Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 314/ШШ2025/00197

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, 19** онд төрсөн, ** настай, ************* овгийн *************ийн *************ийн хүсэлттэй,

 

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох, Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ************* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ************* нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох, Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

 2. Хүсэлт гаргагч ***************** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1989 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр  Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрт ажилд орж байсан. Ажилд орсон чинь миний овгийг буруу бичсэн байсан болохоор тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа. Мөн миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болоод байгаа. Хөдөлмөрийн дэвтэрт намайг *****************ийн ***************** гэж овоглосноос болоод ажилласан жил тооцогдохгүй хохироход хүрээд байна. Миний ах, эгч нар *****************гэж ааваараа овоглодог. Аав нас барсан учраас би ***************** гэж ээжээрээ овоглож бүх баримт бичгээ авсан. Иймд миний *****************ийн ***************** гэсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр намайг мөн болохыг тогтоож, намайг Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрт 1989 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчиноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

 

3.  Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай зөвлөмжийн хуудас, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 201 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай Архивын лавлагаа, №******* дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 122 дугаартай Архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 141 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай”, 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 144 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай”, 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 123 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай”, 1990 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 64 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбарууд, Өвөрхангай аймгийн Үйлдвэр худалдааны “**************” хувьцаат компанийн захирлын 1996 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 44 дугаартай “Бараа устгах тухай” тушаал, тушаалын хавсралт, Өвөрхангай аймгийн Үйлдвэр худалдааны “*************” хувьцаат компанийн захирлын 1993 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03-08/5741 дугаартай архивын лавлагаа, ***************** компанийн 1989, 1992, 1995, 1996 оны цалингийн цэсийн баримтууд, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газар даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа,  хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд зэрэг болно.

 

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр *****************, ***************** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Гэрч ***************** /РД:*****************/-ны мэдүүлэгт: “***************** 1989-1996 онд Өвөрхангай аймгийн  “************” хүнсний үйлдвэрт нормчноор ажиллаж байсан.” гэсэн,

 

           Гэрч ***************** /РД: *****************/-ын мэдүүлэгт: “***************** нь 1989-1996 оны хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ************” хүнсний үйлдвэрт нормчноор ажиллаж байсан. Би тэр үед Цехийн дарга хийдэг байсан” гэсэн,

 

 Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            1. Хүсэлт гаргагч  ***************** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ. 

 

2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 Хүсэлт гаргагч ***************** овгийн ************ийн *************** /РД: *****************/  нь Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрт 1989 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний  өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор,

1993 оны 02 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ны хүртэл Өвөрхангай аймгийн үйлдвэрлэл худалдааны “***********” хувьцаат компанид нормчноор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 201 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай Архивын лавлагаа, №456013 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 122 дугаартай Архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 141 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай”, 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 144 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай”, 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 123 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай”, 1990 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 64 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбарууд, Өвөрхангай аймгийн Үйлдвэр худалдааны “************” хувьцаат компанийн захирлын 1996 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 44 дугаартай “Бараа устгах тухай” тушаал, тушаалын хавсралт, Өвөрхангай аймгийн Үйлдвэр худалдааны “*************” хувьцаат компанийн захирлын 1993 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03-08/5741 дугаартай архивын лавлагаа, ***************** компанийн 1989, 1992, 1995, 1996 оны цалингийн цэсийн баримтууд, гэрч *****************, ***************** нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн “Хөдөлмөрийн дэвтэрт үзлэг хийсэн” үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

Мөн *****************ийн эцгийг *****************, эхийг *****************ийн ***************** гэдэг болох нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03-08/5741 дугаартай Үндэсний Архивын сан хөмрөгийн Архивын Лавлагаа, *****************ийн *****************ийн Иргэний үнэмлэхий хуулбар зэргээр тогтоогдож байна.  *****************ийн “Ээж маань насаараа хүнсний үйлдвэрт ажиллаж байсан намайг анх ажилд ороход хүмүүс ээжээрээ овоглодог гэж мэдээгүй эцгийн маань нэрээр хөдөлмөрийн дэвтэр нээсэн” гэх тайлбар үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл *****************г эхийн нэрийг ***************** гэж овоглох боловч хөдөлмөрийн дэвтэрт ***************** гэж эцгийн нэрээр буруу бичсэнээс дээрх бичиг баримтын зөрчил үүссэн гэж үзэхээр байна.

 

  4. Иймд  Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрээс  1989 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч ***************** овогт *****************ийн ***************** мөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж үзэв.

 

5. Иймд хүсэлт гаргагч *****************г 1989 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний  өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор,

1993 оны 02 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ны хүртэл Өвөрхангай аймгийн үйлдвэрлэл худалдааны “*****************” хувьцаат компанид нормчноор ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2-т заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

  

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрээс  1989 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч ***************** овогт *****************ийн ***************** мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ***************** овогт *****************ийн *****************г 

1989 оны 09 дүгээр сарын 21-нээс 1993 оны 02 дугаар сарын 01-ний  өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор,

1993 оны 02 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл Өвөрхангай аймгийн үйлдвэрлэл худалдааны “*****************” хувьцаат компанид нормчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

  

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 М.МАНДАХБАЯР