2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/04532

 

 

 

 

 

 

 

 

       202           0            28                                            92/ШШ202/0432

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******, Ривер гарден хотхон  30 байр,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох,

 

,99,00, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан ,99,00, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Нэхэмжлэгч миний бие хариуцагч -тай 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр English town хотхоны орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний .,,2-д заасны дагуу хариуцагч компани нь Хан-Уул дүүргийн дүгээр хороонд байрлах хуучнаар English town хотхон одоогийн Гантиг вилла  хотхоны 3 дугаар байрны давхарт тоотод байрлах 460.6 м.кв талбай бүхий 7 өрөө орон сууцыг 3 ширхэг автомашины зогсоолын хамт гэрээний 3.-д заасан хугацаанд буюу 202 оны 2 дугаар сарын 0-ний өдөр актаар нэхэмжлэгч надад хүлээн өгөх, нэхэмжлэгч миний бие гэрээний .2, 2.-д заасны дагуу ,99,00, төгрөгийг бартераар төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч миний бие галуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 2.-д заасан ,99,00, төгрөгийн төлбөрийг бартераар төлж барагдуулах зорилгоор нэхэмжлэгч ын гэр бүлийн хүн болох эзэмшдэг 00 хувийн хувьцааг шилжүүлэх замаар тус компанийн нэр дээр ашиглах эрхтэй , тусгай хамгаалалттай газар нутгийн Өгөөмөр эх нэртэй газарт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 202 оны А-27 дугаартай тушаалаар олгогдсон, газар ашиглах эрхийн 206/02 дугаартай аялал жуулчлалын зориулалттай 2 га газар, газар дээр байгаа таван ханатай ширхэг гэр, орд гэр төслийн канад технологи бүхий иж бүрэн 2 ширхэг гэр, зөөврийн амины орон сууцтай аялал жуулчлалын  төслийн хамт хариуцагч -ийн хувьцаа эзэмшигч хариуцагч нэр дээр 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр -ийн 00 хувийн хувьцааг  худалдах,  худалдан авах гэрээг байгуулсан, гэрээ байгуулсан даруйд компанийн хувьцааг газрын хамт хариуцагч талд шилжүүлж гэрээний үүргээ бүрэн  биелүүлсэн. Гэвч  хуучнаар English town хотхон одоогийн Гантиг вилла хотхон бүрэн баригдаж ашиглалтад орсон боловч хариуцагч тал нь 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр English town хотхоны орон сууц захиалан  бариулах гэрээний .2-т заасан орон сууцыг автомашины зогсоолын хамт өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөлгүй гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд гэрээний зүйл болсон Хан-Уул дүүргийн дүгээр хороонд байрлах хуучнаар  English town хотхон одоогийн Гантиг вилла хотхоны 3 дугаар байрны давхарт тоотод байрлах  460.6 м.кв талбай бүхий 7 өрөө орон сууц нь МУ-ын   Хөгжлийн банканд хураагдан, банкнаас худалдан борлуулагдах үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад орсон болохыг Хөгжлийн банкны албан ёсны цахим сайтад тавигдсаныг олж мэдлээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний захиалсан орон сууц захиалан бариулах гэрээний .2-т заасан орон сууц, автомашины зогсоолын ,99,00, төгрөгийн төлбөрт 2 га газартай Дрийм капитал ХХК-ийн 00 хувийн хувьцааг хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч нэр дээр шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч нь 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр English town хотхоны орон сууц захиалан бариулах гэрээний ,2-т заасан орон сууцыг автомашины зогсоолын хамт Хөгжлийн банк хураан авч, нэхэмжлэгч надад хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болох нь илт болсон байх тул талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр English town хотхоны орон сууц захиалан бариулах гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзаж байгаа болно. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр English town хотхоны орон сууц захиалан бариулах гэрээний  6.6-д   Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрэхгүй бол нөгөө тал нь гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж, МУ-ын Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.-д Талуудын аль  нэг  нь  гэрээгээр хүлээсэн  үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн  гараагүй бол нөгөө тал гэрээнээс  татгалзах  эрхтэй, мөн хуулийн 20  дугаар  зүйлийн 20.2 Дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн  гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө, 20.2.2-д Үүргийн  гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн,  эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн гэж тус  тус  заасан. Нэгэнт хариуцагч нь  нэхэмжлэгч миний гэрээний дагуу захиалсан English town хотхон одоогийн “Гантиг вилла” хотхоны 3 дугаар байрны давхарт тоотод байрлах 460.6 м.кв талбай бүхий 7 өрөө орон сууцыг автомашины зогсоолын хамт шилжүүлэн өгөх  боломжгүй болох нь илт,  мөн хариуцагч -ийн хувьцаа эзэмшигч  А.Уламбаяр нь гэрээний төлбөрт  нэхэмжлэгч талаас хүлээн авсан Дрийм капитал ХХК- ийн 00 хувийн хувьцааг  бусдад  буюу иргэн шилжүүлсэн болох https://opendata.burtgel.gov.mn/lesinfo/604443 сайтад бүртгэгдсэн байх тул гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг биет байдлаар бус ,99,00, төгрөгийг хариуцагчаас шаардах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд хариуцагч нь 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр English town хотхоны орон сууц захиалан бариулах гэрээ .2-т заасан орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22., мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасны дагуу ,99,00, төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Финанс энд сервис  ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, 2024.07.03-ны өдрийн 0987 дугаартай итгэмжлэл, 2020.2.6-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, барилгын план зураг, ын иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, орон сууц захиалан бариулах тухай гэрээний хавсралт, Дрийм капитал ХХК-ийн 00 хувийн хувьцааг худалдах, худалдан авах 2020.2.7-ны өдрийн №0 дугаартай гэрээний хуулбар, төлбөр тооцоо хийсэн тухай акт, мэдэгдэл хүргүүлэх тухай бичиг,  2024.06.24-ний өдрийн 8/374 дугаартай тодорхойлолт, 2024.06.24-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай бичиг зэргийг ирүүлсэн.

 

            Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 202.0.2-ны өдрийн 2/00 дугаартай итгэмжлэл ирүүлсэн байна. 

 

            Тус шүүхийн шүүгчийн 202 оны дүгээр сарын 22-ны өдрийн 92/ШЗ202/04870 дугаартай захирамжийн дагуу Монгол улсын хөгжлийн банк ХХК-аас 202.02.3-ны өдрийн 2/60 дугаартай албан бичгийг гаргуулан авсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан, ,99,00, төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасан.

 

Хариуцагчид 2024 оны дүгээр сарын 3-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.. Зохигчдын хооронд 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “English town” хотхоны орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн -р хороо, English town” хотхоны 3-р байрны давхарт тоот хаягт байрлах 460,6 мкв талбайтай 7 өрөө орон сууцыг ,99,00, төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.(хавтаст хэргийн 8-3 дахь тал)

 

3.2.Нэхэмжлэгч нь 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “English town” хотхоны орон сууц захиалан бариулах гэрээ”-ний төлбөр болох ,99,00, төгрөгт тооцож, тухайн үед хариуцагч компанийн захирлаар ажиллаж байсан р 00 хувийн хувьцааг шилжүүлэн өгөх хэлбэрээр орон сууцны үнийг хариуцагч талд төлсөн байна.(хавтаст хэргийн 6, 7 – 20 дахь тал)

 

3.3. Зохигчид нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тухайд, гэрээний төлбөрт ,99,00, төгрөг төлөгдсөн тухайд, гэрээнээс татгалзсан тухайд талууд маргаангүй.

 

Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243. дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба Хан-Уул дүүргийн -р хороо, English town” хотхоны 3-р байрны давхарт тоот хаягт байрлах 460,6 мкв талбайтай 7 өрөө орон сууцыг ,99,00, төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

. Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22. дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.-т “Бэлтгэн нийлүүлэгч нь Хан-Уул дүүргийн -р хороо, English town” хотхоныг 202 оны 4-р улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгсний дараа ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн актыг үндэслэн Захиалагчид акт үйлдэн 202 оны 2 сарын 0-ны өдрийн дотор хүлээлгэн өгнө” тохиролцсон боловч бэлтгэн нийлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, тухайн орон сууц нь Монгол улсын хөгжлийн банкины өмчлөлд шилжсэн тул нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүйгээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22. дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

6. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20. дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.

 

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20. дэх хэсгийн зохицуулалт нь гэрээ биелэгдээгүй байгаа нөхцөлд шилжүүлсэн зүйлүүдийг биет байдлаар нь буцаах, биелсэн тохиолдолд харилцан ашгийг буцаахтай холбоотой зохицуулалт бөгөөд гэрээ байгуулагдаагүй байх үеийн нөхцөл байдлыг буцаан сэргээх үр дагаврыг бий болгодог. 

 

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан учир талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй байх боловч төлбөрт тооцон өгсөн “Дрийм капитал”-ийн 00 хувийн хувьцааг тухайн үед хариуцагч байгууллагын захирал байсан А.Уламбаяр нь А.Ууганбаяр гэх хүний өмчлөлд шилжүүлсэн, “Дрийм капитал”-ийн 00 хувийн хувьцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасны дагуу биет байдлаар буцаан авах боломжгүй байх тул хариуцагч нь ,99,00, төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч -аас ,99,00, төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэв.

 

7. Шүүхээс 202 оны дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77., 77.2-т заасны дагуу хариуцагчид мэдэгдсэн. Шүүх хурлын тов мэдэгдэхээр 202 оны дугаар сарын 22-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 999402  дугаар руу мессэж бичиж үлдээсэн. Тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч нь 2024 оны дүгээр сарын 3-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,3,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,3,00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн ., .2., 6, 8 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243., 22 дугаар зүйлийн 22., 20 дугаар зүйлийн 20. дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч -аас ,99,00, төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,3,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -аас 6,3,00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.7, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР