2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04715

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04715

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, хороолол, гудамж, байрлах, ******* ХХК /РД:/-д холбогдох,

даатгалын гэрээний нөхөн төлбөрт 73,411,867 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., Э., шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* нь ******* ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ байгуулсан. улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг даатгуулж, гэрээний дагуу 10,800,000 төгрөгийн хураамж төлж үүргээ биелүүлсэн. Даатгуулагч тээврийн хэрэгслийг 2023 оны 0 сарын 29-ний өдөр жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа ******* дүүргийн нутаг дэвсгэрт зам тээвлийн осол гаргасан. Цагдаагийн байгууллагаас ослыг шалгаад Б.*******-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.4-т заасан зам тээврийн ослыг гаргасан гэж үзэж 100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан, Б.******* нь шийтгэврээ биелүүлсэн. Зам тээврийн ослыг шалгах явцдаа ХХК-иар тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулахад тээврийн хэрэгсэлд 135,421,089 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон.

Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний 8.5.-д даатгуулагчийн дараах буруутай үйлдлээр хохиролд дор дурдсан хэмжээгээр нөхөн олговор олгоно гэж заасан. 8.5.1.-д зааснаар гүйцэж түрүүлсэн тохиолдолд 100 хувь нөхөн олговор олгохоор талууд харилцан тохиролцсон.

Хариуцагч ******* ХХК нь 62,009,222 төгрөгийг даатгуулагчид төлж, үлдсэн төлбөрийг төлөөгүй.

Даатгуулагчийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд гомдол, өргөдөл гаргасны Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33.1., Даатгалын тухай хуулийн 82.1-д заасныг зөрчсөн гэж үзэж нөхөн төлбөрийг зуун хувиар нэмэгдсэн өртгийн албан татварын хасахгүйгээр олгох шийдвэр гаргаж ******* ХХК-д хүргүүлсэн байдаг. Үүний дагуу ******* ХХК нь хохирлоо төлөхгүй улмаас даатгуулагч Б.******* нь өөрт учирсан хохирол 73,411,867 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Даатгалын тухай хуулийн 9. зүйл болон Иргэний хуулийн 43 зүйлийн 431.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа бичүүлж, 22201/1060 дугаар Тээрийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ-ээр 1 жилийн хугацаатай даатгуулсан байдаг. Дээрх үйл баримттай холбогдуулан шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 23/04 дугаар дүгнэлтэд "... М.Бенз улсын дугаартай автомашин зам тээврийн осолд орох үедээ 96 км/цагаас дээш хурдтай явсан гэж үзэх үндэслэлтэй байна" гэж дүгнэжээ.

Тухайн осол нь суурин газарт болсон бөгөөд ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн замд осол болсон. Замын хөдөлгөөний дүрмийн 12.4.-т "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэж заасныг зөрчиж, тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэн жолоодож явсан нь тогтоогдсон тул даатгагч нөхөн төлбөр олгохдоо талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 7.2.8-д "Даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичиг материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж дүгнэлт тодорхойлолт гаргуулах" гэж, А.*******д хандаж дүгнэлт гаргуулсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.5.2.-т "Хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертийн дүгнэлтээр тогтоогдсон, мал амьтан мөргөсөн тохиолдлуудад гарсан үнийн дүнгийн 50 хувиар олгоно" гэж заасан бөгөөд мэргэжлийн хүний дүгнэлтээр хурд хэтрүүлсэн болох нь тогтоогдсон тул манай байгууллага 50 хувиар тооцож олгосон нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч талаас санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж даатгалын нөхөн төлбөрийг олгох шийдвэр гарсан боловч ******* ХХК нь олгохгүй байна гэж тайлбарладаг. Санхүүгийн зохицуулах хороо нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх урьдчилсан арга хэмжээ, хяналт шалгалт хийж, урьдчилсан журмыг хангадаг болохоос биш эцсийн байдлаар нөхөн төлбөр олгох, олгохгүйг шүүх шийддэг. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлээгүй гэж байгаа нэхэмжлэлийн тайлбар үндэслэлгүй байна. Тухайн осол Өлзийт хорооллын зам болсон. Цагдаагийн байгууллагын дүгнэлт болон нэхэмжлэгчийн нөхөн төлбөр олгох тухай өргөдөл зэргээр тогтоогддог. Өлзийт хороолол нь суурин газарт хамаарах тул 60 км цагийн хурдтай явах зам гэж тооцож байна.

Нэхэмжлэгч зүүн тийш эргэж байгаа тээврийн хэрэгслийн машины урсгалыг гүйцэд түрүүлж осол гаргасан. Манай байгууллага зөрчлийн хэрэгт нь оролцох боломжгүй тул ******* гэж мэргэжлийн хүнээр дүгнэлтийг гаргуулсан. Энэ хүн нь 2017 оноос хойш дүгнэлт гаргаж, энэ дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүхээс олон тохиолдолдуудыг хэрэгсэхгүй болгож байсан. Манай талаас нөхөн төлбөрийн олгохдоо 135,421,089 төгрөгөөс Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д зөвхөн тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирлыг өгнө гэж заасны дагуу НӨАТ-ын 11,252,640 төгрөг болон, тэнхлэг тохируулга 100,000 төгрөг, компьютер оношилгоог хасаж үүнээс 50 хувь буюу 62,009,222.05 төгрөгийг олгосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтууд:

нэхэмжлэгчээс, Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн цагдаагийн албаны үзлэгийн баримт, ХХК-ийн үнэлгээний тайлан, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 7 сарын 25-ны өдрийн 9/2998 дугаартай даатгалын нөхөн төлбөр олгох тухай албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар,

хариуцагчаас, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Зөвлөх инженер, доктор А.*******гийн гаргасан дүгнэлт, гэрэл зураг зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагчийн хүсэлтээр ******* дүүргийн замын Цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, даатгалын гэрээний нөхөн төлбөрт 73,411,867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, Даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.1. дэх хэсэгт зааснаар урсгал сөрсөн, гүйцэж түрүүлсэн, эргэх үйлдэл хийхийг хориглсон газар эргэсэн, зөвшөөрсөн газар гүйцэж түрүүлсэн үед 100 хувь олгох... гэж заасан заалтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг 100 хувь олгох үндэслэлтэй гэж тодорхойлж, үлдэгдэл төлбөр болох 73,411,867 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэжээ.

Зохигчдын хооронд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ-ээр нэхэмжлэгч Б.******* нь өөрийн өмчлөлийн Мercedes benz маркын автомашиныг даатгуулж, даатгалын хураамж төлөх, даатгагч ******* ХХК нь даатгалын тохиолдол учирсан үед гарсан хохирлыг гэрээнд заасан нөхцлийн дагуу нөхөн төлөхөөр тохиролцсон байна.

Талуудын хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 зүйлийн 431.1. дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байна.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас татгалзлын үндэслэлийг, Монгол улсын зөвлөх инженер А.*******гийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 23/04 дугаартай дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг хурд хэтрүүлсэн гэх үндэслэлээр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2.-т заасан нөхцөл бүрдсэн гэж үзэж даатгалын нөхөн төлбөрийг хохирлын үнийн дүнгийн 50 хувиар олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар, 2023 оны 0 сарын 19-ний өдөр зам тээврийн осол гарч, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 135,421,089 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хариуцагчаас даатгалын тохиолдол бий болсон үйл баримт болон нөхөн төлбөрт 62,009,222 төгрөг олгосонтой талууд маргаагүй. Мөн зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар нэхэмжлэгч нь даатгалын гэрээний зүйл болох Mercedes Benz маркийн тээврийн хэрэгслийг унаж явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1.-д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэж, 13.4.-т дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/уулзвар болон гарц дээр гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан үйл баримт тогтоогдож байна.

Даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.1.-д урсгал сөрсөн, гүйцэж түрүүлсэн, эргэх үйлдэл хийхийг хориглосон газар эргэсэн, зөвшөөрсөн газар гүйцэж түрүүлсэн үед 100 хувь олгох... гэжээ.

Иймд гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.1. дэх хэсэгт заасан даатгалын тохиолдол бий болсон гэж үзэхээр байна.

4.Хариуцагчаас нэхэмжлэгчийг хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн экспертийн дүгнэлтээр тогтоогдсон тул Даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.2.-т заасан үндэслэлээр хохирлын 50 хувиар нөхөн олговор олгосон талаар тайлбарлаж байна.

Даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.2.-т хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертийн дүгнэлтээр тогтоогдсон... тохиолдлуудад гарсан хохирлын дүнгийн 50 хувиар олгоно гэж заасан байх бөгөөд хариуцагчаас нотлох баримтаар Монгол улсын зөвлөх инженер А.*******гийн гаргасан 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №23/04 дугаартай дүгнэлтийг ирүүлсэн байна. Уг дүгнэлтээр М бенз маркын, улсын бүртгэлийн дугаартай автомашин зам тээврийн осолд орох үедээ 96 км/ц-аас дээш хурдтай явсан гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

5.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.8.-д Даатгагч нь Даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж дүгнэлт тодорхойлолт гаргуулах эрхтэй гэж, 8 дугаар зүйлийн 8.5.2.-т заасан хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертийн дүгнэлтээр тогтоогдсон... гэжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, зөрчлийн тухай хуулиар эрх бүхий байгууллага гэдгийг Зам тээврийн ослыг газар дээр нь шалгаж, тогтоох замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан албан тушаалтныг гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллага нь замын цагдаагийн байгууллага, харин эрх бүхий албан тушаалтан нь замын цагдаагийн албан хаагч байх бөгөөд зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь тухайн байгууллага, албан тушаалтаны гаргасан дүгнэлтээр тогтоогдсон байхыг ойлгохоор байна.

Хэдийгээр зам тээврийн ослын шалтгаан, нөхцөл нь эрх бүхий байгууллага болон мэргэжлийн экспертийн дүгнэлтийн аль алинаар нь тогтоогдож болох хэдий ч зам тээврийн осол гарсан шалтгаан, нөхцөл, талуудын хооронд үүссэн маргаан зэргийг харгалзан үзэж холбогдох дүгнэлт хийх нь зүйтэй байна.

6.Монгол улсын зөвлөх инженер А.*******гийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 23/04 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгчийг хурд хэтрүүлсэн гэж дүгнэсэн хэдий ч хурд хэтрүүлсэн нь Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнээгүй байна. Тодруулбал, эксперт нь автомашин осолд орох үеийн хурдыг нөхөн тодорхойлох ажлыг даатгалын компаниас ирүүлсэн материалуудад үндэслэн хийж гүйцэтгэсэн байх бөгөөд энэ дүгнэлтээр хурд хэтрүүлсэн нь зам тээврийн осол гарсан шалтгаан болсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Иймд хурд хэтрүүлсэн гэх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэхээр байна.

7.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зүйлийн 13.5.-д дараах үйлчилгээг албан татвараас чөлөөлнө гэж, 13.5.3.-т Даатгал, даатгалын зуучлал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ гэж зааснаар даатгалын үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх тул даатгалын нөхөн төлбөрөөс татвар суутган тооцох нь хуульд нийцэхгүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 43 зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 9 дүгээр зүйлийн 9.1.4. дэх хэсэгт зааснаар ******* ХХК-иас 73,411,867 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1. дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 43 зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 9 дүгээр зүйлийн 9.1.4. дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-иас 73,411,867 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас тэмдэгтийн хураамжид 525,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА