| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/03373/И |
| Дугаар | 192/ШШ2025/03484 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/03484
| 2025 04 29 | 192/ШШ2025/03484 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, ***********тоотод оршин суух, Ш******* овгийн Я******* Д******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, ********** тоотод оршин суух, Ц******* овогт Т******* Ө******* /РД:*******/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Я.Д*******,
Хариуцагч Т.Ө*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Д******* нь хариуцагч Т.Ө*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Я.Д******* миний бие 2013 онд Т.Ө*******тай танилцаж, 2015 оноос хамтран амьдарсан. Бид 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Увс аймаг, Улаангом суманд иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 0094 дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү Ө.П 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, М 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, охин Ө.А 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, охин Ө.Но 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, хүү Ө.О 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Сүүлийн есөн жил бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Т.Ө*******тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, таван хүүхдээ өөрийн асрамжид авч үлдэх хүсэлтэй байна. Бид дундын өмчийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоох шаардлагагүй тул хүүхдүүдийг миний асрамжид үлдээн бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү...” гэв.
Хариуцагч Т.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ө.М төрсний бүртгэлийн лавлагаа, Ө.Огийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ө.А төрсний бүртгэлийн лавлагаа, Ө.Но төрсний бүртгэлийн лавлагаа, Ө.П төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2025.01.17-ны өдрийн 00074 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Т.Ө*******н иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Д******* нь хариуцагч Т.Ө*******д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Я.Д*******, Т.Ө******* нар 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж гэрлэсний бүртгэлийн 0094 дугаарт бүртгэсэн байх ба тэдний дундаас 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүү Ө.П, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүү Ө.М, 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охин Ө.А, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр охин Ө.Но, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү Ө.О нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид зан харилцаа таарч тохирохгүйгээс цаашид хамт амьдрах боломжгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч Т.Ө******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хүүхдээ өөрийнхөө асрамжид авах хүсэл сонирхолтой зэргийг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Тэдний дундаас төрсөн 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүү Ө.П, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүү Ө.М, 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охин Ө.А, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр охин Ө.Но, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү Ө.О нарыг эх Я.Д*******гийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцсэн байна.
Зохигчид тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг х*******ан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш******* овгийн Я******* Д******* /РД:*******/, Ц******* овогт Т******* Ө******* /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Ө.П, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Ө.М, 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ө.А, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ө.Но, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Ө.О нарыг эх Я.Д*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар охин Б.Жаргалмааг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Т.Ө*******, эх Я.Д******* нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Зохигчид тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ