| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0115/Э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Б-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810000790055 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Агро-инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь: Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 259 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Б-ийн Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитатын 14 дүгээр гудамжинд хохирогч Д.Эрдэнэжаргалтай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.Эмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр рүүгээ харихаар явж байгаад зүс таних Баяраа гэх залуутай тааралдсан. Баяраа шинэ оны мэнд хүргээд Бямбаа гэх айл руу дагуулж ороод архи авч өгөхөөр нь түүнийг хувааж уучихаад дахин нэг шил архи авсан. Архиа ууж дуусгаад гэр рүүгээ харих замдаа би нэлээн согтсон байсан. Замдаа би Бтай маргалдсан гэхдээ юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Ямар ч байсан Б надад “чиний атаман байсан үе өнгөрсөн” гэх зэргээр хэлсэн. ...Б миний нүүрэнд гараараа нэг удаа цохиод, хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” /хх-ийн 8-9, 42/ гэсэн,
Гэрч Д.Бямбажав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ус авахаар явж байхдаа Д.Эрдэнэжаргал, Баяраа нартай тааралдсан. Тэгээд манай гэрт ирээд 0,5 литрийн хоёр шил архи хувааж уусан. Архиа ууж дуусаад Д.Эрдэнэжаргал, Баяраа хоёр гэртээ харихаар явцгаасан. Манай гэрт байхад бидний дунд ямар нэг хэрүүл маргаан болоогүй, харин ч гитар тоглоод дуулж суусан...” /хх-ийн 43/ гэсэн,
Гэрч Н.Мөнхтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 01-нд ...Д.Эгадаа үүдний харалдаа дөрвөн хөллөсөн байдалтай нүүр нь цус болсон байсан. Юу болсон талаар асуухад Баяраа намайг зодчихлоо гэж хэлсэн. Д.Эрдэнэжаргалыг гэрт оруулж ирээд харахад нэхий нь урд хэсгээрээ цус болчихсон, хамарнаас цус гарсан, нүүр нь хавдсан байдалтай байсан...” /хх-ийн 44-45/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн орчим гэрээсээ дэлгүүр орох гээд явж байхдаа Д.Эахтай тааралдсан. Бид хоёр ярилцаад архи уухаар шийдсэн боловч 01-ний өдөр байсан тул архи зарахгүй байсан. Тухайн үед надад нэг шил 0.75 литрийн архи байсан. Уг архиа Бямбаагийн гэрт нь очиж ууж дуусаад дахин нэг шил архи авч уусан. ...Д.Эах нилээн согтсон байсан учраас би гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Энэ үед Д.Эах намайг “гөлөг, пизда” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Үүнээс болоод бид хоёр тэдний хашааны гадаа маргалдсан, би гараараа түүний нүүрэнд нь цохисон. Тэгэхэд Эах нүүрээ дараад урагшаа унасан ба би нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” /хх-ийн 23-24/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №980 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Эрдэнэжаргалын биед хамар ясны хугарал, дээд уруулд зулгаралт, дээд үүдэн 4 шүдний сулрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 25, 29/,
- Шүүгдэгч Б.Б ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 32-35/
- Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 46/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитатын 14 дүгээр гудамжинд хохирогч Д.Эрдэнэжаргалтай маргалдан зодолдож түүний бие махбодид хамар ясны хугарал, дээд уруулд зулгаралт, дээд үүдэн 4 шүдний сулрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Эрдэнэжаргалын “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр рүүгээ харихаар явж байгаад зүс таних Баяраа гэх залуутай тааралдсан. Баяраа шинэ оны мэнд хүргээд Бямбаа гэх айл руу дагуулж ороод архи авч өгөхөөр нь түүнийг хувааж уучихаад дахин нэг шил архи авсан. Архиа ууж дуусгаад гэр рүүгээ харих замдаа би нэлээн согтсон байсан. Замдаа би Бтай маргалдсан гэхдээ юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Ямар ч байсан Б надад “чиний атаман байсан үе өнгөрсөн” гэх зэргээр хэлсэн. ...Б миний нүүрэнд гараараа нэг удаа цохиод, хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” /хх-ийн 8-9, 42/ гэсэн,
Гэрч Д.Бямбажавын “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ус авахаар явж байхдаа Д.Эрдэнэжаргал, Баяраа нартай тааралдсан. Тэгээд манай гэрт ирээд 0,5 литрийн хоёр шил архи хувааж уусан. Архиа ууж дуусаад Д.Эрдэнэжаргал, Баяраа хоёр гэртээ харихаар явцгаасан. Манай гэрт байхад бидний дунд ямар нэг хэрүүл маргаан болоогүй, харин ч гитар тоглоод дуулж суусан...” /хх-ийн 43/ гэсэн,
Гэрч Н.Мөнхтуяагийн “...2018 оны 01 дүгээр сарын 01-нд ...Д.Эгадаа үүдний харалдаа дөрвөн хөллөсөн байдалтай нүүр нь цус болсон байсан. Юу болсон талаар асуухад Баяраа намайг зодчихлоо гэж хэлсэн. Д.Эрдэнэжаргалыг гэрт оруулж ирээд харахад нэхий нь урд хэсгээрээ цус болчихсон, хамарнаас цус гарсан, нүүр нь хавдсан байдалтай байсан...” /хх-ийн 44-45/ гэсэн,
Шүүгдэгч Б.Бы “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн орчим гэрээсээ дэлгүүр орох гээд явж байхдаа Д.Эахтай тааралдсан. Бид хоёр ярилцаад архи уухаар шийдсэн боловч 01-ний өдөр байсан тул архи зарахгүй байсан. Тухайн үед надад нэг шил 0.75 литрийн архи байсан. Уг архиа Бямбаагийн гэрт нь очиж ууж дуусаад дахин нэг шил архи авч уусан. ...Д.Эах нилээн согтсон байсан учраас би гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Энэ үед Д.Эах намайг “гөлөг, пизда” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Үүнээс болоод бид хоёр тэдний хашааны гадаа маргалдсан, би гараараа түүний нүүрэнд нь цохисон. Тэгэхэд Эах нүүрээ дараад урагшаа унасан ба би нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” /хх-ийн 23-24/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №980 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Эрдэнэжаргалын биед хамар ясны хугарал, дээд уруулд зулгаралт, дээд үүдэн 4 шүдний сулрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эрдэнэжаргалын биед хамар ясны хугарал, дээд уруулд зулгаралт, дээд үүдэн 4 шүдний сулрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардалд 90.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь шүүхийн шатанд төлж барагдуулсан /хх-ийн 76/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, хохирол төлбөргүй байна.
Шүүхээс Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасны дагуу түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Д.Эгомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810000790055 тоот хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Д.Э гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР