2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/04088

 

 

 

 

 

 

 

 

  2025             05             14                                                192/ШШ2025/04088

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улаанбаатар хотын *******т байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа “Нарлаг алтай" СӨХ нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйл 21.1 дэх хэсэг "Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө" 32 дугаар зүйл 32.2.2-д "орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх" гэсэн ажил олгогчийн үүргийг зөрчин нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 12 ******* (арван хоёр сая гурван зуун арван нэгэн мянга есөн зуун ерэн таван төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги болох 6 155 997.96 (зургаан сая нэг зуун тавин таван мянга есөн зуун ерэн долоон төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг, нийт 18 467 993.89 (арван найман сая дөрвөн зуун жаран долоон мянга есөн зуун ерэн гурван төгрөг наян есөн мөнгө) төгрөгийн өрийг үүсгээд байна. Нийгмийн даатгалын сангийн орлогыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл 11.1.5 дах хэсэгт "нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэн, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг бууруулсан болон нуусан орлогод тооцсон алданги, торгууль" байна гэж, тус хуулийн 37 дугаар зүйл 37.13.3 дах хэсэгт "нийгмийн даатгалын доод шатны байгууллага, байцаагчийн тогтоосон шимтгэл, алданги, хүү. торгуулийг төлөхөөс зайлсхийсэн, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн ажил олгогчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх" гэж тус тус хуульчилсан байна. Нийгмийн даатгалын байгууллагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дүгээр тушаалаар батлагдсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх" журамд заасны дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс ажил олгогчид дээрх үүссэн шимтгэлийн өрийг төлөхийг удаа дараа шаардаж 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1402 дугаартай "Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай" албан бичгээр Төрийн банканд хүргүүлсэн. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 0000079 дугаар бүхий "Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага барагдуулах тухай Улсын байцаагчийн албан шаардлага"-г гардуулах гэсэн боловч хүлээж авах захирал байхгүй тул тус байрны 3 оршин суугчдад гардуулж өгсөн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/Ш32025/13324 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо уг сууц өмчлөгчдийн холбоо нь хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй улмаас өр төлбөрөө барагдуулах талаар шаардлага хүргүүлэх боломжгүй болоод байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад зааснаар хариуцагчийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь 2025.05.05-ны өдрийн 352 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.11.01-нийн өдрийн 1402 дугаартай мэдэгдэл, Улсын байцаагчийн 2024.04.09-ний 0000079 дугаартай албан шаардлага, алданги тооцсон хүснэгт, тус шүүхийн шүүгчийн 2025.03.24-ний өдрийн 192/ШЗ2025/13324 дугаартай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч Нарлаг алтай СӨХ нь одоо хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй улмаас өр төлбөрөө барагдуулах талаар шаардлага хүргүүлэх боломжгүй болоод байх тул хариуцагч ******* эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.03.24-ны өдрийн 192/ШЗ2025/13324 дугаартай  захирамжаар Нарлаг алтай СӨХ нь нэхэмжлэлд дурдсан *******, 24 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс ******* байранд байрлах хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тогтоогдсон байна.

 

4. Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ

 

5. Нарлаг алтай СӨХ нь нэхэмжлэлд дурдсан *******, 24 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс ******* байранд байрлах хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.03.24-ны өдрийн 192/ШЗ2025/13324 дугаартай  захирамжаар тогтоогдож байх тул ******* эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.

 

******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэг, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох /, /түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Нарлаг алтай СӨХ /түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд/-г эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоохыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР