Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 314/ШШ2025/00319

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 314/ШШ2025/00319

Өвөрхангай аймаг

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар ****** тоотод оршин суух, ***************** овгийн  *****************ийн *****************ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ***************** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ***************** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

 2. Хүсэлт гаргагч ***************** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ***************** нь 10 дугаар ангиа төгсөөд 2 жил ажилгүй байж байгаад манай найз ***************** Соёлын сургууль төгсөж ирээд тэнд ажилладаг байсан. Тэгээд надад нэг хүний орон тоо байна чи ажиллах уу? гээд 1988 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажилд орж байсан. Тухайн үед хүний оронд ороод сүүлдээ жинхэнэ албан тушаалд томмлогдсон. 1988 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн ***************** хэлтсийн харьяа Номын санд худалдагчаар тасралтгүй ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1988 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүртэл Өвөрхангай аймгийн ***************** хэлтсийн харьяа Номын санд худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

3.  Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: Хүсэлт гаргагч *****************ийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Зөвлөмжийн хуудас, №***************** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн ***************** хэлтсийн даргын 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн ***************** хэлтсийн даргын  1988 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 49 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, 1985 оны 03 дугаар сарын 30-ны өдөр олгосон №******** дугаартай *****************ийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн ***************** хэлтсийн 1989 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаартай болон 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 24 дугаартай тушаалын хуулбарууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр *****************, ***************** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Гэрч ***************** /РД: *****************/-ын мэдүүлэгт: “*****************тай хамт Өвөрхангай аймгийн ***************** хэлтсийн харьяа номын худалдаанд хамт ажилладаг байсан. 1988-1989 оны хооронд ажиллаж байсан. Би 1989 онд дотроо өөр хэлтэс рүү шилжиж ажилласан” гэсэн,

 

           Гэрч ***************** /РД:*****************/-ын мэдүүлэгт: “*****************тай  Өвөрхангай аймгийн ***************** хэлтсийн харьяа номын худалдаанд хамт худалдагч хийдэг байсан. 1988 оноос 1992 оны хооронд би ажиллаж байсан. ***************** 1990 онд ажлаасаа гарсан. ***************** нь номын худалдагч байсан.” гэсэн,

 

 Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            1. Хүсэлт гаргагч ***************** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.      

 

2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна

    4. Хүсэлт гаргагч ***************** овгийн *****************ийн ***************** /РД:*****************/ нь Өвөрхангай аймгийн ***************** хэлтсийн харьяа номын санд  1988 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл, номын худалдагчаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн ***************** хэлтсийн даргын 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн ***************** хэлтсийн даргын  1988 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 49 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, *****************тай Өвөрхангай аймгийн ***************** хэлтсийн харьяа номын санд худалдагчаар хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *****************, ***************** нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

5. Иймд хүсэлт гаргагч *****************г Өвөрхангай аймгийн ***************** хэлтсийн харьяа Номын санд 1988 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ***************** овгийн *****************ийн ***************** /РД: *****************/-г   1988 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Өвөрхангай аймгийн ***************** хэлтсийн харьяа Номын санд худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   М.МАНДАХБАЯР