| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04164/И |
| Дугаар | 192/шш2025/03904 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 192/шш2025/03904
2025 05 08 192/ШШ2025/03904
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******,******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******,******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газар нь иргэн Жамбалдагвийн Өлзийхишигийг Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Pacific state University-д Олон улсын бизнесийн удирдлагын мастер мэргэжлээр 1.5 жил суралцуулахаар сургалтын гэрээг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, тус гэрээний батлан даагчийн гэрээг Жамбалдагвийн Очирбаттай 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус тус байгуулсан. Иргэний нисэхийн ерөнхий газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж холбогдох бүх зардлыг буюу гэрээний үүргийн хугацаанд нийт 61,130 ам.долларыг шилжүүлэн суралцуулсан байна. Гэвч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сургуулиа төгссөнөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй тул сургалтын гэрээний 3.9 дэх Сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5- аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг ИНЕГ-т буцаан төлж, байгууллагыг хохиролгүй болгоно гэж заасны дагуу гэрээний үүргийг хангуулж, суралцсан хугацааны нийт зардлыг буцаан төлүүлэхээр танай шүүхэд хандсан боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 192/ШЗ2025/06796 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******,******* нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч талаас: итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.02.3-ны өдрийн 192/ШЗ2025/06796 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээний хуулбар, 2015.11.05-ны өдрийн иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд оруулах, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 2013.12.12-ны өдрийн байгууллагын зардлаар суралцуулах тухай тушаалын хуулбар, 2015.11.05-ны өдрийн А/720 дзугаар сургалтын гэрээг сунгах тухай тушаалын хуулбар, 2016.05.05-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар зэргийг хавсарган ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч иргэний нисэхийн ерөнхий газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******,******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
*******,******* нар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
******* нь *******,******* хаягт,******* нь *******, хаягт оршин суудаггүй болох нь Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.02.03-ны өдрийн 192/ШЗ2025/06796 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******,******* нарын оршин суугаа газар нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******,******* нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******,******* нарыг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
******* нь *******,******* хаягт,******* нь *******, хаягт оршин сууж байсан бөгөөд, нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 71282051, , дугаарын утсаар холбогдож болохыг тэмдэглэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд , нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд , нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ