| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00107/И |
| Дугаар | 141/ШШ2025/00119 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 141/ШШ2025/00119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нэхэмжлэгч Ц.Ц
Нарийн бичгийн даргаар П.Ган-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч .................багт оршин суугч М.м овогт Цгийн Цийн ажиллаж байсан байдал болон эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1971 оны 08 дугаар сарын 24-нд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн. Миний овгийг ээжээр овоглосон болохоор 1987 онд 8-р анги төгсөөд Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор бригадад эвлэлийн илгээлтээр малчин болсон. 1989 онд цэргийн албанд явсан. Би 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хонгор бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Ц нь ажиллаж байсан байдал болон эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Ц нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хонгор бригадад малчнаар ажиллаж байсан,
мөн Цгийн Ц нь О.Ц нэрээр 1995 онд 9 адуу, 7 үхэр, 24 хонь, нийт 40 толгой мал, 1996 онд 7 адуу, 7 үхэр, 6 хонь, 15 ямаа, нийт 35 толгой мал, 1997 онд онд 6 адуу, 6 үхэр, 7 хонь, 20 ямаа, нийт 39 толгой мал, 1998 онд онд 6 адуу, 5 үхэр, 9 хонь, 10 ямаа, нийт 30 толгой мал, 1999 онд онд 1 адуу, 1 үхэр, 2 хонь, 3 ямаа, нийт 7 толгой мал, 2000 онд онд 2 адуу, 1 үхэр, 6 хонь, 10 ямаа, нийт 19 толгой мал тус тус тоолуулж байсан болох нь:
- М.м овогт Цгийн Ц ....... дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,
- Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/586 дугаартай “...1987-1989 онд Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хонгор бригадад мал маллаж байсан гэх Ц.Цийн цалингийн тодорхойлолтыг олгов гээд 1987 онд 469,34 төгрөг 8-12 сар /Ц нэрээр/, 1988 онд 1388,03 төгрөг 1-10 сар /Ц нэрээр/, 1989 онд 192,20 төгрөг 9 сар /Ц нэрээр/...” гэсэн лавлагаа,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...Цгийн Ц, ................., ............. өдөр төрсөн, эх Б Ц, ................... өдөр бүртгэсэн...” гэсэн төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Цгийн Ц, эрэгтэй, регистрийн дугаар ......................., ............................ өдөр ........................төрсөн, .........................................../” гэж тэмдэглэсэн ................................. өдрийн бүртгэлтэй, БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...Цгийн Ц, .................... бригадад малчин” гэж тэмдэглэсэн 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүртгэлтэй, түүний зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Нөхөр Цгийн Ц, эхнэр Ж Б, 1994 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 1995 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн, байнга оршин суух хаяг Завхан аймгийн Их-Уул сум...” гэсэн гэрлэснийг бүртгэх ХААТР-15 маягтын хуулбар зэрэг нотлох баримтуудаар,
- Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 8094 дугаартай “...Ц /Ц/ Ц БХЯ-ны сайдын 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар Завхан аймгаас 1989.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 084 дүгээр ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1991.09.04-ний өдрийн 369 дүгээр тушаалаар 1991.09.07-ны өдөр 47037 дугаарын цэргийн батлахтай халагдсан...” гэсэн лавлагаа,
- Завхан аймгийн Архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/2577 дугаартай “...Их-Уул сумын Хонгор багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан О.Цийн 1995-2000 оны мал тооллогын бүртгэл
| Малын төрөл | Тухайн онуудын жилийн эцсийн мал тооллого “А” дансанд бүртгэгдсэн малын тоо | |||||
| 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | |
| Тэмээ | - | - | - | - | - | - |
| Адуу | 9 | 7 | 6 | 6 | 1 | 2 |
| Үхэр | 7 | 7 | 6 | 5 | 1 | 1 |
| Хонь | 24 | 6 | 7 | 9 | 2 | 6
|
| Ямаа | - | 15 | 20 | 10 | 3 | 10 |
| Бүгд дүн | 40 | 35 | 39 | 30 | 7 | 19 |
- Гэрч З.Х: “...Би Ц.Цтой нэг нутагт ажиллаж амьдарч байгаа учраас сайн танина. Манай нутагт О гэж дууддаг ах дүү хоёр байдаг байсан. О нь ах нь Б нь дүү нь байгаа юм. Тухайн үед Ц.Цийн аав Б нь цэрэгт явах нас хүрээгүй байсан мөртлөө ах болох Оын бичиг баримтаар цэрэгт явснаас болж Цийн бүх бичиг баримтад зөрүү гарсан гэсэн. Манай нутгийнхан бүгд Цийг Б хүүхэд гэдгийн мэддэг. Ээжийг нь Ц гэдэг байсан. Тэр хоёр хамт амьдарч байх хугацаандаа хүүхэдтэй болоод гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан учраас ээж нь Цийг өөрөөрөө овоглосон гэж ярьдаг байсан. Бид нарын үед бичиг баримтын нэрийн зөрүү их гардаг байсан. Бичиг баримт дээр ихэвчлэн нутгийнхан дууддаг нэрээр буюу О О мөн дүү болох Б О гэж дуудаг байснаас бичиг баримтад зөрчил гарсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Н.Ж: “...Би Ц.Цтой нэг нутагт ажиллаж амьдарч байгаа учраас сайн танина. Ц.Цийнх ............................ багийн Хуурай гэдэг газар амьдардаг байсан. Ц.Цийн ээжийг Ц, аавыг нь О буюу Б гэдэг байсан. Ц.Цийн ээж нь нь Бтой буюу Отой суухдаа гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас Цийг төрөхөд нь ээж нь өөрөөрөө буюу Цгийн Ц гэж овоглосон гэсэн. Гэтэл тухайн үеийн хүмүүс мал маллаж байсан баримтууд дээр нь Ц.Цийг ааваар нь буюу О.Ц гэж бичсэнээс болоод нэрийн зөрүү гарсан гэсэн. Өөр мэдэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг болон эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Ц.Цийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нэмж гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин эрх зүйн ач холбогдол бүхий өөр үйл баримт тогтоолгохоор болсон тул шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүнээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан М.м овогт Цгийн Цийг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хонгор бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.м овогт Цгийн Ц нь О.Ц нэрээр 1995 онд 9 адуу, 7 үхэр, 24 хонь, нийт 40 толгой мал, 1996 онд 7 адуу, 7 үхэр, 6 хонь, 15 ямаа, нийт 35 толгой мал, 1997 онд онд 6 адуу, 6 үхэр, 7 хонь, 20 ямаа, нийт 39 толгой мал, 1998 онд онд 6 адуу, 5 үхэр, 9 хонь, 10 ямаа, нийт 30 толгой мал, 1999 онд онд 1 адуу, 1 үхэр, 2 хонь, 3 ямаа, нийт 7 толгой мал, 2000 онд онд 2 адуу, 1 үхэр, 6 хонь, 10 ямаа, нийт 19 толгой мал тус тус тоолуулж байсныг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Цоос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ