Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 311/ШШ2025/00275

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын -р баг *******  тоотод байрлалтай, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн *******ын хэсгийн  тоотод оршин суух хаягтай *******ын *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,958,003.08 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж. ******* нь тус байгууллагаас 2024 оны 05 р сарын 13-ны өдөр Бненесийн орлого барьцаала 5,000,0000 төгрөгийг сарын 3% хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай 10373365820 дугвартай зээлийн эрхийн гэрээ байгуулсан болно.

Гэвч зээлээ хугацааанд нь төлөлгүй нийт 124 хоног буюу 4 сар гаран өнгөрсөн ба манай зугтж хугацаа өгч зээл төлүүлэх талаар утсаар мэдэгдэж, биечилэн уулзаж, бүртгэлтэй хаягаар мэдэгдэх хуудас өгч удаа дараа очсон. Одоогоор Завхан аймгийн Баруун бүсийн В1 давхарт жимс жимсгэнэ худалдах үйл ажиллагаа эрхэлж байгаа. Зээлээ төлөх талаар шаардсан боловч зээлийн төлөлт хийх дээр санаачлага гаргахгүй өдий хүрсэн байна. Гэрээний 6.1.3-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцлаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ж.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******а овогтой ******* нь ******* ББСБ ХХК-наас  нэхэмжилсэн 5,958,003.08 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,958,003.08 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,958,003.08 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,700 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд  

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,958,003.08 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 55,850 төгрөгийг, төрийн сан буюу 100090000941 тоот данснаас 5,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

4.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                                      

ШҮҮГЧ                                      Т.БАЛЖИННЯМ