Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 141/ШШ2025/00118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн даргаар П.Ган-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ........................д оршин суугч Ц овогт Лгийн Онь “Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Онь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1970 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс Завхан аймгийн Тэс суманд төрсөн. Би 3-р анги төгссөн болно. Тухайн үед багийн дарга болон нутгийн хүмүүс Б гэж дууддаг байсны улмаас ХАА нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр дээр О нэрийг маань Б гэж бичсэн байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримт дээр нэрийн зөрүүтэй байгаа тул бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү.  ...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Онь бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд Л.О нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлээс Л хүүгийн Б нэрээр нээн олгож, баруун доод өнцгийг оруулан нэгдлийн тамга дарж баталгаажуулсан хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ц овогт Лгийн О мөн болох нь:

- Ц овогт Л гийн Оын ...... дугаарын регистртэй иргэний үнэмлэхийн хуулбар,

 

- “...Лгийн О .......... өдөр ...... суманд төрсөн. Эцэг Да овогт Л, эх Сгийн Б гээд  ......... өдөр 31 дугаарт бүртгэв...” гэсэн төрсний гэрчилгээний хуулбар

 

- Лгийн Оыг Нэгдлийн зөвлөлийн хурлын 13 дугаар тогтоолоор нэгдлийн гишүүнд элсүүлсэн 1991 онд 06 дугаар сарын 10-ны өдрийн Тэс сумын Дэлгэрэх нэгдлийн 117 дугаартай хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэхийн хуулбар,

 

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...Лгийн О, э., ......... өдөр төрсөн, эцэг Дын Л, эх Сгийн Б, 1... оны ......... өдөр бүртгэсэн...” гэсэн төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,

 

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Лгийн О, эмэгтэй, регистрийн дугаар ......, ........................ өдөр Завхан  аймгийн ......................... багт төрсөн, бага  боловсролыг ............... онд эзэмшсэн, ................... нэгдлийн ................... бригадад хоньчин ажил эрхэлдэг. Эцэг Дын Л, эх Сгийн Б, ........................өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

 

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Нөхөр ................., эхнэр Лгийн О, ...................... өдөр гэр бүл болсныг ......................... өдөр бүртгэсэн, байнга оршин суух хаяг Увс аймаг Өндөрхангай сум...” гэсэн гэрлэснийг бүртгэх ХААТР-15 маягтын хуулбар,

 

- Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03-08/3805 дугаартай “...Тэгүүлэгч өөрөө Дын Л ..............настай эрэгтэй, эхнэр Сгийн Б ............... настай эмэгтэй, Лгийн О ............. настай ..............., Лгийн О........... настай эмэгтэй, Лгийн С............... ............... настай эрэгтэй, Лгийн ................... настай эмэгтэй, Лгийн Лхагвадорж...” гэсэн 1989 оны хүн амын тооллогын лавлагаа,

 

 - Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03-08/3812 дугаартай “...Тэгүүлэгч өөрөө Т.......... Ц....  ...... настай ...., эхнэр Лгийн О .... настай эмэгтэй, Ц......Г............г, 3 настай, эмэгтэй, Ц Ц настай, эмэгтэй...” гэсэн 2000 оны хүн амын тооллогын лавлагаа

 

-  Завхан аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны А/1285 дугаартай “...Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Баяндооно бригадад мал маллаж байсан Л.Оын хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1987 онд 3558 төгрөг 1-12 сар, 1988 онд 4168.47 төгрөг 1-12 сар, 1989 онд 4185 төгрөг, 1-12 сар, 1990 онд 4226 төгрөг 1-12 сар...” гэсэн лавлагаа,

 

-  Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаартай “...Малчдын ээлжийн амралт олгох тухай гээд хавсралтын 7-р мөрөнд Д.О, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 15 хоногоор тооцсугай...” гэсэн тушаалын хуулбар,

 

- Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны А/587 дугаартай “...1987-1980 онд Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Баяндооно бригадад мал маллаж байсан гэх Л.Оын /Л.Б/ цалингийн тодорхойлолтыг олгов гээд 1987 онд 2237,73 төг, 1-12 сар, Хуу №31 /Л.Б нэрээр/, 1988 онд 3089,8 төг, 1-12 сар, Хуу №үгүй /Л.Онэрээр/, 1989 онд 2863,39 төг, 1-12 сар, Хуу №42 /Л.Онэрээр, 1990 онд 2484,98 төг, 1-12 сар, Хуу № үгүй  /Л.Б нэрээр/ гэсэн лавлагаа,

 

- Гэрч Б.Н “...Би Л.О/Б/-ийн аав Л, ээж Б нарыг таньдаг байсан учраас тэдний охин болох Оыг сайн мэднэ.  Тухайн үед бид нар айл аймаг нэг нутагт ажиллаж амьдарч байхад Лгийн хүүхдүүд буюу Л.Онь Тэс сумын дотуур байранд амьдардаг манайхаар ирдэг байсан. Тэгэхэд Л.Оыг гэрийнхэн нь Б гэж дуудаг байсан. Ер тухайн үеийн хүмүүс хүүхдээ дандаа нэрийг нь тал дуудаг байсан. Тэрнээс болж одоо Л.Онь тэтгэвэрт гарах гэтэл нэрийн зөрүү гарсан гэсэн. Ер нь нутгийнхан, ангийнхан нь, гэр бүлийн хүмүүс нь хүртэл Л.Оыг Б гэж дууддаг байсан. Тийм болохоор бичиг баримтууд дээр нь Б гэж бичсэн байх. Гэхдээ Л.Б биш Лгийн Огэдэг хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч М.О “...Би Л.О/Бтай/ багаасаа найзалж нэг нутагт өссөн. Л.Онь 1970 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрж Завхан аймгийн Тэс сум руу шилжиж ирж байсан. Гэхдээ би хэдэн он гэдгийг нь санахгүй байна. Тэднийх Завхан аймгийн Баянтэс сумаас Завхан аймгийн Тэс сумын Хөх толгой гэдэг газар нүүж ирж байсан. Манайхан Хөх толгойн хажууд буюу Аргалантын өвөр гэдэг газар байсан учраас багаасаа айл саахалт амьдарч ирсэн учраас Л.О/Б/-ын талаар сайн мэднэ. Бид нар болон манай нутгийнхан болон аав ээж нь Л.Оыг Б гэж дуудаг байсан. Тэднийх хүүхдүүдээ дандаа тал нэрээр нь дуудаг байсан. Бид нар Л.Огэдэг нэрийг нь мэддэг ч Б гэж дуудаад дасчихсан учраас дандаа Б гэж дууддаг байсан. Гэтэл Л.Онь тэтгэвэрт гарах гэтэл дууддаг нэрээр нь буюу Б гэдэг нэрээр нь бичиг баримтууд дээр нь бичигдсэнээс болоод бичиг баримтын зөрүү гарсан гэсэн. Тухайн үеийн хүмүүс нягталж шалгахгүйгээр бичиг баримт дээр дууддаг нэр тавьдаг байсантай холбоотой бичиг баримтын зөрчил гарсан гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлээс Лхүүгийн Б нэрээр нээн олгож, баруун доод өнцгийг оруулан нэгдлийн тамга дарж баталгаажуулсан хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ц овогт Лгийн Омөн болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлээс Л х Б нэрээр нээн олгож, баруун доод өнцгийг оруулан нэгдлийн тамга дарж баталгаажуулсан хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ц овогт Лгийн О мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ДОРЖБАЛ