| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2025/0024/З |
| Дугаар | 111/ШШ2025/0030 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 111/ШШ2025/0030
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, *******ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн дарга *******д холбогдох “Захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2/14 дугаартай “Хөрөнгө дуудлагын худалдаагаар худалдах тухай” тогтоолын дагуу Баянхонгор аймгийн орон нутгийн өмчийн газраас худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ******* улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхийг Баянхонгор аймгийн Автотээврийн төвд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* овогтой ******* миний бие нь Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоолоор 2024.11.22 өдрийн Хөрөнгө дуудлага худалдаагаар худалдах тогтоолоор ******* дугаартай хагас фругон маркийн авто машиныг 2023.10.11 өдөр түр хассан тээврийн хэрэгсэл авсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл 2025 оны 09 сарын 03 өдөр бүрэн сэргэсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан “Захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2/14 дугаартай “Хөрөнгө дуудлагын худалдаагаар худалдах тухай” тогтоолын дагуу Баянхонгор аймгийн орон нутгийн өмчийн газраас худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ******* улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхийг Баянхонгор аймгийн Автотээврийн төвд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн дарга *******д холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн дарга *******д холбогдох “Захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2/14 дугаартай “Хөрөнгө дуудлагын худалдаагаар худалдах тухай” тогтоолын дагуу Баянхонгор аймгийн орон нутгийн өмчийн газраас худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ******* улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхийг Баянхонгор аймгийн Автотээврийн төвд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ