2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/03440

 

 

 

 

 

 

 

 

 

   2025              04               28                                          192/ШШ2025/03440                         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,    

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, ************* тоотод оршин суух, У******* овогт Н******* Х******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 16 ду*******р хороо, *************тоотод оршин суух Я******* овогт С******* З******* /РД:*******/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 28 ду*******р хороо, *********** тоотод оршин суух, А******* овогт Б Б /РД:/ нарт холбогдох,

2022 оны 12 ду*******р сарын 05-ны өдрийн 5368 ду*******ртай үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах, 2023 оны 7 ду*******р сарын 24-ний өдрийн 3247 ду*******ртай үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү- ду*******ртай Баянзүрх дүүргийн 15 ду*******р хороо, 13 ду*******р хороолол, ***********тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч  Б.Бд даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Х*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н,

Хариуцагч Б.Бгийн өмгөөлөгч Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Н.Х******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна.      

Үүнд: “...Н.Х******* миний бие 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн С.З*******, С.О нар надтай утсаар холбогдсоны дагуу 13 ду*******р хорооллын *********1 тоотод очиж тэдэнтэй уулзсан. Урд өдөр нь энэ 2 эмэгтэй хотын болон зуслангийн гэрт маань очиж миний нөхөр болох Х.Г эрж хайсан гэдгээ хэлсэн. Тэгээд юу болсныг асуухад тэд "Х.Г баахан хүмүүсийг БНСУ-ын Янь Янь хотруу аяллаар явуулна гэж хэлээд 50 хүний гадаад паспорт болон нийт 347,460,000 төгрөг аваад сүүлийн хэд хоног утас нь холбогдохгүй байна" гэсэн. Би энэ тухай анх удаа сонсоод маш хүнд цохилтод орсон. Учир нь Х.Г гэрээсээ 2022 оны 11 дүгээр сарын 26-нд "Бодлоо цэгцлээд ирье" гэж гараад холбоо барьсан ч гэртээ ирэхгүй, олдохгүй байсан учир миний хувьд давхар цохилт болсон. С.З*******, С.О нар "Танай нөхөр залилангийн хэргээр шоронд орно, мөнгөө нэхсэн бүх хүнд бид нар одоо танай гэрийг зааж өгнө!" гэж хэлэхэд би маш их айж сандарч гүн шоконд орсон. Тэгээд С.З*******, С.О нарт "Энэ 5 давхар үл хөдлөх хөрөнгө миний нэр дээр байдаг энийг хурдан зарж хүмүүсийн мөнгийг өгье" гэж хэлэхэд тэд "Зарагдахыг хүлээвэл удна. Тийм учраас хамгийн хурдан мөнгөтэй болох арга бол ББСБ-аас зээл авч болно. Бид 2  хүмүүсээс мөнгө авч Ганбаа руу шилжүүлсэн болохоор бид хоёрыг дарамтлаад байна. Тэгэхээр одооноос та хүмүүстэй уулз, манай нөхөр мөнгийг авсан гэж тайлбарлах, эс бөгөөс бид хоёрыг мөнгийг нь дундаас нь авсан гэж бодоод байна. Та уулзахгүй бол танай гэрийг бүх хүмүүст зааж өгнө" гэсэн. Гэртээ хүмүүс ирж хэрүүл тэмцэл хийхээс айж би зөвшөөрөөд дуудсан үед нь 13-р хорооллын****** тоот Шангрила гэх мэт газар очиж уулзаад улам их сэтгэл санааны гүн дарамтад орсон. Учир нь гэрт 84 настай ээж маань цуг амьдардаг, зүрхний шигдээс болж байсан тул ээжийнхээ биеийг хүмүүсийн дарамтыг дийлэхгүй гэж айсан. Хүмүүс утсаар дарамталж гэрт ирж хонх дардаг болсон.

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орой 20.00 цагийн үед надад "Эгч ээ, яалтачгүй гэрийг чинь зааж өгсөн.Одоо хүмүүс очно хаал******* битгий тайлж өгөөрэй” гэсэн мессеж С.З**************с ирсэн. Хүмүүс ирсэн ч би хаал******* тайлж өгөөгүй. Хүмүүсийн хохирлыг хурдан барагдуулъя гэж шийдээд ББСБ-д хөрөнгө барьцаалахаар хандсан боловч "...Танд зээл гаргах боломжгүй юм байна. Учир нь, банкны орон сууцны зээл чинь "хар данс"-нд орсон байна гэсэн. Банк, ББСБ миний нэр дээр зээл өгөхгүй болсон учир зарагдахыг нь хүлээе гэтэл С.З******* "Та уг хөрөнгөө миний нэр дээр шилжүүлчих. Би барьцаанд тавьж зээл авъя, хүмүүсээ түр ч болов намжааж бай*******д зээлийг нь хамтарч төлье. Өөр арга байхгүй, би танд ингэж тусалъя...” гэснээр нь  С.З*******гийн нэр дээр шилжүүлэхээр 2022 оны 12 ду*******р сарын 05-ны өдөр Цайз захын ойролцоох нотариат руу С.З*******, С.О бид хэд С.З*******гийн машинд сууж очоод гэрээ байгуулж шилжүүлсэн. Шилжүүлэхээс өмнө С.З******* "Худалдах-худалдан авахаар шилжүүлнэ шүү! Та нотариатад бага мөнгө төлөхийн тулд 150,0 саяар зарж бай******* гэж хэлээрэй" гэсний дагуу хэлээд 108.000 төгрөгийг би нотариатад төлсөн.

 Би 2022 оны 12 ду*******р сарын 6-ны өдөр зээл гаргах боломжтой томоохон ББСБ нэрсийг С.З*******д мессежээр явуулсан. Үл хөдлөхөө шилжүүлсний дараа*******р С.З******* намайг дарамталж эхэлсэн. С.З******* зээлээ удахгүй авна, бүтэж бай******* гэж  намайг маш олон удаа аргалсаар байсан. Сүүлдээ бүр хохирогчдын хохирлыг төлбөл хөрөнгийг чинь буцааж шилжүүлнэ гэж тулгах болсон. Энэ хугацаанд би өөрийн найз нөхөд, хамаатан садан*******с мөнгө зээлж иргэдийн хохирлыг барагдуулсаар байсан. Сүүлдээ С.З******* утасдахаар утсаа авахгүй, мессеж бичихээр хариулахгүй надтай харьцахаа больсон. Миний бие С.З*******д анхнаасаа өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зориг бай*******гүй бөгөөд бид зөвхөн зээлийн барьцаанд тавих зорилгоор худалдах-худалдан авах гэрээ хийсэн юм.

Иймд Н.Х******* болон С.З******* нарын хооронд 2022 оны 12 ду*******р сарын 5-ны өдөр байгуулсан 5368 бүртгэлийн ду*******ртай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 15 ду*******р хороо, 13 ду*******р хорооллын ********** давхар хаягтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажилла*******ны явцад нэхэмжлэлийн шаардла******* дараах байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд:

 

“…Иргэн С.З******* болон иргэн Б.Б нарын хооронд 2023 оны 7 ду*******р сарын 24-ны өдөр байгуулагдсан 3247 бүртгэлийн ду*******ртай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох;

 хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ду*******ртай, Баянзүрх дүүргийн 15 ду*******р хороо, 13 ду*******р хорооллын ************ тоот хаягтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Б.Бгээс Н.Х*******д шилжүүлэхийг даалгаж өгнө үү…” гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Б.Б миний бие 2023 оны 5 ду*******р сарын 26-ны өдрөөс 2023 оны 7 ду*******р сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд дансаар болон бэлнээр 336 сая төгрөгийг С.З*******д төлсөн. Талууд шилжүүлж бай******* эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэсний дагуу төлбөр тооцоог бүрэн барагдуулж улмаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг байгу******* тухайн өдөртөө улсын бүртгэлд бүртгүүлж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол, ********** тоот хаягт байрлалтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж эрхийн улсын бүртгэлийн Ү- ду*******рт бүртгэж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. Нэхэмжлэлд ... миний бие С.З*******д анхнаасаа өөрийн өндөр үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зориг бай*******гүй бөгөөд бид зөвхөн зээлийн барьцаанд тавих зорилгоор худалдах, худалдан авах гэрээ хийсэн юм. Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажилла*******ны явцад хариуцагч С.З*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа ч мөн ял*******гүй худалдан авах зорилгоор шилжүүлж аваагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг болохыг зориуд тэмдэглэж байна гэжээ. Гэтэл С.З*******гийн хариу тайлбарт ... "энэ объектоо таны нэр дээр шилжүүлээд өгчихье, энийг зараад, эсхүл барьцаалж зээл аваад наад хүмүүсээ хохиролгүй болгоод өгөөч" гэж хэлэхээр нь.... бусдад зарж борлуулах байдлаар хүмүүсээс авсан мөнгийг төлж, хохиролгүй болгоод хэрэв үнэтэй зарагдвал үлдэгдэл мөнгийг нь өөрсдөд нь өгнө гэж ярилцаад зөвшөөрсөн....... Н.Х******* нь нөхрийнхөө өрийг төлөх зорилгоор, БЗД-ийн 15 ду*******р хороо, 13 ду*******р хорооллын *********** байрлах 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгч, миний бие тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нь зах зээлийн үнээр худалдан борлуулж, Х.Гын төлөөгүй өрийг төлөхийг зөвшөөрсөн байсан учир .... гэснээс харахад нэхэмжлэгчийн худалдах зорилгогүй байсан гэх үндэслэл үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэлд... мар*******н бүхий үл хөдлөх хөрөнгийг БЗД-ийн ИХАШШ-ээс 2023 оны 2 ду*******р сарын 1-ний өдөр 101/Ш320223/03547 ду*******ртай шүүгчийн захирамжаар битүүмжилж, шилжилт хөдөлгөөнийг хориглосон юм. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.Ч гэгч санаатай*******р бусадтай хуйвалдан шүүгчийн 03547 ду*******ртай захирамжийг БЗД-ийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт илгээгүй гэмт үйлдэлдээ Авлигатай тэмцэх газарт шалгагдан хэрэг прокурорт шилжиж бай******* юм гэжээ. Гэтэл энэ асуудлаар намайг Авлигатай тэмцэх газарт дуудан тайлбар мэдүүлэг авсан төдийгүй энэ асуудал нь үгүйсгэгдэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, харин ч нэхэмжлэгч нь өөрийн хууль бус үйлдлээ хуулийн байгууллагыг оролцу******* шийдүүлэх гэж худал гомдол гаргасан юм. Тодруулбал Н.Х******* нь мар*******н бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авснаас хойш 2023 оны 10 ду*******р сарын 23-ны өдөр болон 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийлгэсэн байсан бөгөөд энэхүү тусгай тэмдэглэгээ нь хууль бус байсан учраас тэмдэглэгээг хүчингүй болгосон болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 ду*******р зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох хэдий ч хариуцагч нь уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болохыг хуульчилсан. Миний бие уг нэхэмжлэлийн хариуцагч биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Б.Б миний бие дээрх мар*******н бүхий эд хөрөнгийг худалдан авах үед С.З******* нь Хаан банкны барьцаанд бай******* гэж хэлж байсан бөгөөд намайг төлбөрөө төлөхөд саадгүй шууд зээлийг хаачихна гэж байсан учраас би харилцан тохиролцсон төлбөрөө төлж дуусгаснаар уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу худалдан авсан төдийгүй албан ёсны үл хөдлөх хөрөнгийн талаарх лавла*******г авч гэрээгээ байгу******* үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлснээр өмнөх өмчлөл дуусгавар болж шинэ өмчлөгчөөр тогтоогдсон болно. Миний бие дээрх эд хөрөнгийг ямар нэгэн төлбөр тооцооны хэрэгсэл болон С.З*******д шилжсэн талаар огт мэдэхгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан " Эд хөрөнгө шилжүүлж бай******* этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж бай******* этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шудар*******р олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж бай******* этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шудар*******р олж авсан гэж үзэхгүй" гэж маш тодорхой хуульчлан заасан байх ба гуравдагч этгээдээр татагдан хэргийн материалтай танилцахдаа буюу 2022.12.02-ны өдөр С.З******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Н.Х**************с худалдан авсан болохыг мэдсэн. Гэхдээ Н.Х******* нь С.З*******д үл хөдлөх эд хөрөнгөө худалдахдаа өөрийн нөхөр Х.Гын өр төлбөрт тооцон бусдад худалдахыг зөвшөөрсөн болох нь өөрийнх нь гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас тодорхой харагдаж байна. Иймээс Б.Б надад холбогдох шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.

 

Хариуцагч С.З******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…С.З******* миний бие аялал жуулчлалын чиглэлээр 7, 8 жил ажиллаж байсан. Нэхэмжлэгч Н.Х*******гийн нөхөр Х.Гтай 2022 оны 6 ду*******р сард өмнө хамтарч ажиллаж байсан танил ахаараа дамжу******* танилцсан. Х.Г нь өөрийгөө "Америкийн виз гаргадаг, мөн Азийн Орнууд руу аялал зохион байгуулдаг, M tour гэдэг компанитай, энэ компаниараа үйл ажилла******* явуулж бай*******, би одоо БНСУ-ын Янь Янь хот руу 7 шөнө 8 өдрийн аялал зохион байгуулах гэж бай*******, аяллын компани болохоор яг аялал зохион байгуулах үедээ ажилтан хөлслөөд үйл ажилла******* явуулдаг. Чи энэ аяллын бүртгэл дээр ажиллаад өгөх үү, тэгээд олсон аш*******саа хувь өгье" гэж хэлсний дагуу түүний бизнесийн үйл ажилла*******нд тусалж, аяллын бүртгэл хийх буюу БНСУ-ын Янь Янь хотын аялалд хамрагдах иргэдийг бүртгэж, төлбөрийг өөрийн дансаар хүлээн авч, дараа нь Х.Гын Голомт банкны тоот дансанд аялалд бүртгэгдсэн иргэдийн төлбөрийг шилжүүлэх байдлаар ажилласан. Х.Г нь дээрх үйл ажилла*******нд зориулж, тухайн үед өөрийн өмчлөлийн гэж хэлсэн Баянзүрх дүүргийн, 15 ду*******р хороо, 13 ду*******р хорооллын **************** байх үйлчилгээний зориулалттай талбайдаа оффисын өрөө гаргаж өгсөн ба миний бие тухайн оффист 2022 оны 9 сараас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хамтран ажилласан. Х.Г нь 2022 оны 10 ду*******р сарын 02-ны өдөр эхний ээлжийн БНСУ-ын Янь Янь хотын 7 шөнө, 8 өдрийн аяллын нислэг хийгдэнэ гэж хэлж байсан боловч "Air Market болон New juulchin" компанийн аялагчид дүүрсэн учраас манай нислэг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болж хойшилсон талаар 2022 оны 10 ду*******р сарын 27-ны өдөр надад мэдэгдсэн. Х.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аялалд бүртгүүлсэн 51 хүний гадаад паспорт болон бичиг баримтуудыг С. З******* надаас ирж авсан. 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр С.З******* миний бие өөрийн Хаан банкны тоот данснаас Х.Гын Голомт банкны тоот данс руу 46 том хүн, 3 хүүхэд нийт 49 хүний аялал болон барьцааны нийт 359,990,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Х.Г нь 99115598 ду*******раас "Бүх хүмүүсийнхээ мэдээллийг солонгосын имергэшн луу явуулсан нэмж өгөх хүмүүсийн материал байна уу. Хүмүүсээ нэм" гэх мессеж явуулдаг байсан ба байнгын хүнээ нэмж бүртгэх талаар шахаж, шаарддаг байсан. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Х.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нислэг маань "Air Market болон New juulchin" компанийн аялагчид дүүрээгүй учраас дахин нислэг хойшлогдож 11 дүгээр сарын 23-ны өдөр болсон талаар хэлсэн. Гэвч 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр онгоц дахин нисээгүй ба С.З******* миний бие нислэгийн талаар асуухад тухайн өдөр хариу өгөөгүй. Х.Гаас 2022 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр онгоц ниснэ хүмүүсээ бүрдүүл гэх хариу ирсэн бөгөөд Булгантамир гэх хүн аяллын хөтөлбөрөө цуцлах талаар хэлэхэд эмнэлэгт дусал хийлгэж байна, хүмүүсийн мөнгийг нь цааш "air market new juulchin луу" өгсөн учраас буцаан авахад удаашраад байна гэж хэлсэн. 2022 оны 11 сарын 27, 28-ны өдөр С.З******* миний бие ядаж хүмүүсийнхээ гадаад паспорт, бичиг баримтуудыг авъя гэхэд би хол байна, хүнээр хүргүүлье гэж хариу өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Х.Г руу залгахад утас нь холбогдохгүй байсан ба дараа нь Х.Г Америк гарсан гэдгийг мэдээд Х.Гын эхнэр Н.Х*******гийн ду*******р луу холбогдож Н.Х*******тай цуг хохирогчидтой уулзаж 48 хүний гадаад паспорт бусад бичиг баримтуудыг авсан. Н.Х******* нь тухайн өдөр хохирогчдын хажууд надад нэг лагерийн байшин бай******* гэхдээ тэнд манай ээж амьдарч бай******* учраас тэр байшинг өгөх боломжгүй. Харин миний нэр дээр байдаг Баянзүрх дүүргийн, 15 ду*******р хороо, *********** байх үйлчилгээний зориулалттай оффис бай******* тэрийг З*******д өгөөд зарж борлуулаад өрөө барагдуулъя гэж анх Н.Х******* өөрөө хэлж хохирогч нартай тохиролцож худалдах, худалдан авах гэрээ хийхээр болсон. Тухайн объектыг зарж борлу******* хохирогчдын өрийг барагдуулах талаарх бичсэн мессежийг баримтжу******* шүүхээс С.З******* миний утсанд үзлэг хийсэн байдаг. Н.Х******* болон хохирогч нартай уулзсан өдрөөс хойш С.З******* миний бие Н.Х*******тай уулзаж 2022 оны 12 ду*******р сарын 05-ны өдөр 5368 бүртгэлийн ду*******ртай "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 2022 оны 12 ду*******р сарын 06-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж, Баянзүрх дүүргийн, 15 ду*******р хороо ************ 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектын өмчлөгчөөр тогтоогдсон байдаг. Баянзүрх дүүргийн, 15 ду*******р хороо, 13 ду*******р хорооллын Престиж төвийн 5 давхарт байх үйлчилгээний зориулалттай оффисыг шилжүүлэн аваад удаагүй байхад Н.Х******* нь над руу 2022 он 12 ду*******р сарын 22-ны өдөр "REMAX" үл хөдлөх зуучлалын төвийн, Мөнхжин агент утас нь , үл хөдлөх зардаг гэнэ, энэ охинтой утсаар ярьж бай*******д цаг тохироод гэрээгээ хийгээрэй, 5 давхрыг зарах, чам руу залгах байх гэх мессежийг явуулсан байдаг. Н.Х*******гийн хэлсний дагуу "REMAX" үл хөдлөх зуучлалын төвийн Мөнхжин агенттай уулзаж, "Баянзүрх дүүргийн, 15 ду*******р хороо, 13 ду*******р хорооллын ********** байх үйлчилгээний зориулалттай" үл хөдлөх хөрөнгийг зарах зуучлалын гэрээ байгуулсан. Гэвч Мөнхжин агент нь гэрээ хийсэн өдрөөс хойш дахин холбогдохгүй алга болсон бөгөөд үл хөдлөх хөрөнгө зарж борлуулах зар тавихгүй, тодорхой ажилла******* хийхгүй байсан учраас би өөрөө "Үнэгүй.мн" дээр Баянзүрх дүүргийн, 15 ду*******р хороо, ************ байх үйлчилгээний зориулалттай оффисыг зарахаар зар тавьсан. Тухайн зар тавьсныг Н.Х******* нь мэдэж байсан. Зар тавьсны дараа хүмүүс холбогдож тухайн объектыг ирж үздэг байсан боловч "Таазан хэсгийн б*******гууд мөөгөнцөртсөн, бороонд норсноос болж тааз нурж унасан байдалтай" зэрэг зарагдахад маш хэцүү нөхцөл байдалтай байсан. "Үнэгүй мн" дээр тавьсан зарын дагуу Б.Б нь объектыг ирж үзээд худалдан авахаар болж 2023 оны 7 ду*******р сарын 24-ний өдөр байгуулсан 3247 бүртгэлийн ду*******ртай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний 3 ду*******р зүйлийн 3.1 дэх хэсэгт Гэрээний зүйлийн үнэ: Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 336,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан байдаг. С.З******* миний бие С.Оын зуучилж өгсөн 39 хохирогчийн хохирол болох 184,494,800 төгрөгийг С.Оын Хаан банкны тоот данс руу шилжүүлж 39 хохирогчийн хохирлыг өгч барагдуулсан. П.А зуучилж өгсөн 3 хохирогчийн хохирол болох 45,000,000 төгрөгийг П.А бэлнээр өгч хохирлыг барагдуулсан. Үлдсэн 7 хохирогчийн өрийг С.З******* миний бие өөрийн хаан банкны тоот данснаас хохирогч нар луу 105,000,000 төгрөгийг шилжүүлж 7 хохирогчийн хохирлыг өгч барагду******* нийт 49 хүний өр төлбөрийг төлж хохиролгүй болгосон. Н.Х******* нь өөрийн хүсэлтээр нөхөр Х.Гын өрийг барагдуулах зорилгоор Баянзүрх дүүргийн, 15-р хороо, 1************ давхарт байх үйлчилгээний зориулалттай оффисыг надад худалдахаар тохиролцож худалдах-худалдан авах гэрээ хийсэн байдаг. Н.Х*******гийн өөрийнх нь гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон над руу явуулсан мессежнүүдээс тодорхой харагдана. Иймд Н.Х*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.12.05-ны өдрийн 5368 ду*******р Худалдах, худалдан авах гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зээлийн мэдээллийн лавла*******, дансны хуулга, фото зургууд,

 

Хариуцагч С.З**************с хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, оршин суу******* газрын лавла*******, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, шилжүүлгийн баримтууд, депозит дансны хуулга, 

Хариуцагч Б.Бгээс ду*******р Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,


            Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2024.01.19-ний өдрийн 06/1260 ду*******р албан бичиг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлийн Ү- ду*******ртай Баянзүрх дүүргийн 15 ду*******р хороо, **********тоот үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн нотлох баримтын хуулбар, хариуцагч С.З*******гийн хүсэлтээр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрду*******рт хэлтсээс хэрэг бүртгэлтийн ду*******ртай хэргийн гэрч Х Гын мэдүүлгийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Н.Х******* нь 2022 оны 12 ду*******р сарын 05-ны өдрийн 5368 ду*******ртай үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах, 2023 оны 7 ду*******р сарын 24-ний өдрийн 3247 ду*******ртай үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү- ду*******ртай Баянзүрх дүүргийн 15 ду*******р хороо, ************ тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч  Б.Бд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.З*******, Б.Б нарт холбогду******* тус тус гаргасан.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

Хариуцагч С.З******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... нэхэмжлэгч Н.Х*******гийн нөхөр Х.Г БНСУ-ын Янь Янь хот руу 7 шөнө 8 өдрийн аялал зохион байгуулна, аяллын бүртгэл хийх ажлын санал тавьсныг хүлээн авч хамтарч ажилласан. Тус аялалд бүртгүүлсэн 51 хүний гадаад паспорт болон бичиг баримтуудыг Х.Г 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр надаас ирж авсан. 2022.11.03-ны өдөр би өөрийн Хаан банкны тоот данснаас Х.Гын Голомт банкны тоот данс руу 46 том хүн, 3 хүүхэд нийт 49 хүний аялал болон барьцааны нийт 359,990,000 төгрөгийг Х.Гт шилжүүлсэн. Гэвч аялал хийгдээгүй, Х.Г холбогдохоо больсон тул эхнэр Н.Х*******тай уулзаж, нөхцөл байдлыг тайлбарласан. Хүмүүс надаас мөнгөө нэхсэн, хэцүү байдалд орсон. Мар*******н бүхий үл хөдлөх хөрөнгийг анхнаасаа Н.Х******* худалдахаар надад шилжүүлсэн. Уг хөрөнгийг Бд худалдаж, миний бие С.Оын зуучилж өгсөн 39 хохирогчийн хохирол болох 184,494,800 төгрөгийг С.Оын Хаан банкны тоот данс руу, П.А зуучилж өгсөн 3 хохирогчийн хохирол болох 45,000,000 төгрөгийг П.А бэлнээр, үлдсэн 7 хохирогчийн өрийг С.З******* миний бие өөрийн хаан банкны тоот данснаас хохирогч нар луу 105,000,000 төгрөгийг  тус тус шилжүүлж 49 хохирогчийн хохирлыг төлж хохиролгүй болгосон. Н.Х******* нь өөрийн хүсэлтээр нөхөр Х.Гын өрийг барагдуулах зорилгоор Баянзүрх дүүргийн, 15-р хороо, ********** давхарт байх үйлчилгээний зориулалттай оффисыг надад худалдахаар тохиролцож худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Энэ нь Н.Х*******гийн өөрийнх нь гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон над руу явуулсан мессежнүүдээс тодорхой харагдана. Иймд Н.Х*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй…” гэж маргадаг.

 

Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…миний бие 2023 оны 5 ду*******р сарын 26-ны өдрөөс 2023 оны 7 ду*******р сарын 24-ний өдрийг хүртэл дансаар болон бэлнээр 336,000,000 төгрөгийг С.З*******д төлсөн. Эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тул өмчлөх эрхийг шудар*******р олж авсан.  Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч биш.  Өөрөөр хэлбэл Б.Б миний бие дээрх мар*******н бүхий эд хөрөнгийг худалдан авах үед С.З******* нь Хаан банкны барьцаанд бай******* гэж хэлж байсан бөгөөд намайг төлбөрөө төлөхөд саадгүй шууд зээлийг хаачихна гэж байсан учраас би харилцан тохиролцсон төлбөрөө төлж дуусгаснаар уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу худалдан авсан. Миний бие дээрх эд хөрөнгийг ямар нэгэн төлбөр тооцооны хэрэгсэл болон С.З*******д шилжсэн талаар огт мэдэхгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан. Эд хөрөнгө шилжүүлж бай******* этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж бай******* этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шудар*******р олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж бай******* этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шудар*******р олж авсан гэж үзэхгүй гэж заасан байх ба гуравдагч этгээдээр татагдан хэргийн материалтай танилцахдаа 2022.12.02-ны өдөр С.З******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Н.Х**************с худалдан авсан болохыг мэдсэн. Гэхдээ Н.Х******* нь С.З*******д үл хөдлөх эд хөрөнгөө худалдахдаа өөрийн нөхөр Х.Гын өр төлбөрт тооцон бусдад худалдахыг зөвшөөрсөн болох нь өөрийнх нь гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас тодорхой харагдаж байна. Иймээс Б.Б надад холбогдох шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй…” гэж маргадаг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 Н.Х*******, С.З******* нар нь 2022 оны 12 ду*******р сарын 05-ны өдөр 5368 ду*******ртай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэх нэртэй хэлцэл хийж, эрхийн улсын бүртгэлийн Ү- ду*******ртай Баянзүрх дүүргийн 15 ду*******р хороо, ******** тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Н.Х**************с С.З*******д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1хх 247-250/

Талууд 2022 оны 12 ду*******р сарын 05-ны өдөр 5368 ду*******ртай үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээ гэх хэлцэл хийсэн, хэлцэлд гарын үсэг зурсан, уг хэлцлээр мар*******н бүхий үл хөдлөх хөрөнгийг Н.Х*******гийн өмчлөлөөс С.З*******гийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар мар*******гүй, харин уг хэлцлийн хүсэл зоригийн илэрхийллийн талаар маргажээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Х******* мар*******н бүхий эд хөрөнгийг барьцаанд тавьж,  зээл авахаар зорилгоор 5368 ду*******ртай хэлцлийг С.З*******тай хийсэн, уг хэлцлийг хийсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь анхнаасаа С.З*******д мар*******н бүхий эд хөрөнгийг худалдах зорилгогүй, би өөрөө зээлийн хар жагсаалтад орсон байсан тул барьцаанд тавьж зээл авч чадахгүй байсан учраас зээл авах боломжтой С.З*******гийн нэр дээр мар*******н бүхий эд хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцлийг дүр үзүүлэн хийж, С.З*******гийн өмчлөлд шилжүүлсэн. Анхнаасаа мар*******н бүхий эд хөрөнгийг худалдах хүсэл зоригтой  байсан бол тухайн мар*******н бүхий эд хөрөнгийг С.З*******гийн өмчлөлд шилжүүлэх шаардлагагүй, өөрөө шууд худалдах боломжтой гэх нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл анхнаасаа худалдах, худалдах авах хэлцэл хийх зорилгогүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Зохигчдын хооронд хийсэн 5368 ду*******ртай худалдах, худалдан авах гэх нэртэй хэлцлийн 3 ду*******р зүйлийн 3.1-д “... үл хөдлөх хөрөнгийг ... 150,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов...” гэснээс үзвэл хариуцагч буюу худалдан авагч С.З******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү- ду*******ртай Баянзүрх дүүргийн 15 ду*******р хороо, 13 ду*******р хороолол, ***********тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 150,000,000 төгрөгийг худалдагч Н.Х*******д төлсөн болохоо шүүхийн өмнө нотлох үүрэгтэй бөгөөд уг үүргээ хариуцагч Н.Х******* биелүүлсэн болохоо нотолж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Х******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү- ду*******ртай Баянзүрх дүүргийн 15 ду*******р хороо, ********* тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах зорилгогүйгээр дүр үзүүлж хийсэн тул хариуцагч С.З*******  эд хөрөнгийн үнийг төлөөгүй, хариуцагч үнэ төлбөргүйгээр  5368 ду*******ртай хэлцлээр халхавчилж өмчлөх эрхийг олж авсан байх тул талуудын хооронд байгуулсан 5368 ду*******ртай хэлцэл байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

 

Учир нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хэлцэл хийгч талууд түүнийг хэрэгжүүлэх ямарваа эрх үүрэг хүлээх хүсэл зориггүй, ямарваа үр дагавар бий болгохыг зориогүй, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг урьдал болгодог бөгөөд хариуцагч С.З******* мар*******н бүхий эд хөрөнгийн өмчлөгч болж харагдах гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг урьдал болгож хийсэн хэлцэл болно. Тиймээс уг хэлцлийн дагуу С.З******* эд хөрөнгийн үнийг төлөх үүрэг хүлээгээгүй, ийм хүсэл зориггүй байна.

 

Иргэний хуулийн 56 ду*******р зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл учраас мөн хуулийн 56 ду*******р зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул 2023 оны 7 ду*******р сарын 24-ний өдрийн 3247 ду*******ртай С.З*******  Б.Б нарын хооронд хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэх нэртэй хэлцэл нь мөн хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл учраас Б.Бгийн өмчлөлөөс Баянзүрх дүүргийн 15 ду*******р хороо, ************ тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг Б.Бд даалгах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 56 ду*******р зүйлийн 56.6.-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж зааснаар хариуцагч Б.Б нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох С.З**************с учруулсан хохирлоо шаардах эрхтэй болно.

 

Иймд 2022 оны 12 ду*******р сарын 05-ны өдрийн 5368 ду*******ртай үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах, 2023 оны 7 ду*******р сарын 24-ний өдрийн 3247 ду*******ртай үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн Ү- ду*******ртай Баянзүрх дүүргийн 15 ду*******р хороо, *************** тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч  Б.Бд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ду*******р зүйлийн 115.1, 115.2.1, 116 ду*******р зүйл, 118 ду*******р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 ду*******р зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2022 оны 12 ду*******р сарын 05-ны өдрийн 5368 ду*******ртай үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах, 2023 оны 7 ду*******р сарын 24-ний өдрийн 3247 ду*******ртай үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн Ү- ду*******ртай Баянзүрх дүүргийн 15 ду*******р хороо, ************** тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах хариуцагч  Б.Бд даалгасугай.

 

2. Эрхийн улсын бүртгэлийн Ү- ду*******ртай Баянзүрх дүүргийн 15 ду*******р хороо, ************* тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Х*******д олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ду*******р зүйлийн 56.2, 57 ду*******р зүйлийн 57.1, 60 ду*******р зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ду*******р зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,995,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.З**************с улсын тэмдэгтийн хураамжид  2,995,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ду*******р зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ