| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/00392/И |
| Дугаар | 314/ШШ2025/00320 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 314/ШШ2025/00320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн ******* тоотод оршин суух, **** онд төрсөн, **настай, ************* овгийн ************ийн *************ын хүсэлттэй,
“Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ************* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ************* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нөхөр болох *************тэй 2010 оны 01 дүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ихэр хүүхэд болох *************, ************* нарыг төрүүлсэн. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нөхөр маань өвчний улмаас нас барсан. Ингээд насанд хүрээгүй хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтээ батлуулж байгаагүйн улмаас тэтгэмжээ тогтоолгож чадахгүй байна. Иймд намайг *************тэй 2010 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: Хүсэлт гаргагч *************ын иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаартай “Тус багийн иргэн ************* овогтой ************* нь ам бүл 6-уул, хүүхдүүдийн хамт ************* тоотод оршин суудаг. ************* нь *************ийн *************тэй 2010 оноос гэр бүл болж хамтран амьдарч байсан. ************* нь *************тай хамтран амьдарч байгаад өвчний улмаас 2023.03.15-ны өдөр нас барсан. Дундаасаа хүү *************, ************* төрүүлсэн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 130 дугаартай тодорхойлолт, Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024.05.03-ны өдрийн А/97 дугаартай босго шугам шинэчлэн тогтоох тухай тушаалын хуулбар, №***** дугаартай 2012 оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн хүү *************ын *************ын төрсний гэрчилгээний хуулбар, 2012 оны ** дугаар сарын ** -ны өдөр төрсөн охин *************ын *************ийн төрсний бүртгэлийн лавлагаа, ИБД ************************** дугаартай *************ийн *************ийн нас барсны гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Эрх үүсээгүй тодорхойлолт зэрэг баримтууд болно.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр *************, ************* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Гэрч ************* /РД: *************/-гийн мэдүүлэгт: “*************, ************* хоёр нь 2009 оноос хамт амьдарч эхэлсэн. Дундаасаа хоёр ихэр хүүхэд төрүүлсэн, Охин, хүү хоёр нь 2012 оны ** дугаар сарын ** -нд төрсөн, ************* 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зуурдаар нас барсан” гэсэн,
Гэрч ************* /РД: *************/-ын мэдүүлэгт: “*************, ************* хоёр нь 2010 оноос хамт амьдарч эхэлсэн. 2023 оны хүртэл хамт амьдарч байсан. Дундаасаа хоёр ихэр хүүхэд төрүүлсэн, Охин, хүү хоёр нь 2012 онд төрсөн, ************* 2023 онд харвалт өгөөд нас барсан” гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ************* нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч ************* нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход *************тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
3. Хүсэлт гаргагч *************ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
4. *************овгийн *************ийн ************* /РД: *************/ нь ************* овогт *************ийн ************* /***********************/-тэй 2010 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаартай “Тус багийн иргэн ************* овогтой ****************** нь ам бүл 6-уул, хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суудаг. ************* нь *************ийн *************тэй 2010 оноос гэр бүл болж хамтран амьдарч байсан. ************* нь *************тай хамтран амьдарч байгаад өвчний улмаас 2023.03.15-ны өдөр нас барсан. Дундаасаа хүү *************, ************* төрүүлсэн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 130 дугаартай тодорхойлолт, №***** дугаартай 2012 оны ** дугаар сарын ** -ны өдөр төрсөн хүү *************ын *************ын төрсний гэрчилгээний хуулбар, 2012 оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн охин *************ын *************ийн төрсний бүртгэлийн лавлагаа, ИБД ************************** дугаартай ***********ийн *************ийн нас барсны гэрчилгээний хуулбар, гэрч *************, ************* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.
5. Иймд хүсэлт ************* овгийн ************* ийн ************* /РД: ************* / нь ************* овогт *************ийн ************* /************* /-тэй 2010 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч ************* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ************* овгийн ************* ийн ************* /РД: *************/ нь ************* овогт *************ийн ************* /*************/-тэй 2010 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч ************* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР