| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/000278/И |
| Дугаар | 311/ШШ2025/00279 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 311/ШШ2025/00279
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Нэхэмжлэгч: *******, *******, дүгээр хороо, *******, *******, давхар тоотод байрлах хаягтай, ******* ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй, Завхан аймгийн******* сумын дугаар ******* тоотод оршин суух хаягтай А.т холбогдох 8.649.237,51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А. нь манай компанитай 2024 оны 6 сарын 27-ний өдөр өдөр 1100023275 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 7819072425 зээлийн дансны дугаартай, 402,000.00 /дөрвөн зуун хоёр мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5498267552 банкны тоот дансанд 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 7801232680 зээлийн дансны дугаартай, 155,000.00 /нэг зуун тавин таван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5498267552 банкны тоот дансанд. Иймд зээлдэгч А.-с үндсэн зээлийн төлбөрт 6,653,837.47 /зургаан сая зургаан зуун тавин гурван мянга найман зуун гучин долоон төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,864,898.87 /нэг сая найман зуун жаран дөрвөн мянга найман зуун ерөн найман төгрөг наян долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,761.17 /нэг зуун нэг мянга долоон зуун жаран нэгэн төгрөг арван долоон мөнгө / төгрөг, шимтгэл 21,240.00 /хорин нэгэн мянга хоёр зуун дөчин төгрөг/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 8,649,237.51 /найман сая зургаан зуун дөчин есөн мянга хоёр зуун гучин долоон төгрөг тавин нэгэн мөнгө төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. гэжээ.
Хариуцагч А. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие овогтой******* ******* ББСБ ХХК-наас нэхэмжилсэн 8,649,237 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК нь хариуцагч А.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,649,237 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,649,237 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,337 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,649,237 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 76,668 төгрөгийг, төрийн сан буюу 100090000941 тоот данснаас 76,668 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ