2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01980

 

 

 

 

     2025             03                  17                                                192/ШШ2025/01980

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Арцатын ам, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (*******)-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Арцатын ам, *******, *******, ******* тоот хаягт оршин суух овогт ()-нд холбогдох,

 

Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Арцатын ам /17100/, , , тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, Автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Арцатын ам /17100/, , , тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, Автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1.Хариуцагчтай автозогсоол худалдаж авах талаар ярьж байгаад 2024 оны 07 дугаар сард хариуцагч 2 зогсоол орж ирлээ, болон 16 тоот зогсоолын алийг нь авах вэ гэхэд нь тоот зогсоолыг 30,000,000 төгрөгөөр авахаар болж, автомашинаа бартерт оролцуулаад төлбөрийг нь 8 сардаа хувааж төлж дуусгахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрийг нь шилжүүлээд аваад, 08 дугаар сарын 31-ний өдөр гэхэд үлдэгдэл төлбөрийг төлж дуусгасан.

1.2.Төлбөрөө төлөөд дуусгачихсан учраас гэрээгээ шилжүүлж өгөөрэй гэхээр завгүй байна гэж хэлдэг, нэг нэгнээ таньдаг учраас шилжүүлчих байх гэж итгэсэн. Хажуу талын 16 тоот зогсоолоо авснаасаа 7 хоногийн дараа үнэ нэмээд 38,000,000 төгрөгөөр манай талаас гэрчээр дуудсан н.Нямсамбуу гэх хүнд зарсан байсан. Намайг тухайн зогсоолыг зарах зар тавиад өг гээд би зар тавьснаар тухайн хүнтэй холбогдож гэрээг нь гараар байгуулаад хоёр тал гарын үсэг зураад үлдэгдэл мөнгөө хуваахаар болоод худалдсан. Миний зогсоолыг үнэд ороод ирэхээр миний өмчлөлд шилжүүлэхгүй, зарахгүй гээд миний утсыг блок хийгээд дараа нь тус зогсоолыг зарна гэсэн зар тавьсан байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 12 дугаар сар хүртэл зогсоолдоо автомашинаа байршуулж байсан гэв.

 

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэгчид автозогсоол худалдаагүй. Надаас автозогсоол шаардахад нь буруу ойлгочихсон байна гэж тайлбарлаж, мөнгийг нь 10 дугаар сарын 12-ны өдөр буцаан шилжүүлсэн. Зохигч талууд нь дотно найзууд байсан бөгөөд 07 дугаар сард автозогсоол авах талаар нэхэмжлэгчид хэлэхэд надад бас ийм үнээр зогсоол олж өгөөрэй гэж хэлсэн байдаг. Ийм байдлаар аман яриа хийж байсан Хоорондоо зүгээр харилцан ярьсан зүйл байгаа болохоос эрх, үүрэг агуулсан зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар үл хөдөх хөрөнгө гэрээний үндсэнд явагддаг. Энэ баримт бол хэрэгт авагдсан баримт дунд байхгүй байна.

2.2.Нэхэмжлэгч нь би өөрийнхөө дансанд хуримтлал үүсгэж чадахгүй байгаа учраас чиний дансанд хуримтлал үүсгэж байя гэхэд нь өмнө нь мөнгөн гүйлгээ шилжүүлэх харилцаа явагдаж байсан хүрээндээ зөвшөөрч, 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хариуцагчийн дансанд гарааш гэх утгатай орлогын гүйлгээ хийгдэж байсныг нь зогсоолын хуримтлал үүсгэж байна гэж ойлгосон. Улмаар нэхэмжлэгч нь 09 дүгээр сард хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна, миний хадгалуулж байгаа мөнгөнөөс төлбөрийг нь төлчих гэсний дагуу 09 дүгээр сарын 05-ны өдөр 8,995,000 төгрөг төлж байсан.

2.3.Мөн 07 дугаар сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг компанитайгаа хийхээр болж байхад нэхэмжлэгч надад Nissan juke машин байгаа, зарагдах үнэ нь 4,000,000 төгрөг болчхоод байна, чи өндөр үнийн дүнтэйгээр бартер хийж өгөөч гэхээр нь өөрийн худалдаж авах гэж байгаа зогсоолынхоо төлбөрт 9,000,000 төгрөгөөр тооцуулж гэдэг хүнтэй гэрээ хийж байсан гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, итгэмжлэлийг,

Хариуцагчаас хавтаст хэрэгт хариу тайлбар, итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Арцатын ам /17100/, , , тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, Автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагчтай автозогсоол худалдаж авах талаар ярьж байгаад 2024 оны 07 дугаар сард хариуцагч 2 зогсоол орж ирлээ, болон 16 тоот зогсоолын алийг нь авах вэ гэхэд нь тоот зогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдаж авах, төлбөрийг 08 дугаар сард багтаан төлж дуусгах, төлбөрт нь автомашин оролцуулахаар тохиролцож төлбөрийг төлж дуусгасан гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчийн шилжүүлж байсан мөнгөн хөрөнгө нь миний дансанд хуримтлал үүсгэх, автомашин шилжүүлсэн нь өндөр үнээр бусдад бартераар шилжүүлэх зорилготой байсан гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч нь хариуцагчид 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн гүйлгээгээр 21,000,000 төгрөг шилжүүлж, 9,000,000 төгрөгт тооцож Nissan Cube маркийн автомашин шилжүүлсэн үйл баримтын хувьд зохигч талуудын хооронд маргаангүй.

4.2.Хариуцагч Б. нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Нью сувагт констракшн” ХХК-тай “Автозогсоол захиалгаар барих гэрээ”-г бичгээр байгуулж, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын аманд баригдаж буй *******ы 2-р блокийн ын тоот автозогсоолыг 30,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. (хавтаст хэргийн 40-47 дахь тал)

4.3.Хариуцагч Б. нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргасан. (хавтаст хэргийн 33-38 дахь тал)

 

5.Зохигч талуудын хувьд тэдний хооронд автозогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх үйл баримтын хувьд маргаантай байна.

 

Иймд талуудын хэн алинаас хүсэл зоригийн илэрхийлэл буюу нэг талаас гэрээ байгуулах санал гаргасан, нөгөө талаас саналын хариуг илэрхийлсэн эсэхийг тогтоох шаардлагатай.

 

6.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, 41.2 дахь хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь маргаан бүхий автозогсоолыг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Нью сувагт констракшн” ХХК-тай “Автозогсоол захиалгаар барих гэрээ”-ний үндсэн дээр 30,000,000 төгрөгөөр худалдаж авсан, нэхэмжлэгч нь хариуцагчид 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 21,000,000 төгрөг болон 9,000,000 төгрөгт Nissan Cube автомашиныг тооцож шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь “...хариуцагчтай автозогсоол худалдаж авах талаар ярьж байгаад 2024 оны 07 дугаар сард хариуцагч 2 зогсоол орж ирлээ, болон 16 тоот зогсоолын алийг нь авах вэ гэхэд нь тоот зогсоолыг авъя…” гэж, хариуцагч нь “…22 тоот зогсоолыг худалдаад авахаараа ******* гэдэг хүнд өгөх, зарах яриа болсон…, Nissan cube машиныг 9,000,000 төгрөгөнд бодож өгсөн...” гэж тус тус тайлбарласныг харьцуулан үзэхэд зохигч талуудын хооронд маргаан бүхий автозогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс маргаан бүхий автозогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зоригийн илэрхийлэл буюу Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж заасан гэрээ байгуулах саналыг гаргасан, нэхэмжлэгч нь саналын хариуг харилцан тохиролцсон үнийн дүн болох 30,000,000 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр болон тээврийн хэрэгслээр хариуцагчид төлсөн үйлдлээр илэрхийлжээ.

 

Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж зааснаар мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь зүйтэй.

 

Хариуцагчийн “…08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хариуцагчийн дансанд гарааш гэх утгатай орлогын гүйлгээ хийгдэж байсныг нь зогсоолын хуримтлал үүсгэж байна гэж ойлгосон…” гэх татгалзлын үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын хувьд дараах байдлаар дүгнэх үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар хариуцагч нь маргаан бүхий автозогсоолын хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байх тул уг автозогсоолыг худалдан борлуулах эрхтэй байжээ.

 

Улмаар зохигч талууд автозогсоолыг худалдах, худалдан авах талаар амаар тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй, тэр дундаа 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, автозогсоолыг худалдах, худалдан авах үүргийн хэлцлийн хувьд бичгээр үйлдэх шаардлагыг хуулиар тогтоогоогүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

8.Зохигч талуудын тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг буцаан шилжүүлж байжээ.

 

Нэгэнт шүүх зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн учир дээр дурдсан нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг буцаан шилжүүлсэн хариуцагчийн үйлдлийг гэрээнээс татгалзсан татгалзал гэж үзэх нь зүйтэй.

 

Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ”, 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно” гэж заасан журмыг баримтлана.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гэрээнээс татгалзах талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Арцатын ам /17100/, , , тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, Автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг “…Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно…” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар хуваариллаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.*******ыг Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Арцатын ам /17100/, , , тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, Автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ТӨРБОЛД