Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 314/ШШ2025/00321

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 314/ШШ2025/00321

Өвөрхангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* дүгээр багийн ******* тоотод оршин суух, ***************** овгийн *****************ийн *****************ын хүсэлттэй,

“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  “*****************ыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *************** оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ***************** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:  “...Миний бие *****************с гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл одоо оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа болохоор эрэн сурвалжлах шийдвэр гаргуулах хүсэлттэй байна. Иймд *****************ыг эрэн сурвалжилж өгнө үү. Хариуцагч ***************** нь сүүлд **************, ************утастай. Регистр-*****************, *****************овогтой” гэжээ.  

2. Хүсэлт гаргагчаас *****************ын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 174 дугаартай тодорхойлолт,  мөн тус багийн даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай  тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын “************” сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 51 дугаартай тодорхойлолт, 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү *****************ын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ***************** нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*****************ыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч ***************** нь шүүхэд *****************с гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл хаана байгааг нь мэдэхгүй байгаа *****************ыг эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

 

3. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь *****************д үүссэн бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт,  хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр ***************** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

 

          6. Иймд “***************** овгийн *****************ы ***************** /*****************/-г эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *****************д мэдэгдэхийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсэн. 

 

8. Хүсэлт гаргагч *****************д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр “эзгүйгээр шүүх хуралдаан хийлгэх” хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***************** овгийн *****************ы ***************** /*****************/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ***************** овгийн *****************ы *****************ыг  эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *****************д мэдэгдэхийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР