Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 311/ШШ2025/00276

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын -р баг Богдын гол  тоотод байрлах, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн ******* хэсгийн  тоотод оршин суух хаягтай *******ын *******ид холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,272,649.67 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь 2023 оны 11 сарын 23-ны өдөр 103773107011 тоот зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр төлөлт хийхээр 2026.11.20-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр Завхан аймгийн Улиастай сумын 2-р баг ******* таван хайрхан 5 гудамж 517 тоот хаягт байрлах 813 м.кв өмчлөх эрхтэй газар барьцаалан зээл авсан. Зээлдэгч нь тус хаягтаа амьдардаг бөгөөд Монгол улсын их сургуулийн Завхан сургуульд ажилладаг. Мөн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 539,900.00 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгчийг 10373285692 /зээлийн данс/ тоот зээлийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатайгаар 3,8 хувийн хүүтэйгээр манай хамтран ажилладаг мерчант байгууллага /Арина электроникс/-аар дамжуулан авсан. 2024 оны 06-р сарын 06-ны өдөр 609,900.00 төгрөгийн үнэ бүхий Skyworth зурагтыг 10373404887 /зээлийн данс/ тоот зээлийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатайгаар 3,8 хувийн хүүтэйгээр манай хамтран ажилладаг мерчант байгууллага /Арина электроникс/-аар дамжуулан худалдан авах зээлийг тус тус гаргуулж байсан. Тус зээлүүдийн төлөлт 2024 оны 06-р сарын 20 хүртэл төлбөрийн хуваарийн дагуу төлөлт хэвийн хийгдэж байсан бөгөөд түүнээс хойш одоог хүртэл 237-268 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгчдийн зүгээс гар өргөдөл өгч хугацаа товлож байсан хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ж.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 4,272, 649.67 төгрөг Нэткапитал нэхэмжилсэн байна. Нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Ж.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,272,649.67 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,272,649.67 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,713 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд  

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,272,649.67 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42,356 төгрөгийг, төрийн сан буюу 100090000941 тоот данснаас 42,356 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

    ШҮҮГЧ                                      Т.БАЛЖИННЯМ