Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 314/ШШ2025/00289

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 314/ШШ2025/00289

Өвөрхангай аймаг

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ***** дүгээр байр ***** тоотод оршин суух, ***************** овгийн *****************ын ***************** /РД: *****************/-ийн хүсэлттэй

 

Ажиллаж байсан  байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ***************** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ***************** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

 2. Хүсэлт гаргагч ***************** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ***************** нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “*****************” нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. 1987-1989 онд цэргийн алба хаасан. Ингээд өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1986 оноос 1987 оны хооронд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилсан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “*****************” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

3.  Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зөвлөмжийн хуудас, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай Архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “*****************” нэгдлийн 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нэгдлийн даргын 21 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын хуулбар, тус тушаалын  хавсралтын хуулбар, 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Одоо ажиллаж байгаа нэгдлийн жинхэнэ гишүүд-ийн нэрс гэх жагсаалтын хуулбар, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдлийн 1991 оны 05 дугаар сарын 20,   1986 оны 03 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтүүд, *****************ийн 1992 оны 06 дугаар сарын 01-нээс 2000 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны ажилласан жилийн шимтгэлийн нөхөн тооцсон тухай Баталгаажилтын хуудас, *****************ийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “*****************” нэгдлийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *****************, ***************** нарын иргэний үнэмлэхийн хуулбар, *****************ийн №************** дугаартай, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн *****************ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр *****************, ***************** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Гэрч ***************** /РД:*****************/-ын мэдүүлэгт: “***************** нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “*****************” нэгдэлд 1986-1987, 1990-1992 оны 06 дугаар сар хүртэл маллаж байсан. 1987 онд цэрэгт явсан. Би саальчин хийдэг байсан. ***************** нь адуу малладаг байсан. ***************** нэг жил унаганы аварга болж байсан” гэсэн,

 

           Гэрч ***************** /РД:*****************/-ын мэдүүлэгт: “***************** нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “*****************” нэгдэлд 1986-1987, 1990-1992 оны 06 дугаар сар хүртэл хамт мал маллаж байсан. 1987 оны 10 дугаар сард цэрэгт явсан. Би адуу, үхэр малладаг байсан. ***************** нь адуу малладаг байсан. ” гэсэн,

 

 Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            1. Хүсэлт гаргагч  ***************** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.      

 

2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

    4. Хүсэлт гаргагч ***************** овгийн *****************ын ***************** /РД: *****************/ нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “*****************” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1987 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай Архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “*****************” нэгдлийн 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нэгдлийн даргын 21 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын хуулбар, тус тушаалын  хавсралтын хуулбар, 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Одоо ажиллаж байгаа нэгдлийн жинхэнэ гишүүд-ийн нэрс гэх жагсаалтын хуулбар, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “*****************” нэгдлийн 1991 оны 05 дугаар сарын 20,   1986 оны 03 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтүүд, *****************ийн 1992 оны 06 дугаар сарын 01-нээс 2000 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны ажилласан жилийн шимтгэлийн нөхөн тооцсон тухай Баталгаажилтын хуудас, *****************ийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “*****************” нэгдлийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *****************тэй Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “*****************” нэгдэлд хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *****************, ***************** нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

5. Иймд хүсэлт гаргагч *****************г Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “*****************” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ***************** овгийн *****************ын *****************/РД: *****************/-г  

- 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл,

- 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “*****************” нэгдэлд  тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   М.МАНДАХБАЯР