| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00337/И |
| Дугаар | 311/ШШ2025/00277 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 311/ШШ2025/00277
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Нэхэмжлэгч: *******, *******, дугаар хороо, *******ын талбай-, ******* барилгын давхар тоот ******* ББСБ ХК -ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* *******ын тоотод оршин суух хаягтай Г.*******ид холбогдох 1,710,464.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 11801721 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, Цахим зээлийн эрх нээх гэрээний хавсралтын 1 дүгээр зүйлийн 12. 1.3-т заасны дагуy: 1. 2024.06.11-ны өдөр Ард Аппликейшнд хүсэлт илгээн 900,000 төгрөгийг 3.83 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай урт хугацаат зээл авсан. Ард Аппликейшнаар зээлдэгчийн тохируулсан хуваарийн дагуу зээлдэгч нь 2024.07.20-ны өдрес эхлэн 6 сарын хугацаанд сар бүр 172,487.16 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Г.******* нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй болно. 2. 2024.06.14 Ард Аппликейшид хүсэлт илгээн 300,000 төгрөгийг эхний 10 хоног хүүгүйгээр 40 хоногийн хугцаатай 3.81 хувийн хүүгэй богино хугцват тезлиг зээлж авсан. Ард Аппликейшнд зээлдэгчийн тохируулсан хуваарийн дагуу зээлдэгчин нь 2024.07.24 өдөр 315,031.23 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээгээ биелүүлээгүй. Зээлийн эргэн төлөлтийн хуваарыг 2024.07.14 өдрөөс 11 сар зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453 10 Банк, эрх бүхий байгууллагын мангов хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажилгааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1 дэх заалт болон Цахим зээлийн эрх нэх гэрээний 8 дугаар зүйлд заасныг үндэслэн үнде зээл 1.200.000 төгрөг, зээлийн хүүнд 510.464.41 төгрөг буюу нийт 1,710,464.41 тогрог тала барагдуулах ёстой байна. Иймд Г. ******* 1,710,464.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ган-Очир овогтой ******* нь Ард ББСБ ХК-наас зээлсэн 1,710,464,41 төгрөг зээлсэн нь үнэн болно. 1,710,464 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Ард кредит ББСБ” ХК нь хариуцагч Г.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,710,464,41 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,710,464,41 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,317 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “Ард кредит ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,710,464,41 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,158 төгрөгийг, төрийн сан буюу 100090000941 тоот данснаас 21,158 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ