| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03158/И |
| Дугаар | 192/ШШ2025/03545 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/03545
2025 04 30 192/ШШ2025/03545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,,
Хариуцагч: ,,, 53 тоот хаягт оршин суух Мээрэн овогт Амгалангийн Ганбаатар /РД:ЙЮ75080834/-д холбогдох,
Өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2021-08-24 өдөр "Батсарай" ХХК-тай Дулаан зогсоол худалдах худалдан авах тухай гэрээг байгуулж, *******,*******,************** хотхоны 206/1 дүгээр байрны тоот 18 м.кв автомашины дулаан зогсоолыг 20.000.000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж худалдан авсан юм. Гэтэл өнөөдрийг болтол тухайн автомашины дулаан зогсоолын гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөдөр маргааш гэсээр иргэн намайг хохироож ирлээ. Утсаар холбогдоход санаа зоволтгүй л гэдэг байсан. Сүүлд очиж уулзахад гаргаж өгнө гэж хэлсэн яг ямар шалтгаанаар миний гэрчилгээг гаргаж өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 110 дугаар 110.1 -д "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно", 243 дугаар зүйлийн 243.1-д "...худалдагч нь эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ", гэж тус тус зааснаар миний бие худалдан авсан автомашины дулаан зогсоолоо өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 990 тоот 5 талт Хамтран ажиллах нэмэлт гэрээний дагуу /тус хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь хамтран хариуцагч болно./******* хотхоны 4 болон 5 блок 2 орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулаад тус гэрээний А болох Монгол Улмаар хариуцагч тус маргаан бүхий хөрөнгийг Монгол Улсын иргэн д шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан ба гэрээний хариу төлбөрийн зориулалтаар 20,000,000 /хорин сая/ төгрөгийн өөрийн нэгдлийн оролцогч байгууллагын кассаар дамжуулан хүлээн авсан үйл баримттай ямар нэг маргаангүй болно. Гэрээ байгуулсны дараагаар дулаан зогсоолын эзэмшил ашиглалтыг бодитоор нэхэмжлэгч талд шилжүүлэн өгсөн ба өнгөрсөн бүх хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж ашигласаар өнөөдрийг хүрсэн нөхцөл байдалтай байгаа болно.
Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч, хариуцагч т холбогдуулан автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тайлбар гаргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хариуцагч болон -тай 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр “Орон сууц өмчлүүлэх гэрээ” байгуулж, ““ge” орон сууцны 4 дүгээр блок буюу 206/2, 5 дугаар блок буюу 206/1 тоот барилгаас нийт 775.4 мкв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, гэрээний хавсралтаар тус барилгын В1 давхарын № тоот дулаан зогсоолыг шилжүүлэн авахаар тохиролцжээ.(хавтаст хэргийн 106 – 115 дахь тал)
3.2. Хан-Уул дүүргийн*******,*******, Зайсан тоот хаягт байршилтай, 3,333.25 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2206044490 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 29, 35, 74 дахь тал)
3.3. Нэхэмжлэгч нь хариуцагч-тай, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн*******, Зайсан*******ны “ge” хотхоны 206 байрны тоот хаягт байрлах 18 мкв талбайтай, Автомашины дулаан зогсоолыг худалдан авахаар тохиролцон, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байна.(хавтаст хэргийн 5-11 дахь тал)
3.4. 2021.08.24-ний өдөр Кассын орлогын баримтаар-ийн санхүүд 20,000,000 төгрөгийг “ 206 байрны тоот автомашины зогсоолын төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.(хавтаст хэргийн 12 дахь тал)
3.5. Хариуцагч нь -тай 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр № 2021/01 дугаартай Ипотекийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн*******,*******, Зайсан тоот хаягт байршилтай, 3,333.25 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2206044490 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. (хавтаст хэргийн 29, 72 - 73 дахь тал)
3.6. Зохигчид 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, авто зогсоолын үнэ төлөгдсөн тухайд, авто зогсоол нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа тухайд маргаангүй.
Харин авто зогсоолын өмчлөх эрхийг д шилжүүлээгүй тухайд маргаантай.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
5. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан.
Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д “Энэ гэрээний 1.8-д заасан төлбөрийг Худалдан авагч тал нь Худалдагч талд гэрээний дагуу бүрэн төлсөн тохиолдолд уг дулаан зогсоолыг холбогдох бичиг баримтын хамтаар энэ гэрээнд заасан журмын дагуу Худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ”, 3.3-т “Худалдагчийн дансанд 100% төлбөр орж ирсэнээр 2.7-д заагдсанаар өмчлөх эрхийг Худалдан авагч талд шилжүүлнэ.” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь автомашины зогсоолыг 2021 оны 8 дугаар сарын 24-нд бүрэн төлсөн, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч г *******,*******,*******, Зайсан дүгээр байрны тоот 18 м.кв талбайтай автомашины дулааны зогсоолын өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
6. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.
7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №2021/01 дугаартай Ипотекийн гэрээний гэрээний хүчин төгөлдөр байдалд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд -ийн эрх, ашигт сөргөөр нөлөөлөхгүй.
Учир нь болон нарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Орон сууц өмчлүүлэх гэрээ”, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсанаас хойш 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч нь -тай Ипотекийн гэрээ байгуулсан байх боловч үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр барьцаалж буй нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдээс өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг тодруулах, шалгах үүрэггүй тул 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Орон сууц өмчлүүлэх гэрээ”-ний талаар мэдэгдээгүй ын эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаврыг гуравдагч этгээд хүлээхгүй.
8. Шүүхээс хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутад товлосон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасны дагуу хариуцагчид мэдэгдсэн. Шүүх хурлын тов мэдэгдэхээр 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбатын 88995494 дугаарын утас руу залгаж мэдэгдэхэд “За, ойлголоо” гэсэн байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч г *******,*******,*******, Зайсан дүгээр байрны тоот 18 м.кв автомашины дулааны зогсоолын өмчлөгчөөр тогтоосугай.
2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5 дахь хэсэгт заасныг баримтлан, *******,*******,*******,******* хотхоны 206/1 дүгээр байрны тоот 18 м.кв автомашины дулааны зогсоолын өмчлөгчөөр Тосон сүмбэр овогт Алтанхуягийн Болортуяа / бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч-аас 128,975 төгрөг, хариуцагч нараас 128,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР