2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/04392

 

 

 

 

 

 

 

 

       2025           05            22                                            192/ШШ2025/04392

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,

 

Хариуцагч: ,,, нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12,758,887.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,758,887.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Зээлдэгч , нар нь ХААН Банк ХК-ийн Да хүрээ тооцооны төвтэй 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж 9,400,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр БГ201743023778 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дээрх зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,544,615 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,577,415 төгрөг нийт 5,122,030 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 4.3, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.5, 7.1 дахь заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр  зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч , нараас зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тоот зээлийн гэрээний үүрэгт А/ Үндсэн зээлийн үлдэгдэлд 5,855,385.07 төгрөг, Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 6,191,221.11 төгрөг, В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 635,581.29 төгрөг, Г/ Нотариатын үйлчилгээний төлбөр 6,500 төгрөг, Д/ Эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 12,758,887.47 гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: х надад Хаан банк ХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь цалингийн зээлийн үлдэгдэл болох үндсэн зээлийн үлдэгдэл 5,855,358 төгрөг, зээлийн хүү 6,191,221 төгрөгийг хүлээн зөвшөөрч чадахгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Х миний бие энэ зээлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. н ахтай нь сууж байгаад салаад 13 жил болж байна. Гарын үсэг зураад өгөөч цалингийн зээл авах гээд гэж хэлээд зурсан. Энэ хугацаанд надад зээл төлөөгүй гээд 1,350,000 төгрөг татаж авсан. Энэ зээлийн төлөлт хийх талаар Г хэд хэдэн удаа ярьж төлөхийг хэлж байсан. Энэ хүнтэй хамааралгүй учир бидний зүгээс /аав, ээж/ гэх хүмүүс нь төлөх боломжтой хүмүүс байдаг. Миний зүгээс бол охинтойгоо байр түрээсэлж амьдардаг. Цалингаас илүү гарахгүй байна. Зээл виз хөөцөлдөхөд энэ асуудлаас болоод гардаггүй. Иргэн хүний хувьд хохиролтой гомдолтой байна. Г. өөртөө нь энэ асуудлыг шийдмээр байна. Надтай ямар хамааралгүй хүн болно” гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.06.30-ны өдрийн 01/3526 дугаартай итгэмжлэл, 2023.06.30-ны өдрийн 29/3548 дугаартай итгэмжлэл, 2024.04.10-ны өдрийн 34/1844 дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Хаан банк ХК-ийн гүйлгээний баримт, нотариатын зардал төлсөн баримт, 2017.04.18-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээл буцаан төлөх хуваарь, 2017.04.18-ны өдрийн БГ201743023778 дугаартай барьцааны гэрээний хуулбар,  зэргийг баримтаар ирүүлсэн.

           

            Хариуцагч нараас баримт ирүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь  хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,758,887.47 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.

 

Хариуцагч нь гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэхээр нь  зурсан, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Хаан банк ХК  нь хариуцагч , нартай харилцан тохиролцож, 9,400,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлэхээр 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулсан байна. (хавтаст хэргийн 11 – 13 дахь тал)

3.2. Нэхэмжлэгч Хаан банк ХК  нь хариуцагч , нартай харилцан тохиролцож, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр БГ201743023778 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан байна. (хавтаст хэргийн 14 – 15 дахь тал)

 

3.4. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нотариатч Ц.Цэгмидээс 6,500 төгрөгийн дүн бүхий нотариатын үйлчилгээ авсан байна.(хавтаст хэргийн 9 - 10 дахь тал)

 

3.5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/02071 дугаартай шүүхийн шийдвэр гарсан байна.(хавтаст хэргийн 22 – 23 дахь тал)

 

3.6. Зохигчид нь зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлийн гэрээний дагуу 9,400,000 төгрөгийг зээлж авсан тухайд, зээлийн төлбөрт нийт 5,122,030 төгрөг төлөгдсөн тухайд, нотариатын зардалд 6,500 төгрөг төлсөн тухайд маргаангүй.

 

Харин хариуцагч нар нь зээлийн үндсэн төлбөрт 5,855,385.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,191,221.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 635,581.29 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөг, нийт 12,758,887.47 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг.

 

4. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1. “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасны дагуу хариуцагч , нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгч тус бүрээс бүхэлд нь шаардах эрхтэй байна.

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.“Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул зээлийн төлбөрт 5,855,385.07 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1. “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно”, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”, 21 дүгээр зүйлийн 21.2. “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан тул зээлийн хүүгийн төлбөрт 6,191,221.11 төгрөгийг хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

7. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.”, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан гэж заасан тул зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 635,581 төгрөгийг хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

8. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.1.5-д “Зээлийн гэрээг цуцлахг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Банкинд учруулсан хохирлыг нэхэмжлэх...” гэж заасан тул нэхэмжлэгч нь нотариатын зардал төлсөн 6,500 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар  нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 12,758,887.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 220,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч , нараас 12,758,887.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 220,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР