| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0010/э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 77
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч ******* өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* өмгөөлөгч *******, хохирогч ******* өмгөөлөгч *******, шинжээч эмч *******, гэрч *******үхбат, *******арнайцэцэг, шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт ******* , А овогт ******* нарт холбогдох эрүүгийн 1721000000102 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1985 оны 6 сарын 26-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ........., ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн ” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖД регистрийн дугаартай, А овогт *******.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1977 оны 7 сарын 19-ний өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн .....тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖД регистрийн дугаартай, А овогт *******.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 10 сарын 07-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг ..... дугаар байрны 27 тоотод төрсөн дүү *******-н эхнэр ******* зодож, эрүүл мэндэд нь “...баруун бугалга, баруун болон зүүн шууны цус хуралт, зүүн сарвууны зулгаралт болон цус хуралт, баруун болон зүүн гуяны цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай дүү ******* нь Ховд аймгаас “эхнэртэйгээ муудалцаад, эхнэртээ хөөгдөөд ирлээ” гэж надад хэлсэн. Би тухайн үед .........ажилладаг байсан. Тэгээд манай дүүг /******* / Дорнод аймагт ирснийх нь дараа эхнэр ******* нь хүүхдээ дагуулаад араас нь ирсэн. ******* нь ирэхээсээ өмнө манай дүүгийн гар утас руу “Би хүүхдээ аваад танай суман дээр очоод эцэг, эх, ах, дүү нарыг чинь түйвээнэ” гэж заналхийлсэн мессеж бичиж, утсаар ярьсан байсан. Тэр үед манай дүү аймгийн төв дээр байгаагүй, суман дээр байсан. 10 сарын 6-ны өдөр /амралтын өдөр таарч байсан/ би дүүдээ “суман дээр ирж хэрүүл маргаан үүсгэж байхаар аймгийн төв орж ******* уулзаж ярилц” гэж хэлээд дүүгээ дагуулаад аймгийн төв орсон. Манай дүүгийн эхнэр ******* нь бага охиноо дагуулаад Ховд аймгаас ирээд манай эгчийн гэрт хоносон байсан. Би аймгийн төв орохоороо Бумбатад очдог. Намайг Бумбатад байхад манай дүү /******* / манай эгчийн гэрээс эхнэр, хүүхдээ авчирсан. Би эхнэр хүүхдийг нь гаднаас орж ирэхэд нь машинаа янзлахаар зөрөөд гарсан. Намайг байхгүй хооронд манай дүү ******* эгч рүү залгаад “эхнэр явахгүй байна. Би охиноо аваад гараад ирсэн. Гадаа явж байна” гэж хэлэхэд нь манай эгч очсон байсан. Намайг..... дугаар байрны 27 тоотод очиход манай эгч Э нь дүүгийн эхнэр Ж. Э маргалдсан байдалтай байсан. Манай дүүгийн эхнэр нь манай эгч Э рүү үсчиж, дайрч байсан. Тэгэхээр нь би “айл гэрийн амгалан тайван байдал алдагдууллаа манайхаас гар” гэж хэлээд ******* араас нь тэвэрч 2 гарнаас нь бариад өргөөд гэрээсээ гаргахад гаднах хаалгыг зогсоо зайгүй нүдээд байсан. ******* намайг гар утсыг нь авч шидсэн мэтээр мэдүүлэг өгсөн байсан. Хэрэв би ******* гар утсыг шидээд хагалсан бол тэр гар утаснаас миний гарын хээ олдох байсан. Би тэр гар утсыг шидэх нь битгий хэл олж хараагүй. ******* бол ирэхээсээ өмнө утсаар “бид нарыг ажил төрөлгүй болгоно, түйвээнэ” гэж заналхийлсэн шигээ бид нараас мөнгө нэхэх, нэр хүндийг минь гутаах санаагаа гүйцээхээр ирсэн. Шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж гарсан. Гэтэл ******* мэдүүлгийг харахад эмзэг эрхтэн рүү нь өшиглөж, гар хөл рүү нь балбаад байсан мэтээр мэдүүлэг өгсөн байна. Хэрэв энэ хүний мэдүүлж байгаа шиг зодсон бол хөнгөн гэмтэл биш хүнд гэмтэл авахаар харагдаж байна. ******* өгсөн 3 удаагийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, дандаа худлаа гүтгэсэн мэдүүлгүүд байна. Би энэ хүнийг цохиж, зодоогүй. Зодсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь фэйсбүүкээр миний нэр төрийг унагаах зорилгоор “энэ хүнийг албан тушаалаас нь халж, шоронд хийгээч” гэсэн утгатай зүйлүүдийг бичсэн байгаа. Мөн ******* ах нь над руу залгаад “ЧИ Ж ямар шээс вэ? Чамайг очиж ална. Чи манай дүүг зодсон байна” гэж дарамталж байсан. Би ******* ээжтэй утсаар ярьж энэ талаар хэлэхэд ээж нь “Би сайн мэдэхгүй байна. Та нар өөрсдөө учраа ол” гэж хэлсэн. ******* а нь фэйсбүүк болон цахимаар бид нарын нэр хүндийг унагаасан нийтлэлийг бичиж байна гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 сарын 03-ны билүү 04-ний өдрийн орой манай дүү ******* нь Ховд аймгаас над руу залгаад “Би гэрээсээ хувцас хунаргүй нүцгэн хөөгдчихлөө. Би аймаг руу очмоор байна. Та над руу мөнгө явуулаач” гэж хэлсэн. Би маргааш нь ******* руу наашаа ирэх зардлын мөнгө болон “хувцас авч өмс” гээд хувцасны мөнгө явуулсан. Тэгээд ******* 10 сарын 05-ны өдөр Ховд аймгаас ирсэн. ******* аймгийн төв дээр ирэхээр нь “энд байгаад яах юм бэ, хөдөө яв” гэж хэлээд ******* хөдөө гэр рүү явуулсан. ******* эхнэр ******* нь хүүхдээ авчирч өгөхөөр араас нь ирж байна гээд *******, ******* 2 уулзахаар сумаас орж ирлээ гэж дуулдсан. 2017 оны 10 сарын 07-ны өдөр ******* над руу залгаад “******* ирчихээд гэрээс гарахгүй байна” гэж хэлэхээр нь би “эгч нь яваад очьё” гэж хэлээд очиход ******* хүүхэдтэйгээ ирчихсэн сууж байсан. Тэгээд би ******* хандаж “Чи энд яах гэж ирсэн юм бэ? Айлд ирээд хэрүүл гаргаад байх юм зайлаач” гэж хэлсэн. Тэгэхэд ******* шургуулганд байсан хутга руу явсан. Тэр үед ******* цаанаас ирээд ******* тэвэрч аваад болиулсан. Ингээд бид нарыг маргаж байхад гаднаас ******* орж ирсэн. ******* орж ирээд ******* тэвэрч өргөөд гэрээс гаргах хооронд ******* миний гэдэс рүү 2-3 удаа өшиглөөд авсан. *******нхтуяа гэрээс гарсныхаа дараа хаалгыг хөдөлтөл өшиглөж, их чангаар нүдээд байсан. Эхний удаа ******* тэврээд гаргахад ******* “хүүхдээ авна, цүнхтэй хувцсаа нь авна” гээд орилоод байхаар нь оруулаад хүүхдийг нь өгөөд гаргасан. 2 дахь удаагаа гарахдаа хаалга нүдэж, өшиглөөд байхаар нь цагдаа дуудаж өгсөн гэв.
Шинжээч эмч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 10 сарын 07-ны өдрийн тогтоолыг үндэслэж Ж овогтой Э биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн. Мөн БОЭТ-ийн яаралтай тусламжийн хуудастай танилцаж 2017 оны 10 сарын 09-ний өдөр 595 тоот дүгнэлтийг гаргасан. Үзлэгээр толгой өвдөнө гэсэн зовиуртай. Баруун бугалганы гадна хэсэгт, баруун шуунд, зүүн шуунд, зүүн сарвуунд, баруун гуя болон зүүн гуянд цус хуралт болон зулгаралтууд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонг алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан гэв.
Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэг 2017 оны 10 сарын 07-ны өдөр болсон. Манай эхнэр болох ******* нь 10 сарын 06-ны өдрийн орой Ховд аймгаас ирсэн. ******* Дорнод аймагт ирдэг орой нь би аймгийн төв дээр биш хөдөө суманд байсан. Энэ асуудал гарах шалтгаан нь ******* намайг салж явахад өс хонзон санаснаас болсон. ******* ирэхдээ “сум руу очиж та нарыг түйвээнэ” гэсэн утгатай мессеж бичсэн. Тэгэхээр нь би сумын төвөөс ах Смашинаар хүргүүлээд аймгийн төв орж ******* й уулзахаар ирсэн. Би аймгийн төв ороод эгч рүүгээ залгаад ******* асуухад байна гэж хэлсэн. Би эгчийн гэрээс очиж *******болон охиноо аваад 78 байрны 27 тоотод ирсэн. Ж. орж ирээд надтай эвлэрсэн байдалтай юу ч болоогүй хүн шиг байсан. Тэгэхээр нь би *******-д “чи зүгээр үү? эндээс яваад өг” гэж хэлсэн. ******* ер нь бол их ууртай. Уурлахаараа галзуу, солиотой хүн шиг болдог. Тэрийг нь би мэддэг болохоор ******* нээх хэрэлдээгүй тэгсгээд өнгөрөөсөн. Намайг эмийн сан орохоор гарах гэхэд ******* эгч гаднаас орж ирсэн. Эгч орж ирээд ******* “чи яах гэж яваа юм бэ?” гэж асуухад *******нхтуяа “чамд хамаагүй” гэж хариулсан. Тэгээд ******* хутга авахаар шургуулга руу явахад нь би болиулсан. ******* манай эгч ******* маргалдаж байхад ******* ах гаднаас орж ирсэн. С ах гаднаас орж ирээд “чи одоо яв” гэж хэлээд ******* гарнаас нь барьж өргөөд гэрээс гаргасан. Тэгээд Цагдаад дуудлага өгч Цагдаа ирсэн гэв.
Гэрч *******арнайцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 сарын 06-ны өдөр ......байрны 27 тоотод аавындаа ирчихээд байж байхад ******* эхнэр ******* нь Ховд аймгаас хүүхдээ дагуулаад ирээд ******* элдвээр хэлж байгаад гараад явсан. 10 сарын 07-ны өдөр хэрүүл маргаан болоход нь би байгаагүй гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...С эгч Сарнай нь надад хандаж чи ер нь яв, гадуур дүүрэн такси байгаа тэр таксийг аваад яв гэх мэтээр уурлаж намайг гэр орноосоо хөөгөөд байхаар нь би Сарнай эгчтэй нь маргалдаад гэрээс нь гарч яваад Бумбат хотхонд байх хадам ээжийн дүү Отгонбаяр гэх эгчийнд очоод унтаж амарсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед манай нөхөр С над руу залгаж яриад удалгүй хүүхэд бид хоёрыг аваад .... байрны 27 тоотод очсон. Тухайн үед гэрт нь нөхрийн ах С байж байсан, бид нар ороод удаагүй байхад С......ах нь гэрээсээ гарч явсан юм. Тэгээд нөхөр С бид хоёр учир зүйгээ олох гээд ярилцах үедээ би С-Д хандаж болохгүй бол би энд ирж амьдарна гэж хэлсэн, тэгээд бид хоёр ярилцаж байгаад бараг л эв зүйгээ олсон. Манай нөхөр хүүхэдтэйгээ тоглож байгаад хэсэг хугацааны дараа эмийн сангаас охиндоо эм аваад ирье гэж гараад буцаж орж ирэхдээ Э гэх эгчтэйгээ орж ирсэн. Э гэх эгч нь орж ирээд шууд надад хандан “чи энд юу хийж байгаа юм, чи миний дүүг Ховд аймгаас хөөж тууж явуулсан байна лээ, одоо би чамайг эндээс хөөж явуулна, одоо чи манай гэрээс яв зайл” гээд намайг үсдэж, үснээс зулгааж гэдэс хэсэг рүү өшиглөж тийрээд байсан, тэгээд үсдэж чирээд хол болгоод хүүхдийг маань өгөхгүй гэсэн. Ингээд би хүүхдээ авах гээд Э эгч рүү очих гэтэл С миний хоёр гараас бариад хориглоод байсан. Ингээд бид нар маргаад байж байхад С гэх ах нь гаднаас орж ирээд “Чи манай гэрээс зайл” гэж хэлээд гуя, хөл гар, эмзэг эрхтэн, нуруу зэрэг газар руу олон удаа өшиглөж, толгойн зүүн хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би цагдаа дуудна гээд утсаа гаргаж ирэхэд С миний гар утсыг булааж аваад гал тогооны хэсэг рүү шидсэн. Тэгээд намайг үүдээр гаргахдаа нуруу хэсэг рүү өшиглөж гаргаад хаалга хаасан. Ингээд би хувцас, хүүхдээ авах гээд хаалгыг нь тогшоод тавихгүй байхаар нь өшиглөж цохиж байхад хаалгаа тайлахаар нь би гэрт нь орж гар утас, хувцсаа аваад, хүүхдээ авах гэтэл хүүхдийг маань өгөхгүй гээд дахин намайг гэрээсээ хөөж гаргасан. Ингээд би коридорт зогсож байхдаа цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа эргүүлийн цагдаа нар ирээд цагдаа байна гэж хэлж байгаад хаалгыг нь онгойлгож дотогш орсон. Тэгээд би хүүхдээ авсан, энэ үед С, Э нар нь цагдаад хандаж “наад хүүхэн чинь согтуу агсам тавиад байна, наад хүүхнээ аваад яв” гээд худал гүтгээд байсан. Би тухайн үед цагдаад нь үлээж амаа үнэртүүлсэн, ингээд цагдаа нар тэд нарыг хамт цагдаа руу явахыг шаардаж хамт явсан. Би цагдаа дээр ирээд мэдүүлгээ өгөөд дуусахад цагдаа нар нь намайг эмнэлэгт үзүүлээд ир гэхээр нь би өдрийн 13 цагийн орчимд 103-ын анхны тусламжийн төвд үзүүлж анхны үзлэгийн тодорхойлолт авсан. Э эгч гэртээ орж ирээд шууд л намайг яв зайл гэж үсдэж чирээд зодож цохисон. Тэр үед би нэг удаа түлхсэн, тэгээд бид нар маргаад байж байхад С нь орж ирээд намайг цохиж, зодож эхэлсэн. Тэгэхээр нь би С чи янхан, би тэр Байгал шиг чинь хүн биш гэж хэлсэн өөрөөр тэд нартай зодолдож ноцолдоогүй. С гаднаас орж ирээд түрийтэй хар гутлаараа хөл, гар, нуруу, бөгс, бөөр рүү өшиглөж хөхрөл няцрал учруулсан, харин Э нь намайг үсдэж гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. ...Би ер нь дээрх хүмүүст маш их гомдолтой байна, энэ хүмүүст зохих хариуцлагыг нь хүлээлгэж өгөхийг хүсч байна. С миний гар утсыг шидэж дэлгэцийг нь хагалсан төлүүлнэ ... гарсан эмчилгээний зардлыг нэхэмжилнэ ... энд зочид буудалд байсан зардал, нааш цааш явж байгаа унааны зардлаа ч нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/
Гэрч Ц.Балт мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхлээд дуудлаганд очиход тэр хүүхэн коридорт цүнхтэй хувцсаа хажуудаа тавьчихсан утсаар яриад байсан. Тэгээд би хаалга тогшиж дотогш ороход тэр хүүхэн наад хэд чинь намайг бүлэглэж зодсон гээд гар, хуруу зэрэг зүйлээ харуулж байсан. Тэр хүүхний гарын шуу хэсэг нь хөхөрсөн харагдаж байсан. Ингээд би тэр хүүхэнд хандаж та наад асуудлаа цагдаагийн газарт очиж тайлбар өг гэж хэлсэн. Коридорт зогсож байсан хүүхэн гэрт ороод уйлж хашгираад байсан. Харин дотор байсан хүмүүс нь наад хүүхэн чинь согтуу байна гэж хэлсэн, тэгэхэд тэр хүүхэн би архи огт уугаагүй эрүүл байна гээд над руу үлээсэн энэ үед архи үнэртээгүй. ...Би хаалга үүд нь эвдэрсэн зүйл анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 595 тоот дүгнэлтэд: "1.******* биед баруун бугалга, баруун болон зүүн шууны цус хуралт, зүүн сарвууны зулгаралт болон цус хуралт, баруун болон зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаараа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 49/
Шүүх сэтгэцийн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 23 тоот дүгнэлтэд: “1. ******* нь сэтгэцийн хувьд эрүүл байна. 2. ******* нь үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай. 3.******* нь хэрэг учралын үед сэтгэцийн хувьд эрүүл байсан” гэжээ. /хх-ийн 60-61/
-Хохирогч *******мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18, 20-21/
-Гэрч О.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 44/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 50/
-Хохирол нэхэмжилсэн талаарх баримтууд /хх-ийн 93-99/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 114, 116/
-Шүүгдэгч *******, ******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 70-74/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 10 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 78 дугаар байрны 27 тоотод төрсөн дүү ******* эхнэр хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож, биед нь “...баруун бугалга, баруун болон зүүн шууны цус хуралт, зүүн сарвууны зулгаралт болон цус хуралт, баруун болон зүүн гуяны цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч *******, гэрч Ц.Балт, О.Мөнх-Эрдэнэ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 09-ны өдрийн 595 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар хохирогч *******-г бүлэглэж зодсон зүйл байхгүй гэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар “хохирогч нь зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэж байна” гэж тус тус мэтгэлцэж байна.
Шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх хуульд заасан эрхтэй боловч шүүгдэгч нар нь хохирогч *******-бүлэглэн зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан зүйл байхгүй гэж тус тус мэдүүлж байгаа мэдүүлэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд, тухайлбал, хохирогч *******-удаа дараагийн эх сурвалжаа зааж өгсөн мэдүүлэг, тухайлбал, Э нь зүүн гарын сарвууны ар хэсэг, баруун гуяны дунд хэсэгт цохиж гэмтэл учруулсан, С нь баруун гарын булгалга, баруун шууны доод хэсэг, зүүн гуяны гадна хэсэгт, зүүн гарын шууны дээд хэсэгт гэмтэл учруулсан гэж, /хх-ийн 22/, гэрч Ц.Балтын өгсөн: “...Тэр хүүхэн наад хэд чинь намайг бүлэглэж зодсон гээд гар, хуруу зэрэг зүйлээ харуулж байсан. Тэр хүүхний гарын шуу хэсэг нь хөхөрсөн харагдаж байсан...” гэж /хх-ийн 43/, гэрч О. Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Нэг эмэгтэй залгаад ......байранд хүмүүс намайг зодчихлоо, би орцны гадаа байна” гэж дуудлага өгсөн. Балт цагдаа дээрх дуудлагаар 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн авчирсан байсан ...” гэж /хх-ийн 44/, хохирогч ******* Цагдаагийн газарт 2017 оны 10 сарын 07-ны өдрийн 13 цаг 30 минутад өгсөн... Э, С нарт зодуулсан” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /хх-ийн 7/, мөн 2017 оны 10 сарын 7-ны өдрийн 15 цаг 30 минутад яаралтай туслалцааны төвд очиж биеэр үзүүлсэн анхны үзлэгийн тодорхойлолтод “хүнд зодуулсан толгой өвдөнө, гар, ууц, нуруугаар өвдөнө, зүүн гарын шууны хэсэг хөхөрсөн, гуяны хэсэг хуруу дарам хэсэгт хөхөрсөн” гэж /хх-ийн 50/, шинжээч эмч *******гийн “...******* биед баруун бугалга, баруун болон зүүн шууны цус хуралт, зүүн сарвууны зулгаралт болон цус хуралт, баруун болон зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь шинж байдлаар нь 2017 оны 10 сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой буюу шинэ гэмтэл болно” гэх тайлбар, мэдүүлгүүд /хх-ийн 55/ болон бусад баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч *******-д нь хохирогчид учирсан гарын шууны хохирлыг хохирогч өөрөө хаалга цохиж байгаад гэмтсэн байх гэж бодож байна гэж тайлбарлаж байх боловч хохирогч хаалга цохиж, биедээ гэмтэл авсан гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн хэрэгт авагдсан шинжээч эмч *******гийн 2017 оны 10 сарын 09-ны өдрийн 595 тоот дүгнэлт нь 2017 оны 10 сарын 7-ны өдрийн яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн анхны үзлэгийн тодорхойлолт, хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээч эмчийн үзлэгт тус тус үндэслэгдсэн өөр хоорондоо зөрүүгүй, хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байна.
Хохирогч ******* учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******, *******- нарын санаатай үйлдлээр хохирогчийн гар, хөл рүү нь удаа дараа цохиж зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Гэрч ******* нь “...Манай ах, эгч нар Э-гар хүрч цохиж зодсон асуудал байхгүй...” гэж мэдүүлж байх боловч гэрч нь шүүгдэгч *******, ******* нартай төрсөн ах дүүгийн холбоотойн улмаас тэдэнтэй нэг ашиг сонирхолтой гэж үзэх үндэстэй байхаас гадна түүний дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар няцаагдаж байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Хохирогч ******* , гэрч Ц.Балт, О.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 595 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндийн гэм хорын хохирлын талаар гаргаж өгсөн 52 хуудас баримтыг нэг бүрчлэн бодож тооцож үзэхэд нийт 774508 төгрөгийн баримт болж байх бөгөөд үүнээс эрүүл мэндийн гэм хорын хохиролд хамаарал бүхий нэхэмжлэх үндэстэй нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардлын 35600 төгрөгийн, Ховдоос Дорнод аймагт ирсэн, явсан тээврийн зардлын хөлс 195000 төгрөг, нийт 230600 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч ******* 115300 төгрөг, шүүгдэгч ******* 115300 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч ******* олгож, хохирогчийн нэхэмжлэлээс эрүүл мэндийн гэм хорын хохиролд хамаарахгүй, нэхэмжлэх үндэслэлгүй гар утасны үнэ 180000 төгрөг, /энэ гар утсыг шүүгдэгч нар эвдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй/ таксины хөлс 35700 төгрөг /энэ нь зөвхөн таксины жолооч Н.Амгалантөгсбаатар гэдэг хүний тодорхойлолтоос өөр баримт байхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй/ хоол хүнс болон бусад эд зүйлийн үнэ 328208 төгрөг, нийт 543908 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******, ЖД.......... регистрийн дугаартай, шүүгдэгч ******* ЖД........... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг шүүгдэгч нарт тус тус буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А овогт ******* , шүүгдэгч А овогт Ж. Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж. С, Ж. Э нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарын цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ******* 115300 /нэг зуун арван таван мянга гурван зуу/ төгрөг, шүүгдэгч ******* 115300 /нэг зуун арван таван мянга гурван зуу/ төгрөг, нийт 230600 /хоёр зуун гучин мянга зургаан зуу/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч ******* олгож, хохирогчийн нэхэмжлэлээс гар утасны үнэ 180000 төгрөг, таксины хөлс 35700 төгрөг, хоол хүнс болон бусад эд зүйлийн үнэ 328208 төгрөг, нийт 543908 / таван зуун дөчин гурван мянга есөн зуун найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******....... регистрийн дугаартай, шүүгдэгч *******........... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР