Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 314/ШШ2025/00377

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, “*************” гэх газар оршин суух, *********** овгийн ************* ын *************ы хүсэлттэй

 

“Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч  *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *************  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч *************  нь “Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, хамтын амьдралтай байсныг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Хүсэлт гаргагч *************  шүүхэд гаргасан хүсэлт  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. Миний бие 1988 оноос одоог хүртэл малчин хийж байна. Мөн 1998-2000 он хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 3 дугаар багт мал маллаж амьдарсан. Гэтэл тухайн үеийн мал тооллогын хүмүүс 1998, 1999, 2000 оны мал тооллогын баримт дээрх *************  гэж буруу бичсэнээс тэтгэвэр тогтоож чадахгүйд хүрээд байна.  Учир нь намайг төрөхөд хөгшин аав маань миний төрсний гэрчилгээг авахдаа ээж болох *************ын нэрийг бичүүлсэн байсан. Гэтэл мал тооллогын баримтууд дээр аав ************р овоглoж *************  гэж бичигдсэн. Тийм учраас 1998-2000 оны Зүүнбаян-Улаан сумын малын А данс дээр *************  гэж бичигдсэнийг *************ын *************  мөн болохыг тогтоож өгнө үү.

Мөн миний бие 1988-1990 оны хооронд цэргийн албыг Ардын армийн 256 дугаар ангид алба хаасан. Цэргийн батлах аав  *************р овоглож бичигдсэн. Тиймээс цэргийн батлахын эзэмшигч нь *************ын ************* мөн болохыг тогтоож өгнө үү.

Мөн миний бие  2001 онд *************тай гэр бүл болж *************, *************  нарын эцэг, эх болсон. Эхнэртэйгээ одоог хүртэл хамт амьдарч байгаа. Иймд намайг *************тэй 2001 оноос өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байгааг тогтоож өгнө үү гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн:

Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №**  дугаартай зөвлөмжийн хуудсанд: “...1997-2000 оны малын А дансны овог нэрний зөрчил, *********** дугаартай цэргийн батлахын овог нэрний зөрчил *************тай 2001 оноос хойш хамтын амьдралтайг шүүхээр тогтоолгох..” гэсэн,

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ** дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ******** дугаартай тодорхойлолт,

Улсын бүртгэлийн бүртгэлийн Ерөнхий газрын *************ы “Гэрлэсний бүртгэлгүй” лавлагаа,

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын “*************ийн гэрлэсний бүртгэлгүй” лавлагаа,

*************ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2002 оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн охин *************ы ******************ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2008 оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн хүү *************************ы

************* ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн *************  дугаартай “Хугацаат цэргийн алба хаасан” архивын лавлагаа,

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн CVL************************** дугаартай ************* ы төрсний бүртгэлийн лавлагаа,

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн CVL**************************  дугаартай төрөл садангийн лавлагаа,

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ***** дугаартай “овог нэр өөрчилсний бүртгэл хийлгэж байгаагүй..” тодорхойлолт,

            Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ************* дугаартай лавлагаанд: хүн амын орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 32 дугаар хуудсанд: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн, **  дугаар багийн оршин суугч өрхийн тэргүүн *********** овгийн *************ын *************, эрэгтэй 1970 оны 9 сард төрсөн, 40 настай малчин, эхнэр ************* овогт ************* ын *************, 1976 онд төрсөн, 34 настай, охин *************ы *************, 2002 онд төрсөн, 8 настай, хүү *************ы *************, 2008 онд төрсөн, 02 настай гэж бүртгэгдсэн байна гэсэн,  

Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ************* дугаартай лавлагаанд: “он 2000, аймаг Өвөрхангай, сум Зүүнбаян-Улаан, баг 3-р баг, Овог *************, нэр *************, өрхийн тэргүүлэгч өөрөө, 1970.09 сард төрсөн, 29 настай эрэгтэй” гэсэн,

Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ************* дугаартай лавлагаанд: “он 1989, аймаг Өвөрхангай, сум Зүүнбаян-Улаан, өрхийн тэргүүлэгч ************* овогтой ************* 57 настай эрэгтэй, эхнэр ************* овогтой ************* 51 настай эмэгтэй, охин ************* овогтой ************* 15 настай эмэгтэй” гэсэн,

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ** дугаар багийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ***********дугаартай “Тус багийн иргэн ************* ын ************* эхнэр ************* ын *************тай 2001 онд гэр бүл болж охин *************, хүү *************  нарыг төрүүлж өсгөн, одоог хүртэл хамт амьдардаг тус багийн үндсэн иргэд мөн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт,

 

            1998, 1999, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын баримтууд

           

            2001.02.22-ны өдрийн 17 дугаар жарны Төмөр луу жилийн аварга малчин болсон тул Өргөмжлөл олгов гэсэн,

 

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн CVL**************************  дугаартай *****************ийн төрсний бүртгэлийн лавлагаа,

 

            ************* дугаартай ************* ын ************* гэх 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

************* дугаартай Тооллогын тасалбар,

 

2015 оны жлийн эцсийн мал тооллогын баримт,

 

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр ************, ************* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Гэрч *************  /РД: ************* / мэдүүлэгт: “*************, *************  нар нь 2001 онд гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байгаа. Би *************тай ихрүүд ойр дотно гэр бүлийн хүмүүс учраас хамтын амьдралтай гэдгийг нь сайн мэдэж байна. 1988 оноос 1990 оны хооронд Өвөрхангай аймагт зэвсэгт хүчний 256 дугаар ангид бид хоёр хамт цэргийн алба хааж байсан. Бид хоёрыг анх төрөхөд ээжээр буюу *************аар овоглосон. Цэрэгт татагдахад манай ихэр буюу *************ыг эцэг *************р овоглосон”  гэсэн,

 

              Гэрч ************* /РД: ************* /-ны мэдүүлэгт: “Би Өвөрхангай аймгийн 256 ангид Дивизийн 256 дугаар ангид 1988 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр цэргийн албанд татагдаж 1990 оны 11 дүгээр сар хүртэл цэргийн алба хаасан. Дотроо олон ангитай *************, ************* 2 аж ахуйн цэрэг байсан. Цэргийн албанд Хүрэлчулууныг *************ын ************* гэж дууддаг байсан. Би ************* тай нэг нутгийнх болохоор эцэг эхийг нь сайн танина”  гэсэн,

           

            Гэрч ************* /РД:*************/-ны мэдүүлэгт: “*************, *************  нар нь 2001 онд гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байгаа. Дундаасаа 2 хүүхэдтэй. Би *************ы төрсөн ах нь ойр дотно гэр бүлийн хүмүүс учраас хамтын амьдралтай гэдгийг нь сайн мэдэж байна. *************  нь ирэхтэйгээ хамт 1988-1990 оны хооронд Өвөрхангай аймагт Зэвсэгт хүчний 256 дугаар ангид цэргийн алба хаасан. *************  нь ээж ************* р овоглодог” гэсэн,

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ************* нь “Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болон ************* тай хамтын амьдралтай байгаа болохоо тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

3. Хүсэлт гаргагч ************* шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

4. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Мал тооллогын А дансанд 1998-2000 онуудын баримтуудад ************* гэж бичигдсэн, мөн ************* дугаартай 1988 оны 10 дугаар сарын 10-нд олгосон Цэргийн батлахны  жинхэнэ эзэмшигч мөн ************* ын ************* болох нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ** дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0051 дугаартай тодорхойлолт, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн *********** дугаартай “Хугацаат цэргийн алба хаасан” архивын лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн CVL**************************  дугаартай *************ы төрсний бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн CVL**************************  дугаартай төрөл садангийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ************* дугаартай “овог нэр өөрчилсний бүртгэл хийлгэж байгаагүй..” тодорхойлолт,  Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ************ дугаартай лавлагаанд: хүн амын орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 32 дугаар хуудсанд: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн, ** дугаар багийн оршин суугч өрхийн тэргүүн ************* овгийн ************* ын *************, эрэгтэй 1970 оны 9 сард төрсөн, 40 настай малчин, эхнэр ************  овогт *************ын *************, 1976 онд төрсөн, 34 настай, охин *************ы *************, 2002 онд төрсөн, 8 настай, хүү *************ы *************, 2008 онд төрсөн, 02 настай гэж бүртгэгдсэн байна гэсэн,  Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ************* дугаартай лавлагаанд: “он 2000, аймаг Өвөрхангай, сум Зүүнбаян-Улаан, баг **-р баг, Овог *************, нэр *************, өрхийн тэргүүлэгч өөрөө, 1970.09 сард төрсөн, 29 настай эрэгтэй” гэсэн, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 03-10/4390 дугаартай лавлагаанд: “он 1989, аймаг Өвөрхангай, сум Зүүнбаян-Улаан, өрхийн тэргүүлэгч ************* овогтой ************* 57 настай эрэгтэй, эхнэр ************* овогтой ************* 51 настай эмэгтэй, охин ************* овогтой ************* 15 настай эмэгтэй” гэсэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын **  дугаар багийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 171 дугаартай “Тус багийн иргэн *************ын ************* эхнэр *************ын *************тай 2001 онд гэр бүл болж охин *************, хүү ************* нарыг төрүүлж өсгөн, одоог хүртэл хамт амьдардаг тус багийн үндсэн иргэд мөн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, 1998, 1999, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын баримтууд    2001.02.22-ны өдрийн 17 дугаар жарны Төмөр луу жилийн аварга малчин болсон тул Өргөмжлөл олгов гэсэн, ************* дугаартай *************ын ************* гэх 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч *************, *************, ************* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан мал тооллогын баримтуудад бичигдсэн  малын тоо, ам бүлийн тоо нь хэрэгт авагдсан бусад баримтуудтай тохирч байгааг дурдах нь зүйтэй.

 

5. Мөн ************* овгийн *************ын *************, ************* овгийн ************* ын ************* нар нь 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгаа болох нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ** дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн **** дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн бүртгэлийн Ерөнхий газрын *************ы “Гэрлэсний бүртгэлгүй” лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын “*************ийн гэрлэсний бүртгэлгүй” лавлагаа, 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин *************ы *************ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү *************ы *************ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн CVL************************** дугаартай ************* ы төрсний бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн CVL************************** дугаартай төрөл садангийн лавлагаа,  Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ************* дугаартай лавлагаанд: хүн амын орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 32 дугаар хуудсанд: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн, ** дугаар багийн оршин суугч өрхийн тэргүүн ************* овгийн *************ын *************, эрэгтэй 1970 оны 9 сард төрсөн, 40 настай малчин, эхнэр ************* овогт ************* ын ***********, 1976 онд төрсөн, 34 настай, охин *************ы *************, 2002 онд төрсөн, 8 настай, хүү *************ы *************, 2008 онд төрсөн, 02 настай гэж бүртгэгдсэн байна гэсэн,  Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ************* дугаартай лавлагаанд: “он 2000, аймаг Өвөрхангай, сум Зүүнбаян-Улаан, баг **-р баг, Овог *************, нэр *************, өрхийн тэргүүлэгч өөрөө, 1970.09 сард төрсөн, 29 настай эрэгтэй” гэсэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ** дугаар багийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 171 дугаартай “Тус багийн иргэн *************ын  ************* эхнэр *************ын *************тай 2001 онд гэр бүл болж охин *************, хүү ************* нарыг төрүүлж өсгөн, одоог хүртэл хамт амьдардаг тус багийн үндсэн иргэд мөн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн CVL************************* дугаартай *************ийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч *************, *************, ************* нарын мэдүүлэг  зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210,600 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Мал тооллогын А дансны 1998-2000 онуудын баримтуудад ************* гэж бичигдсэн, мөн 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд хугацаат цэргийн алба хааж байсан №********** дугаартай, 1988 оны 10 дугаар сарын 10-нд олгосон цэргийн батлахад *************ын ************* гэж бичигдсэнийг хүсэлт гаргагч ************* овгийн *************ын ************* /РД: *************/ мөн болохыг тус тус тогтоосугай.

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ************* овгийн *************ын ************* /РД: *************/  нь *************овгийн *************ын ************* / РД: *************/ тай / РД: *************/-тай 2001 оноос 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүртэл хамтын  амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР