Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/17

 

2024/ДШМ/17

 

 

 

Г.Ст холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

 Прокурор: А.А

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: В.У

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

             Шүүгдэгч: Г.С

             Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж, шүүгч П.Г, шүүгч П.Д нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Сийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Ст холбогдох 2312000000297 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, 6 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 4 дүгээр баг Б 0-0 тоотод оршин суух, урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г С /РД:0000000/ 

 

 Шүүгдэгч Г.С нь 2023 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 4 дүгээр баг У гэх газарт өөрийн нөхөр Ц.Чтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хутга буюу зэвсэг ашиглан цээжин тус газарт нь хутгалсны улмаас цээжний зүүн талд хутгалагдсан шарх нь цочмог цус алдалт үүсгэн хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Г.Ст холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

        А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Гийн Сийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1,  511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Сээс сэтгэцэд учирсан хохирол болох 90.750.000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 239.180 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А аймгийн Т сумын У багийн У 0-0 тоотод оршин суух Б овогт Цийн Д /РД:0000000/, У хот, Х дүүрэг 00 дугаар хороо, Х Нын гудамж 0-0 тоотод оршин суух Б овогт Цийн Д /РД:0000000/ нарт олгож, тэдгээрийн нэхэмжлэлээс 11.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийн хүүхдүүд болох 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Б овогт Чын Д /РД:0000000/, 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б овогт Чын Д /РД:0000000/, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б овогт Чын А /РД:00000000000/, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б овогт Чын Д /РД:00000000000/, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б овогт Чын Д /РД:00000000000/, 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Б овогт Чын Д /РД:00000000000/ нарт асран хамгаалагч томилохыг Э сумын Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7,  1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Г.С гаргасан давж заалдах гомдолдоо...Миний бие харж хандах ах дүү байхгүй 6 өнчин хүүхдээ найдаж үлдээх итгэлтэй хүн байхгүй 9 жилийн хугацааг яаж барна даа гэж бодож сууна. Талийгаач нөхөр маань 16 жилийн туршид архи ууж байнга хэрүүл хийж улмаар зодож нүдэж гэр бүлийн хүчирхийлэлд намайг болон үр хүүхдээ байлгаж байсныг хүн бүр мэддэг. Олон хавар нэгэндээ гэдэг шиг архины хэрүүл явсаар өнөөдрийн энэ байдалд хүргэсэнд би их гэмшиж байна. Олон жил ханилж 6 хүүхдийнхээ эцгийн амь насанд хүрсэндээ өөрийгөө буруутгаад  ч барахгүй байна. Ард үлдэж байгаа 6 хүүхдээ бодохоор нойр хүрэхгүй сэтгэл сэмэрч байна. Хүүхдүүд маань нагац эгчийг бараадаад хашаандаа гэртээ хамгаалах том хүнгүй үлдэж байна. Эцэггүй болсон хүүхдүүдээ дахин амьдын хагацал олон жилээр үзүүлмээргүй байна. Том хүү 15 настай, бага охин нэг нас 6 сартай. Надаас өөр харж хандах хүнгүй тул хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. Надад нэг хоногийн өмнө өмнө ч болов үр хүүхдүүддээ очих нь туйлын ганц хүсэл маань болж байна...гэжээ.

 

            Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ...А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж өгнө үү...гэв.

      

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч В.У давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа...А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа... А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн доод ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа холбоотой Сийн хувийн байдалд дурдагдаагүй, авагдаагүй нөхцөл байдлуудын талаар тэр тусмаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ярьж байсан зүйлээр дамжуулж хэлж байна гэдэг байдлаар хавтаст хэргийн материалд нэгэнт цуглараагүй асуудлыг дурдаж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдлыг хэллээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Сийн тухайд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг нөхцлийг нэлээн дурдлаа. Хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдлын тухайд  хамтарсан багаас ажиллагаа хийсэн нөхцөл тогтоогддог. Гэхдээ ямар нөхцөл байдлын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзсэн бэ гэхээр үнэхээр гэр бүлийн таагүй уур амьсгалтай, байнгын хэрүүл, зодоонтой, хөөгдөж, туугдаж зодуулдаг энэ байдлаас үүдэж гэрээсээ оргож, дайждаг зүйл авагдсан. Энэ нь хамтарсан багийн хийсэн ажиллагаанд харагддаг. Тэгэхээр Зөрчлийн тухай хуулиар Сийг үл хайхарсан гэдгээр зөрчлийн хэрэгт холбогдуулж гэр бүлийн хүчирхийллийн тэмдэглэлд тусгагдаж орж ирсэн. Үүний цаана гэр бүл хүүхдүүдтэйгээ хамт байх боломжгүй байх нөхцөл үүссэн. Мөн хагалгаанд орох гээд эмнэлэгт хэвтсэн байхад нь хамтарсан багаас ажиллагаа хийсэн. Дээрх нөхцөл авагдсан. Тухайн үед хүүхдүүдээ орхиод явсан байна гэж ажиллагаа хийсэн боловч эмнэлэгт хэвтсэн болох нь үнэн байж гэснээр тэмдэглэлд тусгагдсан байгаа. Эдгээрт дүгнэлт хийж шийдвэрлэх зүйтэй гэсэн саналтай байна...гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.С нь 2023 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 4 дүгээр баг У гэх газарт өөрийн нөхөр Ц.Чтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хутга буюу зэвсэг ашиглан цээжин тус газарт нь хутгалсны улмаас цээжний зүүн талд хутгалагдсан шарх нь цочмог цус алдалт үүсгэн хүнийг алсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.дийн...2023 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчим Н гэх хүн намайг А аймгийн Т суманд байхад Д гэх хүн мөн үү Ч нас барчихлаа гэж хэлсэн. Би тус аймгийн Т сумаас аймгийн төвд 10 цагийн үед орж ирэхэд хэргийн газар руу цагдаагийн байгууллагаас хүмүүс явчихсан гэсэн бөгөөд нөгөө хүмүүсийг иртэл нь хүлээлгэсэн. Ер бол ийм зүйл болсон. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өглөө эрт самар түүхээр амь хохирогч болон С, бас нэг эмэгтэйн хамт явсан гэж хэлсэн. Миний сэжиглэж байгаа хүн гэвэл амь хохирогчийн эхнэр С нь хутгалаад алчихсан юм шиг байна лээ. Амь хохирогч болон Г.С нартай хамт явсан гэх эмэгтэй С өөрийн нөхөр Чыг хутгалаад алчихсан гэж ярьсныг хүнээс сонссон. Тийм болохоор С өөрийн нөхөр Чын аминд хүрсэн гэж бодож байна. Маш их гомдолтой байна...гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дгийн...2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр У хотод байдаг гэртээ байхад миний гар утас дуугарсан. Тэгсэн бэр эгч Энхжаргал залгаад Улаанаа буюу Ч нас барсан байна гэж хэлсэн. Аймгийн төвд ирээд амь хохирогч Ц.Чыг хүний гарт амь насаа алдсан болохыг ах, дүү нараасаа мэдсэн. Ер нь бол амь хохирогчийг түүний эхнэр Г.С нь хутгалж алсан гэж сонссон. Тийм болохоор бидний үзэж байгаагаар Г.С нь амь хохирогчийг санаатай алсан юм байна лээ. Гэр бүл болсноос хойш 6 хүүхэдтэй болсон. Амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 11 сая орчим төгрөг зарцуулсан. Мөн энэ одоо 49 хоногийн зардал мөнгө орно. Тэгэхлээр бүгдийг нийт базаад шүүх хурал дээр гаргаж өгнө. Маш их гомдолтой байна...гэсэн мэдүүлэг, гэрч О.Жгийн...Би Сийн хамтаар самар байх боломжтой мод болон самар унагаах муна харж яваад иртэл амь хохирогч гаргаж ирсэн архиа задлаад дээрээс нь бага зэрэг уусан байсан. Тэр үед амь хохирогчийн унаж ирсэн мотоциклийн дугуй хагарсан байсан учир түүний эхнэр С амь хохирогчид хандаж чиний мотоциклийн дугуй хагарсан байна гэж хэлэхэд амь хохирогч өөрийн эхнэр Ст хандаж чи хагалсан байна шинэ дугуй хагарах ёсгүй гэж хэлээд маргалдсан. Би тэр үед майхандаа ороод хэвтсэн. Тэр үед амь хохирогч архинаасаа алгасахгүй уугаад эхнэртэйгээ маргалдаад байж байсан. Тэгтэл эхнэр нь нөхрийнхөө архийг булааж аваад асгасан. Харин тэр үед амь хохирогч эхнэртээ чиний бага хүүхэд миний хүүхэд биш гичий минь чи янхандаж яваад олж ирээ биз дээ гэж хэлээд нэг хүний нэрийг хэлсэн. Би тэр хүний нэрийг санахгүй байна. Олон удаагийн давтамжтай тэр хоёр хэрүүл маргаан хийгээд байсан учир би майхнаасаа гарч ирээд “та хоёр чинь ямар муу ёртой юм бэ, гэртээ зүгээр байсан хүнийг дагуулж ирээд ууланд хэрүүл маргаан хийгээд байх юм” гэж хэлээд байж байтал амь хохирогч Ч нь уучлаарай хө гэж хэлсэн. Би бие засах гэж мод руу алхаад явж байтал Ж намайг Ш хутгалчихлаа гэж хэлээд тод чангаар орилсон. Би хамаг хурдаараа гүйж ирээд хартал өмсөж явсан цамц болон футболк тайлаад барьчихсан тэгээд зүүн талын бөөр хэсгээ гаргаад дараад сууж байсан. Тэгээд би амь хохирогчийн гарыг нь аваад хартал өөдөөс цус асгарсан, харин би айсандаа өөрийн гараараа дараад өөрийнхөө өвдөг хэсэгт хэвтүүлээд байж байтал амь хохирогч надад хандаж Ш намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь амь хохирогчийн эхнэрийг нь хартал уйлсан байдалтай, гартаа хутга барьсан байж байсан. Амь хохирогчийн цус гарсан хэсгээс гараа аваад хартал цус тогтсон байсан. Тэгээд эхнэрт нь хандаж нэгнийгээ алах нуу одоо уйлаад яадаг юм одоо босож ирээд цус гарсан хэсгийг нь боо гэж хэлтэл амь хохирогчийн эхнэр хөлийн ороолтоор цус гарсан хэсгийг боосон амь хохирогч надад хандаж “уух юм байна уу, толгойны эм байна уу” гэж асуусан. Надад толгойны эм байсан бөгөөд тухайн толгойны эмийг усны хамт өгсөн. Амь хохирогч эм уучхаад би хэвтье гэж хэлээд майхан дотор хэвтсэн ба биеийг нь ороосон даавуу болон доор нь дэвссэн мишоок руу цус шингэд нэвтэрсэн байсан. Би амь хохирогчийн эхнэрийн хамтаар гадаа галын хажууд өөрийн хүүгээ хүлээж байтал манай хүү Б мотоциклтой ирсэн. Тэгтэл манай хүү Ч ах яасан юм гэж асуухад амь хохирогчийн эхнэр архи уугаад тасраад унтлаа гэж хэлсэн. Тэгээд бид гурав майханд ороод унтахаар болсон. Цаг орой болсон байсан учир тэгээд амь хохирогчийн доор дэвссэн байсан мишокоо эхнэрээр нь авхуулаад хүү бид хоёр нөмрөөд унтсан. Харин удалгүй амь хохирогчийн эхнэр намайг дуудаад Ч сонин болоод байна гэж хэлэхээр нь сэрээд хартал амь хохирогч царай нь цонхийсон байдалтай амьсгаадаад надад хандаж “Ж хө ус байна уу” гэхээр нь би ус өгсөн харин усаа бага зэрэг хоёр удаа балгаад буцааж өгсөн. Тэгээд би яаж байна гэтэл дуугарахгүй байхаар нь би түргэн тусламж дуудаад хүмүүс авчраад ирье гэсэн тэгтэл амь хохирогч за тэг гэж хэлсэн. Тэгээд би хүүгийн хамтаар яваад ирье гэж амь хохирогчийн эхнэрт хэлтэл би айгаад байна гээд бид хоёртой цуг аймгийн төв орж ирсэн. Бид гурвыг явах үед амь хохирогч амьсгаатай байсан. Амь хохирогчийн эхнэр болон миний хүү Б бид гурав өглөө үүр цайх үед аймгийн төвд ирээд амь хохирогчийн ээжийн дүүгийнд ирээд болсон асуудлын талаар би болон амь хохирогчийн эхнэр бид хоёр бүгдийг хэлсэн. Тэгтэл Сийн хүргэн ах нь аль хэсэгт нь хутгалсан бэ гэж асуусан тэгтэл Ш зүүн бөөр хэсэгт нь гэж хэлсэн. Тэгээд бид нар буцаад урт булгийн ам гэх газар руу амь хохирогчийн байгаа газар руу явсан ба бид нарыг очиход амь хохирогч нас барсан байдалтай байсан учир буцаж ирээд цагдаагийн байгууллагад хандсан...гэсэн мэдүүлэг, гэрч А.Чийн...2023 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 30 минутын орчим намайг А аймгийн Э сумын 0 дүгээр баг Б 0-0 тоотод байдаг гэртээ амарч байхад С болон Ж нар манайд ирсэн. Гэрт орж ирэхлээр нь юу болсон талаар асуухад С нөхөр бид хоёрт хандаж Чын бие нь муудаад байна мөн эвгүй дуугараад байхаар нь явган алхаад ирлээ очоод аваадахъя гэж хэлсэн. Түүнийг сонсоод хувцсаа өмсөөд амь хохирогчийн байгаа газар болох тус аймгийн Э сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр У гэх газар уулын модонд дотор буюу амь хохирогч болон С, Ж нарын байрлаж байсан газар С, Ж, манай эхнэр Н бид нар миний эзэмшлийн тээврийн хэрэгслээр ирсэн. Тухайн газар очиход ногоон өнгийн майхан байсан бөгөөд майхан дотор амь хохирогчийг байгаа гэхээр нь Сийг чи эхлээд очоод хараадах гэж хэлсэн. Тэгэхэд С майхан дээр очоод майхны цахилгааныг онгойлгоод нөхрийгөө дуудсан. Дуудахад ямар нэгэн хариу өгөөгүй. Тэгснээ С над дээр ирээд ахаа манай нөхөр нас барчихсан байна гээд намайг тэврээд орилж чарлаад байсан. Тэгсэн манай эхнэр Жд хандаж чи очоод хараадах гэсэн чинь Ж очиж үзээд аль хэдий нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудахгүй бол болохгүй байх гэж бодоод тэнд байсан эд зүйлд хүрэлгүй шууд машин руугаа С, Ж нарыг дагуулаад очсон. Машин дээр очоод шууд цагдаагийн байгууллага дээр ирсэн...гэсэн мэдүүлэг, гэрч М.Ны...амь хохирогчийн байгаа газар болох тус аймгийн Э сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр У гэх газар уулын модонд дотор буюу амь хохирогч болон С, Ж нарын байрлаж байсан газар ирсэн. Тухайн газар очиход ногоон өнгийн майхан байсан бөгөөд майхан дотор амь хохирогчийг байгаа гэхээр нь Сийг чи эхлээд очоод хараадах гэж хэлсэн. Тэгэхэд С майхан дээр очоод майхны цахилгааныг онгойлгоод нөхрийгөө дуудсан. Дуудахад ямар нэгэн хариу өгөөгүй тэгснээ С манай нөхөрт хандаж манай нөхөр нас барчихсан байна гээд орилж чарлаад байсан. Тэгэхлээр нь Жг чи очоод хараадах гэсэн чинь Ж очиж үзээд аль хэдий нас барсан байна гэж хэлсэн. Нөхөр бид хоёр айгаад очиж ойртоогүй. Тэгээд шууд эмнэлэг болон, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч  Ж.Бын...тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр намайг А аймгийн Э сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг гэртээ байхад өдрийн 13, 14 цагийн үед байх гэхдээ цагийг нь буруу хэлсэн байж магадгүй. С эгч, Ч ах хоёр манай гэрт орж ирээд ээж Ж бид хоёрыг самарт явъя гэсэн. Тэгэхлээр тэгье гэж хэлээд хамт самарт явахаар болж А аймгийн Э сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах У гэх газар руу уулын модонд бид дөрөв очсон. Тэнд очоод байрлах майхнаа барьж хоол хийж идсэн. Тэгсэн духны гэрлээ мартчихлаа гэж манай ээж Ж надад хэлсэн. Тэгэхлээр нь би духны гэрлээ авахаар А аймгийн төвд байдаг гэр рүүгээ Мустанг-5 маркийн улсын дугааргүй хар өнгийн мотоциклийг унаад ганцаараа явсан. Аймгаас яг хэдэн цагт ирснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан гэртээ ирээд хоол идчихээд буцаад явах гэж байхад цаг оройн 19 цаг болж байсан. Замд явж байхад миний унаж явсан мотоциклийн гэрэл асахгүй болсон. Тэгэхлээр нөгөө гэрээс авсан духны гэрлээ зүүгээд гэрэлтүүлээд ууланд байрлаж байсан ээж Ж, С, Ч нар дээр ирсэн. Намайг очих үед цаг нэлээн орой болсон байсан. Ойролцоогоор шөнийн 22 цаг болж байсан байх гэж бодож байна. Намайг очиход Ч ах унтаж байсан. Харин манай ээж Ж болон С нар унтаагүй сэрүүн байсан. Би ээжид хандаж унтахгүй яасан юм гэж хэлэхэд намайг хүлээж байсан юм гэж хариу хэлсэн. Тэгэхлээр нь Ч ахыг урдаас амдахгүй яасан юм гэж С эгч болон ээж Ж нарт хандаж хэлэхэд Ч ахыг архи уугаад тасраад унтчихсан гэж хэлсэн. Тэгээд бид нарт унтацгаасан. Намайг унтаж байхад С эгч манай ээж Ж болон намайг сэрээгээд Ч ах чинь халуураад байна, аймгийн төв орж хүн дуудах шаардлагатай байна гэхээр нь би сэрээд С, болон ээж Ж бид гурав аймгийн төв рүү явган алхсан. Яагаад явган алхсан бэ гэхээр миний мотоцикль гэрэлгүй харин Ч ахын мотоциклийн дугуй хагарсан байсан тэгээд явган явсан юм. Тухайн газраас аймгийн төв рүү хэдэн цагт гарсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан нэлээн харанхуй байсан. Аймгийн төвд ирэхэд үүр цайж байсан. Аймгийн төв рүү орж ирсэн чинь манай ээж намайг гэр рүүгээ харьж бай гэж хэлсэн. Тэгэхлээр нь би гэр рүүгээ явсан...гэсэн мэдүүлэг, гэрч Б.Оийн мэдүүлсэн:...Г.С болон амь хохирогч Ц.Ч нарын гэр бүлийн хоорондын харилцаа холбоо хамаарал нь байнгын хэрүүл маргаантай байдаг. Архинаас болж хоорондоо хэрэлдэж маргалддаг юм байна лээ. Амь хохирогч надтай таарах болгондоо архи согтууруулах ундааны зүйл их, бага хэмжээгээр хэрэглэсэн байдаг...гэсэн мэдүүлэг, А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 362 тоот, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 109 тоот шинжээчийн дүгнэлт, А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 85 тоот, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 86 тоот, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 165 тоот шинжээчийн дүгнэлтүүд, Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 19 дугаартай дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Сийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийг 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.

 

 

             Шүүгдэгч Г.Сээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүх хуралдаанд ирсэн замын зардал 239.180 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А аймгийн Т сумын У багийн Ундрахын 0-0 тоотод оршин суух Б овогт Ц Д /РД:0000000/, У хот, Х дүүрэг 00 дугаар хороо, Х Н гудамж 0-0 тоотод оршин суух Б овогт Ц Д /РД000000000/ нарт олгож, тэдгээрийн нэхэмжилсэн 11.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

             Мөн амь хохирогч Ц.Ч нь 1985 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг гарах үед 38 настай байсан А аймагт хүн амын  дундаж наслалт /эрэгтэй/ 71 нас гэж үзвэл түүний наслалтын зөрүү 33 насыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 5 дахин буюу 2.750.000 төгрөгийг 33 насаар үржүүлэн 90.750.000 төгрөгийг сэтгэцэд учирсан хохиролд тооцсон нь үндэслэлтэй.

 

             Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн  511.5 дэх хэсэгт... Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...гэж хуульчилжээ.

                 

         Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт…“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, салдангийн хүнийг…хэлнэ гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтуудаас дүгнэхэд хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Ц.д, Ц.Д нарыг хохирогчийн гэр бүлийн гишүүн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин  хохирогчийн хүүхдүүд болох 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Ч.Д, 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Ч.Д, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Ч.А, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ч.Д, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ч.Д, 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Ч.Д нар нь  хохирогчийн гэр бүлийн гишүүн байх тул 90.750.000 төгрөгийн сэтгэцэд учирсан хохирлыг дээрх гэр бүлийн гишүүдэд шүүгдэгчээс гаргуулж олгох нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч…ялын хэмжээг багасгаж өгнө үү…гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, бага насны олон хүүхэдтэй байх гэсэн шалтгаан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэл болохгүй, хохирогчийн үйлдлийн улмаас аргагүй хамгаалалт хийсэн гэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэхэд тогтоогдоогүй, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

     

              Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Г.С 41 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 41 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

       Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024

оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Сээс сэтгэцэд учирсан хохирол болох 90.750.000 төгрөгий аймгийн Т сумын У багийн ын 0-0 тоотод оршин суух Б овогт Цийн Д /РД:0000000/, У хот, Х дүүрэг 00 дугаар хороо, Х Нгудамж 0-0 тоотод оршин суух Б овогт Цийн Д /РД:0000000/ нарт олгож” гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгч Г.Сээс сэтгэцэд учирсан хохирол болох 90.750.000 төгрөгийг  2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Б овогт Чын Д /РД:000000000/, 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б овогт Чын Д /РД:000000000/, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б овогт Чын А /РД:000000000/, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б овогт Чын Д /РД:000000000/, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б овогт Чын Д /РД:00000/, 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Б овогт Чын Д /РД000000/ нарт олгосугай” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь

хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийн цагдан хоригдсон 41 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 В.Ц

 

                                    ШҮҮГЧИД                                  Т.Д

 

                                                                                                   Н.Э