Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 141/ШШ2025/00120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн даргаар П.Ган-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ................... багт оршин суугч Ш овогт Агийн Эын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Завхан аймгийн Их-Уул суманд 1970 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Би 1987 онд бүрэн дунд сургууль төгссөн. Эцэг эхийнхээ хамт Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд мал маллаж байгаад 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж 1991 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр халагдаж ирсэн. 1987 оноос 1989 онд Жаргалант нэгдэлд ажиллаж байсан нь миний дэвтэрт бичигдээгүй байсан. Иймд намайг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр болгон өөрчлөх хүсэлтэй байна...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч А.Э нь Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл  малчнаар ажиллаж байсан болох нь:

- Ш.т овогт Агийн Эын .............. дугаарын регистртэй иргэний үнэмлэхийн хуулбар,

- Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/128 дугаартай “...1987-1989, 1991-1993 онд Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Зарт бригадад мал маллаж байсан гэх А.Э, суурийн ахлагч Р.А нарын цалингийн тодорхойлолтыг олгов гээд 1987 онд 3248,16 төгрөг, 1-12 сар, /А нэрээр/, 1988 онд 3224,25 төгрөг, 1-9 сар, /А нэрээр/, 1989 онд 349,12 төгрөг, 1-10 сар, /Э/ нэрээр, 1991 онд 6051 төгрөг, 1-10 сар, /А нэрээр/...” гэсэн лавлагаа,

 

- Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлээс Агийн Эт 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээн олгож, ажлын тухай мэдээлэлд 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Зарт бригадад хоньчин...” гэж бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дахь мэдээлэл /хөдөлмөрийн дэвтэр эх хувь/,

 

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Агийн Э, эрэгтэй, РД:, 1970 ..................................... бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

 

Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын:  “....Агийн Э, 1970 оны 05 дугаар сарын 10-нд төрсөн, цэрэгт ирэхээс өмнө 1987 оноос эхлэн Завхан аймгийн Их-Уул сумын Зарт бригадад малчин ажилтай байсан, 1987 онд 8 дугаар анги төгссөн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар

 

- Гэрч Д.Ч: “...Би А.Э болон аав болох Агийн талаар нэг нутагт ажиллаж амьдарч байсан учраас сайн мэддэг юм. Намайг Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Зарт болон Цэцүүх бригадад тоо бүртгэгч, бригадын даргаар ажиллаж  байхад А.Э нь 1987 оноос эхлэн 1989 оныг дуустал аав А, ээж нь Буяннэмэх нарын хамт Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Зарт бригадад мал маллаж байсан. А.Э нь айлын 4 дэх хүүхэд доороо олон дүүтэй байсан учраас 8-р ангиа төгсөөд аав ээжийнхээ хамт үхэр, хонь, адуу зэрэг бүх малыг хардаг байсан. А гэдэг айл нь олон хүүхэдтэй байсан учраас аав нь бүх төрлийн ажлыг давхар хийдэг. Хүү А.Э нь ихэнхдээ малаа хариуцаж малладаг байсан...” гэсэн мэдүүлэг,  

- Гэрч Б.Б: “...Би А.Этай нэг нутагт ажиллаж амьдарч байсан учраас мал маллаж байсан талаар нь мэднэ. Намайг 1986 онд 8-р ангиа төгсөөд хувиараа мал маллаж байхад А.Э нь аав н.Агийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Зарт багт 1987 оноос эхлэн мал малладаг байсан.  Тухайн үед бид хоёр нас жацуу ч А.Э нь надаас нэг жилийн дараа сургуульд сууж байсан. Тэгээд 8-р ангиа төгсөөд шууд мал маллах болсон. Тэр үед тэднийх үхэр, хонь, ямаа, адуу гээд бүх малыг маллаж байсан. Тэгээд 1989 онд А.Э нь цэрэгт татагдаж байсан. Цэргээс халагдаж ирээд хувиараа өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч А.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.т овогт Агийн Эыг Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.ДОРЖБАЛ