Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 311/ШШ2025/00278

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,          

Нэхэмжлэгч: *******ын *******ийн -р хороо, Сүхбаатарын талбай-, *******ийн  давхарт үйл ажиллагаа явуулж буй, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сум, -р баг, Тэжээлийн фонд 5 гудамж, 12 тоотод оршин суух хаягтай, *******гийн *******д холбогдох,

Гар утас зээлээр авсан төлбөр 1,805,838.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Хариуцагч ******* ******* нь ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-06-11-ны өдөр 312024061123410 тоот гэрээний дагуу Samsung Galaxy A55 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,708,000.0 төгрөгийн зээлээр 31 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 1,805,838.12 төгрөгийг хариуцагч ******* *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.******* нь ******* ХХК-ны нэхэмжилсэн 1,805,838 төгрөгийг төлөхийг  хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,805,838.12 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,805,838.12 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,843 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд  

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,805,838.12 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилантөлсөн 43,843 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,921 төгрөгийг, төрийн сан буюу 100090000941 тоот данснаас 21,921 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                      Т.БАЛЖИННЯМ