2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/02436

 

 

 

 

 

 

 

     2025             03                 28                                           192/ШШ2025/02436

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******аянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, шүүгч Ч.*******атчимэг, Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, *******уянт-Ухаа 2, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******аянзүрх дүүрэг, *******, ******* хэсэг, ******* дүгээр нээлттэй хорих ангид хорих ял эдэлж буй овогт *******ямбаагийн ()-д холбогдох

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 119,066,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******.Туул,

Хариуцагч *******.,

Хариуцагчийн өмгөөлөгч *******.Алтангэрэл,

Шүүхийн иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 119,066,470 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1.Миний бие хүү хамт амьдардаг байсан. Хариуцагч *******. нь 2018 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр миний төрсөн хүү амь насыг хохироосон. Миний хүү ээжийгээ маш их хайрлаж, халамжилж явсан. Үхэхийн цагт надад төрсөн үр хүүхэд гэж байхгүй. *******и гадуур явахдаа хүүгийнхээ үеийн хүүхдийг хараад дандаа уйлдаг, өдөр бүр бэтгэрч суудаг. Хоолныхоо дээжийг хүүдээ тавьж, хүүгээ амьд байгаа гэж бодож, санаа сэтгэлээ зөөлрүүлж явдаг. Миний амьдралын аз жаргал, сайн сайхан бүхнийг хариуцагч байхгүй болгосон. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

1.2.Оршуулгын зардалд нийт 20,066,470 төгрөг зарцуулсан. Мөн шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарах хор уршиг учирсан тул сэтгэл санааны хохиролд 99,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 392 дугаар, 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 627 дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 20******* оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 958 дугаар магадлалд дурдсанаар хариуцагч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******.Хонгорзулд 15,661,690 төгрөг, нэхэмжлэгч П.*******д 3,500,000 төгрөгийг тус тус төлж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 9,317,988 төгрөгийг хорих ял эдлэх явцдаа бүрэн төлж барагдуулсан.

2.2. 20******* оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэчлэн батлагдаж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Шүүх шинжилгээний тухай хууль, дагалдах бусад хуулийн зохицуулалтаар сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахаар зохицуулсан ба уг зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт үйлчлэхгүй гэж тайлбарлаж байна.

 

3.Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ энэ хэргийн шүүх хуралдаан сар гаруй хугацааны өмнө хойшлоод өнөөдөр дахин болж байна. Энэ хугацаанд ямар хэрэг болох талаар олон удаа бодож байсан. *******и талийгаачийг цалин сайтай ажил хийдэг юм байна гэж ойлгосон. Тэгэхээр нэхэмжлэгч бараг тэжээгчээ алдчихсан байгаа юм. Хэдийгээр 20,066,470 төгрөг оршуулгын зардал болон бусад зүйл гэж байгаа боловч бусад зүйл гэдэгт нь ээжийгээ тэтгэх зүйл байсан гэж бодож байна. Сэтгэл санааны хохирлын хувьд хууль хэдий дараа нь батлагдсан боловч нэхэмжлэгч энэ их сэтгэл санааны хямралд орсны төлбөрөө авах ёстой. Гэхдээ 99,000,000 төгрөг гэдэг бол их байгаа учраас хувааж төлөх боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тэмдэг дарж баталгаажуулсан 342,800 төгрөгийн зарлагын баримт, 363,100 төгрөгийн зарлагын баримт, “Нью семетри” ХХК-ийн 6,900,000 төгрөгийн үйлчилгээ авсан тухай баримт, “Очир ундраа ОМЗ **************С*******” ХХК-ийн тодорхойлолт, автомашины зээл төлсөн баримт, “Очир ундраа ОМЗ **************С*******” ХХК-нд төлбөр төлсөн баримт, буяны цайллагын төлбөрт 3,588,000 төгрөг төлсөн баримт, эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Голомт банкны цалингийн зээлийн талаар тодорхойлолт зэрэг баримтууд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 20*******/ШЦТ/627 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 1/1139 дугаар хариу мэдэгдэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 20******* оны 20*******/ДШМ/958 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тэтгэврийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, цалингийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тус хороонд П.******* нь ам бүл 1 амьдардаг тухай тодорхойлолт, нь гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, , , П.*******үүвэйбаатар нарын төрсний бүртгэлийн болон нас барсны бүртгэлийн лавлагаа, П.******* нь 3 хүүхэд төрүүлсэн тухай лавлагаа, С.******* нас барсны бүртгэлийн лавлагаа, С.Пүрэв, П.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, өмгөөлөгч *******.Туул нь үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай Монголын хуульчдын холбооны тодорхойлолт, “Очир ундраа ОМЗ **************С*******” ХХК-ийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, оршин суугаа газрын тодорхойлолт, өвлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, фидуцийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, амь насыг хохироосноор түүний өмнөөс бусдад төлөх үүргийг гүйцэтгэсэн тухай дэлгэрэнгүй жагсаалт, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Эрүүгийн хэргийн тусгай архиваас *******. нарт холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 627 дугаар шийтгэх тогтоолтой 1809051581175 дугаар хавтаст хэргээс оршуулгатай холбоотой гарсан зардлыг нотлох баримтуудыг гаргуулан авч, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 119,066,470 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч *******. нь 2018 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр миний төрсөн хүү амь насыг хохироосон. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээж шийдвэрлэсэн учир оршуулгын зардалд зарцуулсан 20,066,470 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан дөрөвдүгээр зэрэглэлд хамаарах хор уршигт 99,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ эрүүгийн хэргийг  хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дурдсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хариуцагчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул уг өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн шинжилгээний тухай хууль, түүнийг дагалдан батлагдсан бусад хууль тогтоомжийг буцаан хэрэглэх үндэслэлгүй тул сэтгэцэд учирсан хохирлыг барагдуулах үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр талийгаач амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн. (хавтаст хэргийн 16-25, 40-49 дэх тал)

4.2.Нэхэмжлэгч П.*******г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. (хавтаст хэргийн 16, ******* дахь тал)

4.3.Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.******* нь оршуулгын зардал, буяны зан үйлтэй холбоотой 32,881,458 төгрөг шаардсанаас баримтаар тогтоогдсон 12,817,988 төгрөгийн хэсгийг хангаж, 20,063,470 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 23 дахь талын ар тал)

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 20*******/ШЦТ/627 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 20******* оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20*******/ДШМ/958 дугаар магадлалаар хариуцагч *******. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогджээ.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “*******усдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч П.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулахаар хариуцагч *******.гаас шаардах эрхтэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх… нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг… үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь оршуулгын болон буяны зан үйлтэй холбоотой гарсан зардал болох 20,066,470 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, уг шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 627 дугаар шийтгэх тогтоолтой 1809051581175 дугаар хавтаст хэргээс оршуулгатай холбоотой гарсан зардлын нотлох баримтуудыг гаргуулан авсан.

 

Гэвч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 627 дугаар шийтгэх тогтоолд “…оршуулгын зардал, буяны зан үйлтэй холбоотой нэхэмжилсэн 32,881,458 төгрөгийн нэхэмжлэлээс баримтаар тогтоогдсон 12,817,988 төгрөгийг шүүгдэгч *******.гаас гаргуулж, 20,063,470 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхин…” гэж дурдсанаас үзэхэд уг баримтуудыг урьд нь өөр шүүх үнэлж, 20,063,470 төгрөгт холбогдох хэсэг тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байна.

 

Иймд эрүүгийн хэргээс нотлох баримтын шаардлага хангуулан авсан оршуулгын зардал, буяны зан үйлтэй холбоотой баримтуудыг энэхүү шүүх хуралдаанаар дахин үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг заасанд нийцэхгүй юм.

 

Харин нэхэмжлэгчийн зүгээс алтан хайрцаг нээлгэхэд 200,000 төгрөг, ламд өгсөн 200,000 төгрөг, дээлийн өнгө 168,000 төгрөг, өнчин хүүхдийн сувиллын 80 хүүхэд, Хан-Уул дүүргийн *******ны 110 хүүхэд, ажилтныг будаалахад зарцуулсан 738,400 төгрөг, жолоочид төлсөн 150,000 төгрөг, яс барьсан авга ах өгсөн 100,000 төгрөг, 585 хүнд өгөх зэдэд зарцуулсан 602,000 төгрөг, нийт 2,408,400 төгрөгийг зарцуулсан гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаарх баримтыг эрүүгийн болон энэхүү иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу 2,408,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Тодруулбал, буяны зан үйлтэй холбоотой алтан хайрцаг нээх, буяны зан үйлийг үйлдсэн ламд өргөл барих, будаалга буюу талийгаачийн хойноос буян үйлдэх, буяны зан үйлд тодорхой үүрэгтэйгээр оролцсон жолооч, яс барьсан хүмүүст өргөл барих зэрэг шашны тогтсон зан үйл учир үүнд зарцуулсан зардлыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “…оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал…” гэж үзнэ.

 

Иймд уг зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарах хор уршиг учирсан болох нь тогтоогдсон боловч Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 20******* оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасныг буцаан хэрэглэхгүй.

Иймд сэтгэцэд учирсан хохиролд 99,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

8.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн зүгээс зохигчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд танилцуулсан дүгнэлтдээ “...өмнөх шүүх хуралдаан хойшилсноос хойш хугацаанд энэ хэрэг ямар хэрэг болох талаар олон удаа бодож байсан. *******и талийгаачийг цалин сайтай ажил хийдэг юм байна гэж ойлгосон. Тэгэхээр нэхэмжлэгч бараг тэжээгчээ алдчихсан байгаа юм. Хэдийгээр 20,066,470 төгрөг оршуулгын зардал болон бусад зүйл гэж байгаа боловч бусад зүйл гэдэгт нь ээжийгээ тэтгэх зүйл байсан гэж бодож байна. Сэтгэл санааны хохирлын хувьд хууль хэдий дараа нь батлагдсан боловч нэхэмжлэгч энэ их сэтгэл санааны хямралд орсны төлбөрөө авах ёстой. Гэхдээ 99,000,000 төгрөг гэдэг бол их байгаа учраас хувааж төлөх боломжтой гэж үзэж байна” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан ба “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэргийн үйл баримтад хамаарах эрх зүйн зохицуулалт буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнд нийцүүлэн шийдвэр гаргахыг ойлгодог.

 

Тэгэхээр нэхэмжлэгчийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан нь тогтоогдсон хэдий ч хууль тогтоомж шинээр мөрдөгдөж эхлэхээс өмнөх цаг хугацаанд болсон эрх зүйн харилцаанд тухайн хэм хэмжээг буцаан хэрэглэх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадахгүй үр дагаварт хүрэх учир шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд дурдсанчлан сэтгэцэд учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх боломжгүй юм.

9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 2,408,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 116,658,070 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл” гэж зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53,484 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******.гаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,408,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 116,658,070 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******.гаас улсын тэмдэгтийн хураамжид 53,484 төгрөг гаргуулж улсын төсвийн 100200100941 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨР*******ОЛД

 

                                                       ШҮҮГЧ                                   Ч.*******АТЧИМЭГ

                                                                                                           

                                                                                                        Д.УРАНЗУЛ