2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/04352

 

 

 

 

 

 

 

 

   2025             05              21                                            192/ШШ2025/04352

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******, Майхан 1 – 4  тоот хаягт оршин суух,******* холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч /Цахимаар/, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “С.Нямдорж миний бие нь тай 2002 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болоод 23 жил болоход 2 хүүхэдтэй болсон. Том хүү 21 настай, охин 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн 14 настай. Сүүлийн 5,6 жил бид зан харьцаа болон бусад асуудлаар таарамжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн хэрүүл маргаантай амьдарч байсан юм. Одоо тусдаа амьдраад 2 жил болж байгаа. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би тай хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулж өгнө үү. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй. Охин ээжтэйгээ хамт амьдрах нь зөв. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “ гаргасан гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Насанд хүрээгүй хүүхэд болох г өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүх дэх эвлэрлүүлэн зуучлагчийн 2025.01.10-ны өдрийн №00030 дугаартай эвлэрлүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагчаас гийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлжээ.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч болон хариуцагч нар гэр бүл болсныг 2004 оны 12 дугаар  сарын 13-ны өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 5 дахь тал)

 

3.2. Гэрлэгчдийн дундаас хүү , охин нар төрсөн бөгөөд хүү нь насанд хүрсэн, нь 2011.08.16-ны өдөр төрсөн болох нь болох  талуудын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.(хавтаст хэргийн 22 дахь тал)

 

3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон. (Хавтаст хэргийн 6 дах тал) 

 

3.4. Зохигчид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй.

 

4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагч тай зан харилцааны таарамжгүй байдлаас болж таарч тохирохгүй байгаа гэх тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон, тусдаа амьдраад 2 жил болж байгаа зэрэг нөхцөл байдлыг дүгнэж болон нарын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасан тул 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин г эх гийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, охин г 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэгоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эцэгийг охин тай  уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх ад  даалгаж нь зүйтэй.

 

9. Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Х Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Х-г З-г асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, охин г 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэгоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.

 

            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг нь охин тай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх д даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР