Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 314/ШШ2025/00230

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Хүсэлт гаргагч:  ******* хот ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* төв байр, ************* ХК /РД: **********/-ний  хүсэлттэй,

 

“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *************г эрэн сурвалжлуулах ” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ************* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ************* ХК нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “*************ийн ************* нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ********************** тоот зээлийн гэрээ байгуулан 9,135,700 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар авсан” ************* нь 2024 оны 6 сараас хойш зээлийн төлбөрөө төлөөгүй, өнөөдрийн байдлаар 10,092,155.21 төгрөгийн зээл, ногдох хүүгийн хамт төлөгдөөгүй 287 хонож чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдээд байна. ************* нь оршин суух хаягтаа, сураггүй алга болсон тул эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгнө үү” гэжээ. 

 

2. Хүсэлт гаргагч ************* ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “*************ийн *************нь 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ******************* тоот зээлийн гэрээ байгуулж 9,135,700 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлдэгч нь 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 456,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш зээлийн төлбөрөө төлөөгүй, бөгөөд оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. ************* нь зээл авах үедээ Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг “Өндөр өнц” гэх газарт оршин сууж байсан. *************ийн утасны дугаар нь *************” гэв.

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А-314 тоот “Хас банкийг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд болон шүүхэд төлөөлөх эрх олгох тухай”, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/822 дугаартай “*************г албан тушаалд жинхлэн ажиллуулах тухай” Гүйцэтгэх захирлын тушаалын хуулбарууд, *************ы салбарын захирлын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн В11/11 дугаартай “*************г шилжүүлэн, дадлагжуулан ажиллуулах тухай” тушаалын хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 11/199 дугаартай Итгэмжлэл, *************, ************* нарын иргэний үнэмлэхний хуулбар, *************ийн иргэний үнэмлэхний цахим лавлагаа, 2024 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн №************* дугаартай  ХАС банкны  Зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, *************ийн Хас банкны дансны хуулга, Хасбанк ХК-ний Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол сумын 1 дүгээр багийн засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 345 дугаартай тодорхойлолт  зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ************* ХК нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *************г эрэн сурвалжлуулах” тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч ************* ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нь шүүх хуралдаанд *************с 9,135,700.00 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл хаана байгааг нь мэдэхгүй байгаа учраас шүүхэд хандах болсон тухай тайлбарыг гаргасан.

 

3. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь *************ХК-д үүссэн бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан 2024 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн №*************дугаартай  ХАС банкны  Зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, *************ийн Хас банкны дансны хуулга, Баянгол сумын 1 дүгээр багийн засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 345 дугаартай тодорхойлолт  хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр ************* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

 

          6. Иймд ************* овогт *************ийн *************г эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ************* ХК-д мэдэгдэхийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсэн. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************* овогт *************ийн *************г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *************г эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ************* ХК-д  мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР