Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0383

 

2025 05 20 128/ШШ2025/0383

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Э,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М,

Хариуцагч: П,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.С, Ё.Н,

Маргааны төрөл: Пийн дүгнэлт хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С, Ё.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Э Улсын ерөнхий прокурорын газрын Пд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа: Пийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар дүгнэлтийн Ш.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байна.

2. Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс тус прокурорын газрын Тамгын хэлтсийн даргын үйл ажиллагаанд албаны шалгалт явуулж ...албаны авто машин ашиглалт, газар эзэмшилт, худалдан авах ажиллагаа, барилгын зураг төсөл, харьяалан удирдах захиргаа, үйлчилгээний ажилтан нараар хувийн ажил, үйлчилгээ хийлгэх... зэрэг зөрчил илрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан Прокурорын ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5-д Прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаарх шалгалтыг Улсын ерөнхийн прокурорын газрын хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий бүтцийн нэгж хариуцан явуулж, Пд танилцуулна гэж зааснаар Улсын ерөнхий прокурорын 2022 оны А/89 дүгээр тушаалаар баталсан Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалт явуулж, пд шилжүүлж, Пийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд Тамгын хэлтсийн дарга, ахлах прокурор Ш.Э нь Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.5-д албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах, эсхүл сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалыг ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийнэ, 2.4.18-д Прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн байна.

3. Нэхэмжлэгч дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргахад Улсын ерөнхий прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар хариу мэдэгдэх хуудсаар ...Пийн хуралдааныг дахин хуралдуулах үндэслэлгүй байна гэх хариуг Пийн дарга О.Машбат өгсөн тул эс зөвшөөрч шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

4.1. Пийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар дүгнэлт Цаг хугацаа, үйл баримт тодорхой бус тайлбаруудыг үндэслэсэн нь гомдол хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод хараат бус байх зарчмуудыг зөрчсөн,

4.2. Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс явуулсан шалгалтын ажлын хүрээнд тогтоогдсон гэх үйлдэл, үйл баримтууд нь бодит байдалд нийцээгүй, нэг талыг барьж хууль зүйн зохицуулалтыг ноцтой зөрчсөн гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Ш.Эийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газрын Пийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар дүгнэлтийн Ш.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Шаардлагын хувьд нэхэмжлэгчийн зүгээс шаардлагуудад дурдагдсан үндэслэлүүд болон үйл баримтууд нь нотлогдох боломжгүй мөн ёс зүйн зөвлөлийн шалгалтын хүрээнд хийгдсэн ёс зүй зөрчсөн гэх асуудлууд Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлүүдийг зөрчиж гаргасан дүгнэлт байна. Цаг хугацаа, үйл баримт тодорхой бус тайлбаруудыг үндэслэж дүгнэлт гаргасан. Үүнд нэр бүхий ажилчид буюу жолооч н., н., н. нараас авсан мэдүүлэг, тайлбаруудад хэзээ, ямар үйл баримт болсон хугацаа нь тодорхой тусгагдаагүй. Хэт нэг талыг барьж субьектив хандлагаар дээрх хүмүүсийг асуусан байна гэж харагдахаар байна. Мөн цаг хугацааг тодорхойлж хэлсэн тайлбарууд байна. н., н., н.Даваадалай, н., н. зэрэг нэр бүхий иргэдээс тайлбар авсан. Энэ тайлбаруудад дурдагдсан цаг хугацаа нь 2021, 2022, 2023 оны үйл баримтуудыг дурддаг. Үүнтэй холбоотойгоор дээрх цаг хугацаануудад дурдагдсан үйлдлүүдийг ёс зүйн зөрчил мөн гэж үзвэл хуульд заасан ёс зүйн хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацааны асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн газар эзэмшихтэй холбоотой асуудалд н., н.Баасанбаяр нараас тайлбар авсан. Ёс зүйн зөвлөлийн шалгалтын ажлын хүрээнд нэхэмжлэгчийн хүү Э.Баасанбаяр, бэр н. нартай холбоотойгоор ямар нэгэн газар эзэмшилтэй холбоотой ажлын хэсэг болон тушаал шийдвэрт нэр дурдагдаж орсон баримт тогтоогддоггүй. Мөн худалдан авах ажиллагаатай холбоотой 2 удаагийн Ерөнхий прокурорын тушаалаар ажлын хэсэг томилогдож, тухайн ажлын хэсэг дуудлага худалдааг зарлан явуулах ажиллагааг Тамгын хэлтсийн дарга явуулахыг тушаалд дурдсан байна. Дуудлага худалдаанд ороод ялагч болоод автомашинуудыг худалдаж авсан нэр бүхий иргэд нь нэхэмжлэгч Ш.Этэй садан төрлийн болон ямар нэгэн хамаарал бүхий хүмүүс биш байна гэдэг нь шүүхэд ирсэн баримтуудаар тогтоогдсон. Дээрх хүмүүсээс хоёрдогч болон гуравдагч байдлаар худалдаж авсан үйл баримтуудад үндэслээд нэхэмжлэгчийг дээрх худалдан авах ажиллагаатай холбоотой асуудалд ёс зүйн зөрчил бүхий нөхцөл байдал үүсгэсэн гэж дүгнэж байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа. Прокурорын байгууллагын албаны барилгын зураг төсөлтэй холбоотой асуудлуудад н.Батмөнх, н.Бурмаа, н.Д******* зэрэг хүмүүсийн тайлбараар нотлогдсон гэж үзэн ёс зүйн зөрчил гэж дүгнэсэн. Прокурорын байгууллагын зураг төсөлтэй холбоотой асуудалд Тамгын хэлтсийн даргын хувьд ёс зүйн зөрчилд тооцогдохоор үйлдэл гаргаж түүнд өөрийн хамаарал бүхий хүнийг оруулсан гэдэг юм уу, хууль бус болон ёс зүйн хувь хэмжээг зөрчсөн байх ямар нэгэн үйлдэл гаргаагүй болох нь шалгалтын явцад тогтоогдсон баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Бусад асуудлын талаар К., н.*******, н., н., н.П*******, Э., О. зэрэг хүмүүсээс авсан тайлбаруудаар тогтоогдлоо гэж дүгнэсэн. Ерөнхий дүгнэлтэд зан харилцаа, өөрийн удирдлагад байгаа хүмүүстэй харилцах харилцааг дүгнэсэн. Энэ дүгнэлт хэт 1 тийм субьектив талаар хандсан. Өөрөөр хэлбэл өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй мөн үүнтэй холбоотойгоор тавьсан зарчмын шинжтэй шаардлагуудыг тухайн ажилтан, албан хаагч нар өөрийн хувь хүний байдлаар хүлээж авсан хандлагууд дээрх тайлбараас харагддаг. Ийм учраас Пийн дугаар дүгнэлтийг гаргахдаа ёс зүйн дүрмийн 2.4.5, 2.4.8, 1.4.18 дах хэсгүүдийг зөрчсөн гэж дүгнэсэн. Дүгнэлт нь Прокурорын ёс зүйн дүрмийн 3.7 дах хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх хууль зүйн үр дагавар үүсгэсэн. дугаар дүгнэлтийн 3 дах заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 94-98 дугаар зүйлүүдэд заасан хууль зүйн зохицуулалтын дагуу өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж Ерөнхий прокурорын газрын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг бүхэлд нь эс зөвшөөрч Ерөнхий прокурорт хандаж урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авсан. Хууль зүйн үндэслэлийн хувьд маргаан бүхий дугаар дүгнэлт нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дах хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дах хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргаж өгсөн хариу тайлбар мөн шүүх хуралдааны явцад дугаар дүгнэлт ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, дээрх дүгнэлтийг үндэслээд сахилгын хариуцлага тооцох эсэх асуудал бол Ерөнхий прокурорын бүрэн эрхийн асуудал гэсэн байдлаар хариуцагч тайлбарладаг. Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаад, захиргааны хэрэг үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсанаас хойш 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Ш.Эт сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл буюу тэмдэглэл ирсэн. Үүнтэй танилцаад ямар ч арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байдлаар нэхэмжлэгч тайлбараа бичиж өгсөн. Тухайн тэмдэглэлд албан тушаал бууруулах арга хэмжээ тооцох талаар тэмдэглэлд тусгагдсан. 1 дүгээр хавтаст хэргийн 229 дүгээр талд байгаа. Прокурорын байгууллагын тухай хуулийн 48.1, 48.1.5, 66.3, 67.1.4, Төрийн албаны тухай хуулийн 48.3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын зарлигийн хавсралтаар батлагдсан Сахилгын дүрмийн 1.3, 1.3.2, 4, 4.10 дугаар зүйл, Пийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар дүгнэлт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон. дугаар дүгнэлтийг үндэслээд албан тушаал буруулах сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэснийг урьдчилан танилцуулж дээрх шийдвэрт тайлбар санал гаргах боломжтой гэсэн байдлаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн гэдэг нь Ерөнхий прокурорын чиг үүргийг тодорхойлоод өгсөн. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нараас тайлбарлаад байгаа. Энэ бол дүгнэлт үүнийг үндэслээд ерөнхий прокурор ямар арга хэмжээ авах нь Ерөнхий прокурорын эрх үүргийн асуудал гэж тайлбарлаад байгаа. Энэ тайлбар хууль зүйн хувьд үндэслэлгүй. Үйл баримтын хувьд Ерөнхий прокурор маргаан бүхий дугаар дүгнэлтээр үндэслээд албан тушаал бууруулах талаарх шийдвэрийг урьдчилсан байдлаар мэдэгдээд явж байгаа. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол дугаар шийдвэрийн хүрээнд зөрчигдөх бодит нөхцөл байдал үүссэн байна. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу актын биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дэх хэсэгт заасан зорилт үүний хууль зүйн агуулга нь иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах аргыг тодорхойлсон байгаа. Тэгэхээр хууль зүйн хувьд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага дугаар дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэгч Ш.Эийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал, хууль зүйн үр дагаврыг бодитоор үүсгэсэн. Ийм учраас хариуцагчийн дүгнэлтийг үндэслэж ямар шийдвэр гаргах нь Ерөнхий прокурорын бүрэн эрхийн асуудал гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн хувьд үгүйсгэгдэж байна. Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиудад зааснаар ажилтанд сахилгын шийтгэл оногдуулахтай холбоотой хууль зүйн зохицуулалт байгаа. Сахилгын шийтгэл үйлдэгдсэнээс хойш тухайн сахилгын шийтгэлд хууль зүйн хариуцлага тооцох хуулийн хугацаа байгаа. Гэтэл ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон бүхий л үйлдлүүдэд хууль заасан сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа дуусгавар болсон. Пийн ёс зүйн дүрэмд тухайн ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх, илрүүлэхтэй холбоотой нарийвчилсан хугацааны зохицуулалт байхгүй. Хуулийн хувьд шүүхээс тухайн төрлийн харилцааг зохицуулсантай холбогдох хуулийг хэрэглэх хэмжээ хязгаарыг хязгаарласан гэж нэхэмжлэгчийн хувьд үзэхгүй байна. Ёс зүйн зөвлөлийн ёс зүйн зөрчил түүнтэй холбоотой хууль зүйн хугацааг тухайн пийн дүгнэлтэд тусгаж өгөөгүй гэж тайлбарлаад нэхэмжлэгчийн эрхийг дордуулж байгаа ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилга хариуцлагатай холбоотой түүнийг хууль зүйн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хууль хэрэглээний хугацааг хэрэглэх зохицуулалтыг тайлбарлахад Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж болохгүй гэж нэхэмжлэгчийн хувьд дүгнэж байгаа. Ийм учраас дээрх хуулийн зохицуулалтыг харахад пийн дүгнэлтэд дурдагдсан үйлдлүүдэд холбогдох хугацаа 2023, 2024 онд дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн хувьд дээрх зөрчлийг гаргаагүй. Энэ зөрчлүүдтэй холбоотой шалган шийдвэрлэх ажиллагааг ёс зүйн зөвлөл бүрэн гүйцэт аваагүй. Босоо удирдлагатай байгууллага учраас тухайн байгууллагад харьяалагдаж цалин хөлс авч байгаа захиргаа, үйлчилгээний ажилтнуудаас тайлбар, мэдүүлэг авах нь босоо удирдлагатай байгууллагын тогтолцооны онцлогоор явдаг. 1 үйл баримтын талаар хэд хэдэн жолооч өөр байдлаар мэдүүлсэн нөхцөл байдлуудаас ёс зүйн зөрчлийг нотлох гол үндэслэл болоод байгаа гэдэг тайлбарууд хоорондоо зөрөлдөх нотолгооны ач холбогдлоо алддаг шинжүүд ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийн хүрээнд тогтоогдож байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. дугаар дүгнэлтийн Ш.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Пийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурор Ш.Эийг ажлын албанаас шалгасан шалгалтын нөхцөл байдлаас үндэслээд п хамтын зарчмаар дүгнэлтээ гаргасан. ЭНэ дүгнэлт хууль болон дүрэм журмыг зөрчиж гараагүй. Шалгалтын ажиллагаатай холбоотой тогтоогдсон уу, тогтоогдоогүй юу гэдгийг энэ танхимд ярих уу, аль эсвэл пийн хамтын зарчмаар шийдвэрлэсэн. П ямар хууль, дүрэм, журмыг зөрчиж дүгнэлт гаргасан гэдэг асуудал байгаа. Шалгах ажиллагааг зөрчсөн үү эсвэл тогтоогдоогүй нөхцөл байдлыг хэлээд байна уу, холиод байх шиг байна. Пийн дүгнэлт Ш.Э гэдэг прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэдэг дүгнэлт байгаа юм. Зөвлөл ямар дүрэм, журам зөрчсөн гэдэг асуудалд үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй байна гэж үзэж байна. Пөөс гарсан зөвлөлийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэлийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6.1. Пийн ажиллах журамд асуудлыг хэлэлцээд ямар шийдвэр гаргахыг 6.8-д заасан байгаа. Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх тухай дүгнэлт, гаргаагүй тухай дүгнэлт аль эсвэл нэмэлт ажиллагаа хийлгүүлэх, харьяаллын дагуу шийдвэрлэ гэсэн байгаа. П сахилгын арга хэмжээ оногдуулах, оногдуулахгүйтэй холбоотой ямар ч асуудлыг хэлэлцэхгүй, шийдвэрлэхгүй 3 шийдвэр гаргана гэж заасан байгаа. Дүгнэлтийг Ерөнхий прокурорт танилцуулаад Ерөнхий прокурор бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэн гэж байгаа. Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно гэж байгаа болохоос оногдуулна гэдэг агуулга байхгүй. Сонсох ажиллагаа хийгдээд сахилгын шийтгэл оногдуулаад эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх гэж байна гэдэг агуулга яриад байна. Сонсох ажиллагаа хийж байгаа болохоос биш шийдвэр гаргаж байгаа асуудал биш. Сонсох ажиллагаа хийгдээд магадгүй Ерөнхий прокурорын шийдвэр гаргаад хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй асуудал гарвал захиргааны акт болох байх гэж бодож байна. Пийн дүгнэлт хууль, дүрэм, журам зөрчиж гарсан гэж байна. Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан хууль, дүрэм, журмын дагуу шалгах ажиллагааны явцад алдаа гарсан уу, эсвэл бүрэлдэхүүн буруу байсан уу гэдэг асуудал байгаа. Сахилгын арга хэмжээний асуудал бол дараагийн асуудал. Ялгаж, салгаж ойлгохгүй бол болохгүй. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа таамаг дэвшүүлээд үүндээ дүгнэлт хийж ярьж байна. Захиргаа, үйлчилгээний ажилтнаас тайлбар авсан. Өмнөх тайлбар дээрээ албан тушаалаараа далайлгаад, сүрдүүлээд тайлбар авсан гээд үүнийг нотлох баримт болж чадахгүй гэж байгаа юм. Таамаг дэвшүүлээд дүгнэлт хийгээд байгаа асуудлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Дотоод хяналт, шалгалт явуулахдаа шаардлагатай бүх л ажиллагааг хийнэ. Захиргаа, үйлчилгээний ажилтан, прокурор, албан хаагч шаардлагатай бүхий л хүнээс тайлбар тодорхойлолт гаргуулж авдаг. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс таамаг дэвшүүлж байгаа асуудлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа.

7.1. Дотоод хяналт, шалгалт явуулахад тухайн зөрчил гарсан хугацааг тэдэн оны зөрчлийг шалгана гэдэггүй. 2021 онд гарсан зөрчил учир шалгаж болохгүй, 2024 онд гарсан зөрчлийг шалгана гэсэн зүйл байхгүй. Дотоод хяналт, шалгалт явуулахад тухайн зөрчил, шалгаж байгаа асуудал, хэзээ ч гарсан асуудал байж болно. Энэ асуудлыг тэдэн жил өнгөрсөн учир шалгахгүй гэдэг агуулга биш гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Улсын ерөнхий прокурорын Ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Ё.Нийн шалгасан Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга, ахлах прокурор Ш.Эийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцээд түүнийг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.1 дүгээр зүйлийн 2.4.5-д заасан албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах, эсхүл сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалыг ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийнэ, 2.4.8-д эрхэлж буй ажил, албан тушаалтайгаа холбоотойгоор...ямар нэг байдлаар хувьдаа давуу байдал олж авах..., 2.4.18-д Прокурор нь өөрийг бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна гэсэн хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн дугаар дүгнэлтийг нэхэмжлэгч эс зөвшөөрч ...миний биеийг прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэж тухайн үйл баримтад холбогдох цаг хугацаа, түүнд хамаарах хууль зүйн зохицуулалтуудыг ноцтой зөрчсөн... гэж тайлбарлан маргаж байна.

2. Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс тус прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга, ахлах прокурор Ш.Эийн ажилд холбогдох хяналт шалгалтын ажиллагаа явуулснаас:

2.1. Албаны автомашины ашиглалттай холбоотой асуудлын тухайд:

2.1.1. Тамгын хэлтсийн дарга Ш.Э нь 2021-2024 оны 6 дугаар сарын байдлаар байгууллагын автомашинуудыг хувийн хэрэгцээндээ ашиглаж байсан нь Улсын ерөнхий прокурорын 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн А/64 дүгээр тушаалаар батлагдсан Прокурорын байгууллагын тусгай зориулалтын автомашины ашиглах журмын 1.2 дугаар зүйл, болон 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тушаалаар батлагдсан Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дүгээр зүйлийн 4-д ... ажлын бус, амралтын цагаар болон хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно гэснийг зөрчиж, хэрэгжүүлээгүй гэдгийг жолооч О.гийн ...ер нь дандаа хувийн ажилд явдаг байсан..., ажлын цагаар дуудаж явуулахдаа хэлтсийн дарга нарт би бол хэлдэг л гэж ойлгодог байсан гэтэл дарга нарт хэлээгүй байдаг байсан..., гэсэн, жолооч Б.Гантулгын ... жолооч нарыг ажлын бус цагаар дуудаж байсан,...2021 оны 09 дүгээр арын 11-нд Дорнод руу байгууллагын 4911 УБМ машинаар явсан шатахууны зардлыг өөрөөсөө өгсөн... гэх, жолооч Б.Даваадалайн ...2021 бил үү 2022 онд байгууллагын Маяти машинаар Дорнод аймаг руу прессийн машин хүргээд өгчих гэхээр нь нэг хашаанд аваачиж буулгасан байгууллагаас шатахуун аваагүй... гэх, жолооч С.ын ...2023 онд ажлын цагаар эхнэрийг нь ажлаас нь авч буцааж хүргэж өгч байсан..., 2023 оны өвөл ажлаас юм аваад гэрт нь хүргэж өгсөн..., гэх жолооч Д.н ...өнгөрсөн намар ажлын цагаар Тэрэлжид байдаг сургуулиас хүүхдийг нь авч гэрт нь хүргэж өгч байсан машины шатахууныг Тамгын газрын даргын цохолтоор 50.000 төгрөг өгсөн Тамгын газрын даргын цохолтоор болохоор байгууллагаас л гэсэн үг... гэх тайлбаруудаар тогтоосон гэсэн нь үндэслэлтэй байна.

2.2. Газар эзэмшилтэй холбоотой зөрчлийн тухайд:

2.2.1. Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/21 дугаар тушаалаар тус газрын ажилчдын зуслан амины орон сууцны хотхонд хамрагдах прокурор, ажилтны нэрсийг батлахад Ш.Э, Э.Баасанбаяр, А. нарын нэрс ороогүй байсан бол 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дээрх нэр бүхий хүмүүсийн нэр дээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өвөр хөндлөн гэх газарт эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг гарсан нь Ш.Э дээрх ажлын хэсгийн ахлах болсонтой холбогдуулан буруутгаж, энэ үйл баримтыг А.гийн /Ш.Эийн бэр/ ...2021 онд Ш.Сүхбат прокуророос туслах ажилтан газар авч болох уу гэж асуухад...бэлэн мөнгөө тушаагаад авч болно гэхээр нь 2.000.000 төгрөг тушаагаад авсан... байшин бариулах захиалга өгөөгүй... гэх, Э.Баасанбаярын /Ш.Эийн хүү/ ... 2019 онд Баянгол дүүргийн прокурорын туслах ажилтан байхдаа 0.7 га газрыг өөрийнхөө нэр дээр авсан... гэх тайлбаруудаас үзвэл нэхэмжлэгч Ш.Эийг прокурорын газрын ажилчдын зуслан, амины орон сууцны хотхонд хамрагдах нэрсийн жагсаалтад ажлын хэсгийн ахлагч болсноос хойш өөрийн хүү, бэрийн нэрийг нэмж оруулсан гэж шууд буруутгах үндэслэл болохооргүй байна.

3. Учир нь нэхэмжлэгч Ш.Эийн хүү Э.Баасанбаяр болон бэр А. нар нь тухайн үед прокурорын байгууллагын туслах ажилтнаар ажиллаж байсан байх бөгөөд тус байгууллагын ажилчдын зуслангийн газраас авах эрхгүй гэж үзэх боломжгүй.

4. Мөн ажлын хэсгийн ахлагч Ш.Э прокурорын газрын ажилчдын зуслан, амины орон сууцны хотхонд хамрагдах нэрсийн жагсаалтаас прокурор, ажилчдыг хасаж оронд өөрийнхөө хүү, бэрийг оруулсан гэх гомдол мэдээлэл гаргаагүй нөхцөл байдал тогтоогдож байх тул газар эзэмшилтэй холбоотой асуудлаар ёс зүйн зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

5. Худалдан авах ажиллагаатай холбогдох зөрчлийн тухайд:

5.1. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Үндсэн хөрөнгө нээлттэй дуудлага худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай 469 дугаартай тогтоол, Улсын ерөнхий прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалаар тус байгууллагын авто машинуудыг нээлттэй дуудлага худалдаа зарлаж худалдан борлуулсан нь Г.Гантулгын ...надаас 2022 оны үед Кашкей маркийн ******* УБҮ дугаартай машин актлагдаж нэг эмэгтэй авсан..., С.З*******ын ...2021, 2022 онд Кашкей машин авсан манай дүү машины сэлбэг зардаг, сонин дээр гарсан зар харж байгаад авч байсан дуудлага худалдаанд орж байгаагүй... гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ш.Э нь акталсан машины дуудлага худалдааг зохион байгуулахдаа холбогдох хууль журмыг зөрчөөгүй, тухайн авто машинуудыг худалдан авсан иргэдээс түүний бэр гэх С.З******* худалдан авсан асуудлыг түүнийг ёс зүйн зөрчилд холбогдуулан буруутгах боломжгүй, энэ асуудал нь иргэд хоорондын худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр явагдсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар ёс зүйн зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Прокурорын байгууллагын албаны барилгын зураг төсөлтэй холбоотой зөрчлийн тухайд:

6.1. 2021 онд Улсын ерөнхий прокурорын ******* дугаар тушаалаар прокурорын конторын барилгын иж бүрэн зураг, төсөв гаргах зөвлөх сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Ш.Э ажиллахдаа сонгон шалгаруулалтгүйгээр ******* ХХК-ийг конторын барилгын зургийн гүйцэтгэгчээр шууд сонгон гэрээ байгуулсан болох нь Ч.Бурмаагийн ...Улсын ерөнхий прокурорын 2021 оны ******* тоот тушаалыг анх удаа харж байна. Ажлын хэсэгт орж ажиллаагүй, хуралдаанд оролцож байгаагүй... гэх, Д.Д*******гийн ...конторын барилгын зураг төсөл хийлгүүлэхээр ******* компанийг сонгон шалгаруулсан талаар мэдэхгүй, миний бие ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан бол хурлын тэмдэглэл хөтлөх, сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулах зэргээр ажлуудыг хийх байсан байх, эдгээр ажлуудыг би огт хийгээгүй... гэх тайлбаруудаар Улсын ерөнхий прокурорын 2021 оны ******* дугаар тушаалаар прокурорын конторын барилгын иж бүрэн зураг, төсөв гаргах зөвлөх сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байхад зөвлөх болон худалдан авах ажиллагааны талаар сонгон шалгаруулалтыг ажлын хэсгийн хуралдаанаар шийдвэрлээгүй нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлтэй байна.

7. Бусад зөрчлийн тухайд:

7.1. Тамгын хэлтсийн дарга, ахлах прокурор Ш.Э нь жолооч, ажилтнуудаар ажлын болон ажлын бус цагаар гэр бариулах, хураах, зөөвөрлөх, эхнэр, хүүхдээ ажил, сургууль гэрт хүргүүлэх, хувийн авто машинаа угаалгах, эхнэртээ эмчилгээ сувилгаа хийлгүүлэх, хамаарал бүхий этгээдийн орон сууцанд засвар үйлчилгээ хийлгүүлэх зэргээр хувийн ажил, амьдралтай холбоотой ажил, үйлчилгээ хийлгэж байсан гэснийг К.ын ...2022 оны намар Хүй-7 дээр очиж гэр барьсан ... албаны машинаар явсан ... 2023 оны 11 сард хүүхдийнд нь очиж паарыг нь сольж өгсөн, орой 18 цагаас 21 цаг хүртэл хийсэн надад 20.000 төгрөг өгсөн... гэх, Н.*******ын ...түрүү жил орой 20 цагийн үед хүүгийнх нь гэрт очиж даарыг нь сольж өгсөн ...охин нь ажлын хөлс өгч байсан... гэх, С.П*******ийн ...2021 билүү 2022 онд зусландаа гэр бариулсан. Тэрний дараа жил 6 сард хоёр удаа гэр бариулахад амралтын өдөр гэртээ байсан, нэгэн дээр нь 40,000-50,000 төгрөг өгсөн сүүлийнх дээр нь 60,000 төгрөг өгсөн... гэх, Э.гийн ...гэрт 2023 онд 2-3 удаа очиж дусал хийсэн, эхнэрийнх нь ажил дээр очиж бумба тавьсан дандаа ажлын өдөр байсан... гэх, О.гийн ...амралтын өдөр гэртээ байхад машиныг нь асааж өгч байсан...машиныг нь угаадаг...эхнэр хүүхэдтэйгээ ченж угаалга хийж бүрэн угааж өгч байсан... гэх тайлбаруудаас үзвэл Улсын ерөнхий прокурорын 2022 оны ******* дугаар тушаалаар батлагдсан Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дүгээр зүйл, Ажлын байрны дэг журам 1.13-д хууль, дүрэм, журам, албан тушаалын тодорхойлолтод зааснаас бусад ажил даалгах гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Учир нь ажлын бус цагаар мэргэжлийн хүмүүст хөлсийг нь өгч туслалцаа авсныг ажлын байрны дэг журам зөрчиж албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажил даалгасан гэж буруутгах үндэслэлгүй байна.

8. Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл, Пийн 2024 оны дугаар дүгнэлтэд заасан албаны автомашин хувийн хэрэгцээнд ашигласан, прокурорын байгууллагын албан барилгын зураг төсөлтэй холбоотой асуудлаас бусад зөрчлийг тогтоогдсон гэж үзэх боломжгүй хэдий ч Ёс зүйн зөвлөл нь Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т Прокурор ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус ёс зүйн зөвлөлтэй байна, 65.2-д Прокурорын ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална, 66 дугаар зүйлийн 66.1-т Прокурор мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн тухай гомдлыг зөвлөлд гаргана, 66.2.Мэргэжлийн болон ёс зүйн зөвлөл орон тооны бус ажлын албатай байж болно гэж зааснаар Улсын Ерөнхийлөгч хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд 2018 оны 10 дугаар зарлигаар Прокурорын ёс зүйн дүрэм, Пийн ажиллах журмыг тус тус баталж, Прокурорын ёс зүйн дүрмийн 3.4-д Прокурор ёс зүй зөрчсөн тухай гомдол, хүсэлтийг дараах үндэслэлээр шалгаж шийдвэрлэнэ 3.4.1-д мөрдөгч, шинжээч, өмгөөлөгч, шүүгч хүсэлт гаргасан, Пийн ажиллах журмын 5.6-д Шалгалт хийж буй прокурор нь Прокурорын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг нарийвчлан шалган тогтоож, баримтжуулсан байна. Шалгалт хийж буй прокурор нь гомдол, хүсэлтийг шалгах ажиллагаа дуусмагц шалгалтын дүнгийн талаар танилцуулга бэлтгэж зөвлөлийн даргад танилцуулна гэж заасныг зөрчөөгүй байх тул марган бүхий дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

9. Пийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар дээрх шалгалтын дүнг хэлэлцээд, Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3-д Прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална, 2.1 дүгээр зүйлийн 2.4.5-д заасан албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах, эсхүл сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалыг ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийнэ, 2.4.8-д эрхэлж буй ажил, албан тушаалтайгаа холбоотойгоор...ямар нэг байдлаар хувьдаа давуу байдал олж авах..., 2.4.18-д Прокурор нь өөрийг бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж ажиллана гэж заасан хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

10. Учир нь нэхэмжлэгч Ш.Э нь Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дүгээр зүйлийн 4-д ... ажлын бус, амралтын цагаар болон хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно гэснийг зөрчиж, байгууллагын автомашинуудыг хувийн хэрэгцээндээ ашигласан.

11. Прокурорын конторын барилгын иж бүрэн зураг, төсөв гаргах зөвлөх сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Ш.Э ажиллахдаа сонгон шалгаруулалтгүйгээр ******* ХХК-ийг конторын барилгын зургийн гүйцэтгэгчээр шууд сонгон гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэж үзэхээр байна.

12. Мөн Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн прокурор Ё.Н нь тус прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга, ахлах прокурор Ш.Эийн ажилд холбогдох хяналт шалгалтын ажиллагаа явуулаад, Прокурорын Ёс зүйн зөвлөлөөр хэлэлцээд, нэхэмжлэгчийг ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж дүгнэсэн нь Пийн ажиллах журмын 5.4-д Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгж нь гомдол, хүсэлтийг шалгахаар хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зөрчлийг шалгах, нотлох ажиллагааг дор дурдсанаар шалгаж, тогтооно, 5.4.1-т гомдол, хүсэлтийг шалгах (зөрчил гарсан газар дээр нь танилцах, гомдол гаргагч, бусад этгээдээс тайлбар авах, бичиг баримт, нотлох баримтыг шинжлэн судлах, бэхжүүлж авах зэргээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийж баримтжуулна гэж заасанд нийцсэн байна.

13. Иймд дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл, Пийн 2024 оны дугаар дүгнэлтэд заасан албаны автомашин хувийн хэрэгцээнд ашигласан, прокурорын байгууллагын албан конторын барилгын зураг төсөлтэй холбоотой асуудлаас бусад зөрчлийг тогтоогдсон гэж үзэх боломжгүй хэдий ч холбогдох хууль журамд заасныг дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж гаргасан Пийн 2024 оны дугаар дүгнэлтийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Эээс Пд холбогдуулан гаргасан Пийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ