн талуудын хооронд байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 31-ны өдрийн “English town” хотхоны орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 2.3-т “Бэлтгэн нийлүүлэгч нь гэрээний 3.1-т заасан хугацаанд үл хөдлөхийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Захиалагч талд төлнө” гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг ХУД-ийн 11 дүгээр хороо "Гандиг вилла" хотхоны 7 дугаар байрны тоотод байрлах 57 м.кв 2 өрөө орон сууц болон уг орон сууцны В1 давхарт 01 тоотод байрлах автомашины зогсоолыг гэрээний 3.1-д заасан хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нийт 930 хоног хэтэрсэн тул алдангид 114,685,740 төгрөгийн нэхэмжлэгч талд төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа хууль заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хамт ирүүлээгүй, нотлох эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, , Зайсангийн аманд байрлах "Гантиг вилла" хотхоны 7 дугаар байрны тоотод байрлах 57 м.кв 2 өрөө орон сууц болон тус байрны байрлах автомашины зогсоолын эзэмшлийг нэхэмжлэгч д хүлээлгэн өгөхийг хариуцагч "Финанс энд сервис" ХХК-д даалгаж, уг орон сууц болон автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч д гарган өгөхийг хариуцагч “Финанс энд сервис” ХХК-д даалгаж, алдангийн төлбөрт 114,685,740 төгрөгийг хариуцагч р гаргуулан нэхэмжлэгч р олгохоор шийдвэрлэв.

 

6. Шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасны дагуу хариуцагчид мэдэгдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч р нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, нэхэмжлэлийг эсэргүүцэн тайлбар гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,034,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,034,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан , Зайсангийн аманд байрлах "Гантиг вилла" хотхоны 7 дугаар байрны тоотод байрлах 57 м.кв 2 өрөө орон сууц болон тус байрны В1 давхарт байрлах 01 тоотод байрлах автомашины зогсоолын эзэмшлийг нэхэмжлэгч д хүлээлгөн өгөхийг хариуцагч хариуцагч "Финанс энд сервис" ХХК-д даалгаж, уг орон сууц болон автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч Х гаргаж өгөхийг хариуцагч “Финанс энд сервис” ХХК-д даалгаж, алдангийн төлбөрт 114,685,740 төгрөгийг хариуцагч Х-аас гаргуулан нэхэмжлэгч У. олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,034,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Финанс энд сервис ХХК-аас 2,034,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР