| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2025/00088/И |
| Дугаар | 192/ШШ2025/02125 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/02125
2025 03 20 192/ШШ2025/025
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* дугаар байранд байрлах, “Монгол дээд сургууль” БСБ /*******/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, *******, Чингисийн өргөн чөлөө гудамж, *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* //,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, , тоот хаягт оршин суух, овогт //,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, *******, Чингисийн өргөн чөлөө гудамж, *******, 04 тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн /РД:ХД8210*******78/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, , тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн /РД:ХД792174/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 02 дугаар хороо, , тоот хаягт байрлах, “Асиан сити” ХХК-нд холбогдох,
100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монгол дээд сургууль” БСБ-ын төлөөлөгч Н.*******, Ө., Д., Д. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…Бид “Асиан сити” ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ” болон “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ” гэж хоёр гэрээ байгуулсан. Гурван талт гэрээний 2.5-д “орон сууц өмчлөгчид төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр төлөх түрээсийн урамшууллыг ..., улиралд нэг удаа олгоно” ... нийт дүнгээр сард 14,000,000 төгрөг, улиралд 42 сая байхаар гэрээний нөхцөл болгож тусгажээ. Бид дээрх орон сууцуудыг 2023 оны 07 дугаар сард суллаж өгсөн бөгөөд 2023 оны 08 дугаар сараас 2024 оны ******* сар хүртэл 15 сараар бодоход 210,000,000 төгрөг төлөх ёстой байв. Гэтэл “Асиан сити” компани нийт *******0,000,000 төгрөг төлөв. Иймд “Асиан сити” ХХК-аас гэрээнд заасан түрээсийн урамшууллын дутуу 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...“Монгол дээд сургууль” БСБ, Ө., Д., Д. нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Асиан сити” ХХК-нд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлага болох 100,000,000 төгрөг гаргуулах үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн барагдуулах болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монгол дээд сургууль” БСБ, Ө., Д., Д. нар нь хариуцагч “Асиан сити” ХХК-нд холбогдуулан 100,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбарыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Монгол дээд сургууль” БСБ, Ө., Д., Д. нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Асиан сити” ХХК-нд холбогдох 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийн 50 хувь болох 328,975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч “Асиан сити” ХХК-аас тус бүр 328,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД