2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/04323

 

 

 

 

 

 

 

 

   2025             05              21                                            192/ШШ2025/04323

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие тэй 2008 оны 10 сард танилцаж, 2009 онд хамтран амьдарсан. Бидний дундаас 5 хүү гаргасан. хөдөө ажлаар 2 хүүхдээ өөрийн нэрээр овоглох боломжгүй байсан. 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр , 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр , 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр , 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр , 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нар төрсөн. Бид хоёр гэр бүлээс гадуурх харилцаанаас болж, 2024 оны 09 сараас хамтран амьдрахаа больсон. Бага 2 хүүхэд маань 3 нас 11 сартай болохоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүүхдийн сарын хэрэглээ сургууль, цэцэрлэг гээд хоол унд авах боломжгүй. Иймд 2009, 2013, 2016, 2022, 2024 онд төрсөн 5 хүүхдэд ээс хүүхдийн тэтгэмж тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Баянзүрх дүүргийн*******нд оршин суудаг. Нэхэмжлэгч овогтой 2009 онд гэр бүл болсноор 0-16 насны 5 хүүхэдтэй ба миний хүүхдүүд мөн болно. Одоо харилцааны асуудлаас үүдэлтэй тус тусдаа амьдрах болсон ба өөрийн ээж болох Х.Хандсүрэнтэй хамт амьдарч байна. Амьдарч байх хугацаанд нь миний гэх Толгойтод байрлах хашаа байшин, тавилгатай таван ханатай гэр хоёрыг зарж үрэн таран хийсэн. би Номин агуулахад кантнер түрээслэн Хурд тэх компанитай гэрээ хийж ажилладаг байсан ба нь одоо эрхэлж буй барилга замын бригадын ажлыг анх эхлүүлэхдээ ажилчдын цалин болон багаж хэрэгслийг авах зориулалтаар кантнерт байсан бараанууд болон унаж байсан машин тэрэг бүгдийг зарж ажил руугаа оруулсан ба би Хурд тэх компанид 6,000,000 төгрөгийн барааны мөнгийг өгч чадаагүй байна. Одоо ын ажил нь урагштай амжилтай яваа болно. Амжилтай болоод мөнгөтэй болоод ирэхээр намайг үргэлж хөөж тууж гэрт байлгадаггүй байсан ба одоо би өөрийн гэсэн эд хөрөнгөгүй ажил орлогогүй байгаа тул хүүхдүүдийн мөнгөн тэтгэмжийг өгөх боломжгүй ба хүүхдийг хувааж авах хүсэлтэй байгааг минь харгалзан үзэж өргөдлийг минь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.   

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын дундаас 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүү , 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү , 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүү , 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүү , 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүү нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.(хавтаст хэргийн 5-9 дахь тал)

 

3.2. , , , , нар нь эх тай хамт амьдарч байгаад талууд маргаангүй. Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлэгийн тухайд маргаантай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан тул О.Ням-Очир, , , , нарыг эх ын асрамжид  үлдээхээр шийдвэрлэв.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, , , нарын 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, , нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ээр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эцэг нь , , , , нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх ад даалгах нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан, 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү , 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү , 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр төрсөн хүү , 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү , 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү нарыг эх ын асрамжид үлдээсүгэй.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, , , нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, , нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ад олгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР